Тендер

ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

 

 

 

2014.02.14                                      № 01                                                          Улаангом

                                          

                                                                                                                             

  •  

                  Оролцсон:

  1. Л.Чойжилсүрэн / Аймгийн Худалдан авах ажиллагааны   албаны ахлах мэргэжилтэн/
  2. Б.Алтан  /Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга/
  3. Ц.Бат-эрдэнэ /Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  стандарт хэмжилзүйн хяналтын улсын байцаагч/
  4. П.Мөнхсоёл /Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  нягтлан /
  5. Ч.Байгалмаа  / Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  нярав/

              Үнэлгээний хорооны гишүүд материал ирүүлсэн  компанитай  ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдэлд илэрхийлж гарын үсэг зурав.

 

  • элцсэн нь:

 

  •  

 

Үнэлгээний хорооны дарга Б.Алтан: Хуралдааныг нээж: Тендер оролцохоор 2 байгууллага материалаа ирүүлснийг ижбүрдэл бүрийг нэг бүрчлэн үзэж шалгаруулна.

Тендерт  ирүүлсэн   материалыг  задлахад: 

  1. “Ундрага Увс” ХХК-аас ирүүлсэн материал Эх хувь-3, хуулбар хувь -5 ирсэн

лац битүүмжлэл бүрэн байв. Үнийн санал А-80 бензинийг 1630 ₮, 1 литр тутамд зах зээлий үнээс 40 төгрөг хямд, М-8 масло 3200₮, тосол-3000, Тоормозны шингэн 2800₮, сольдол-4000₮, тап энгийн -4500₮өөр тус тус нийлүүлэх үнийн санал ирүүлсэн байв.

  1. НИК ХХК-аас ирүүлсэн материал эх хувь-1ш хавсралт 2 хувь  битүүжлэлтэй

бүрэн  ирүүлсэн. Үнийн санал А-80 1640 ₮ 1 литр тутамд зах зээлий үнээс 30 төгрөг хямд, М-8 масло 3250 ₮, тосол-2700, Тоормозны шингэн 2800₮, сольдол-4100₮, тап энгийн -4500₮өөр тус тус нийлүүлэх үнийн санал ирүүлсэн байв. 

 

         Л.Чойжилсүрэн: А-80 бензинийг 1630 ₮, 1 литр тутамд зах зээлий үнээс 40 төгрөг хямд, М-8 масло 3200₮, тосол-3000, Тоормозны шингэн 2800₮, сольдол-4000₮, тап энгийн -4500₮өөр үнийн санал ирүүлсэн Ундрага Увс ХХК-ийг шалгаруулах саналтай байна.

 

П.Мөнхсоёл: Надад санал байна 2 компаний ирүүлсэн материал манай тавьсан шаардлагыг бүрэн хангагдсан учир  дээрх 2 компанийг тендерт шалгаруулах саналтай байна. Гэхдээ 2013 онд  болсон тендерт шалгарсан Ундрага Увс ХХК нь манай байгууллагатай хийсэн гэрээгээ зөрчин маш их хэл ам дагуулсан, 1-рт гэрээгээ зөрчиж бензин нийлүүлэх хугацаандаа гэрээнд заасан үнээ мөрдөж ажлаагүй, мөн чанарын шаардлага хангаагүй бензин ирүүлж байгууллагын машинуудад нэлээд хэмжээний хохирол учруулсан. Тиймээс 10 төгрөгийн зөрүү байгаа ч НИК ХХК-ийг сонгох саналтай байна.

 

           Ц.Бат-Эрдэнэ : 2013 онд нийлүүсэн “Ундрага Увс” ХХК-ийн бензин Чанар муугаас байгууллагын машинуудад эвдрэл их гарсан. Бүтэн жилийн хугацаанд нэлээд шүүмжлүүлсэн. Иймд НИК ХХК-г сонгох  саналтай байна.

 

          Б.Алтан: “Ундрага Увс” ХХК 2013 онд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийг хангалгүй биелүүлсэн. Иймд 10 төгрөгний зөрөөтэй ч НИК ХХК–г сонгох хүсэлтэй байна.

 

         Шийдвэрлэсэн нь: Үнэлгээний хорооны гишүүдийн 80%-ийн саналаар НИК ХХК-аас ирүүлсэн А-80 бензин 1640 ₮, 1 литр тутамд зах зээлийн үнээс 30 төгрөг хямд, М-8 масло 3250 ₮, тосол-2700, Тоормозны шингэн 2800₮, сольдол-4100₮, тап энгийн -4500₮-өөр тус тус нийлүүлэх үнийн саналыг  сонгож  гэрээ байгуулах   мэдэгдэл  хүргүүлэхээр  шийдвэрлэв.

 

 

Үнэлгээний хорооны дарга :                        Б.Алтан

             Тэмдэглэл хөтөлсөн:                              Ч.Байгалмаа