Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын танилцуулга

Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын танилцуулга

Байршил:Увс аймаг, Улаангом сум, 3-р баг, Цэдэнбалын гудамж, МХГ-ын байр.

Утас: 01-452-22524,    Факс: 01-452-22524

1996 онд Засгийн газрын 264-р тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын 225 тоот захирамж гарч Мэргэжлийн хяналтын албыг байгуулсан өнөөгийн энэхүү өвөрмөц тогтолцооны үндэс суурь болсон юм.

Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо орон нутагт бий болсноор хяналт шалгалтыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөний дагуу иж бүрэн, цогцоор хийх боломж бүрдэж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учрах хяналт шалгалтын давхардал эрс буурсан, шалгуулагч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд бодитой үнэлэлт дүгнэлт өгч, бүх талын зөвөлгөө, зөвлөмж үзүүлэх нөхцөл боломж иргэдэд илүү нээлттэй болсон зэрэг олон эерэг үр дагавар хандлагыг нийгэмд бий болгосон.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь орон нутгийн хэмжээнд Монгол улсын хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, стандартын биелэлтэнд хяналт тавьж, тэдгээрийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох,  бууруулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.

Аймгийн МХГ-ын  40 улсын байцаагчид  27 чиглэлийн 112 хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан 200 гаруй дүрэм журам, норм норматив, 1690 стандартын хэрэгжилтэнд хяналт тавьдаг.

           Одоо тус байгууллага нь Санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс, хилийн хяналтын хэлтэс, Дэд бүтэц байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс гэсэн үндсэн 4 хяналтын хэлтэс, лаборатори, Захиргаа аж ахуй гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.  

Мэргэжлийн хяналт шалгалтын байгууллага нь зөрчил илрүүлэх, хянан шалгах үйл ажиллагааг урьдал болгосон уламжлалт арга барилаас татгалзаж, хүний эрүүл, аюулгүй амьдрах, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх явдлыг гол зорилго болгосон, төр, иргэний нийгэм, иргэдийн хяналтын зохистой харьцаа бүхий урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх стратегид тулгуурласан, хөгжлийн шаардлага, цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн хяналт шалгалтын шинэ үзэл баримтлалыг нэвтүүлэх болсон.