Бүтэц зохион байгуулалт

Бүтэц зохион байгуулалт

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг

  

Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс

             Санхүүгийн хяналт

  • Төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас  гаргасан журам зааврын хэрэгжилт,
  • Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалтын байдал
  • Өмч хөрөнгийн ашиглалт,  зарцуулалт, хадгалалт, хамгаалалт
  • Санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалт
  • Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс орон, олон улсын байгууллага, Засгийн газрын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдал
  • Улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт
  • Дээд шатны төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэгийн зарцуулалт зэрэгт хяналт тавина.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт

  • Хөдөлмөрийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр,хөдөлмөрийн харилцааны талаархи Монгол улсын олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтэнд хяналт тавих;
  • Хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулах, бүртгэх, хэрэгжүүлэх талаархи хууль тогтоомжийн биелэлт, хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалтанд хяналт тавих;
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажил гүйцэтгэх, дуусгавар болох, цуцлах болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шийдвэрлэлтэд хяналт тавих;
  • Цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговор, нөхөн төлбөр ажил, амралтын цаг, ээлжийн амралт зохицуулалтад  хяналт тавих;
  • Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үүний дотор эмэгтэйчүүд, ахмад настан, тахир дутуу, одой болон насанд хүрээгүй хүн, гадаадын болон харъяалалгүй иргэд, гадаадын байгууллагад ажиллаж байгаа иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаархи хууль тогтоомж, бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих,

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлын зохион байгуулалт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл болон техникийн аюулгүй ажиллагаа нь улсын стандартын шаардлагад нийцэж байгаа байдал, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, судалгааны талаарх шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Машин механизм, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны шаардлага, техникийн паспортын хөтлөлт, холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрөлд хяналт тавих;
  • Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хангамж, баталгаажуулалт, тэдгээрийг ариутгаж, цэвэрлэж, засварласан байдалд хяналт тавих;
  • Химийн хорт болон тэсрэх, цацраг болон биологийн идэвхт бодисын ашиглалт, хамгаалалтанд хяналт тавих;
  • Мэргэжлээс шалтгаалсан болон ердийн өвчний өвчлөлт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан болон  хугацаат үзлэгт оруулсан байдалд хяналт тавих;
  • Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэлийн ахуйн байрны ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих,

Нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс

  • Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн  хэрэгжилт, иргэдийг нийгмийн халамж асрамжийн үйлчилгээнд хамруулсан байдалд хяналт тавих;
  • Бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж  тогтоолт, олголтод  хяналт тавих;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих:
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих;
  • Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэл, нийгмийн даатгалын дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалтад хяналт тавих;
  • Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт тавих, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг  магадлаж дүгнэлт гаргах;

Эрүүл мэнд, боловсрол,  соёл, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс

               Эмчилгээ оношлогооны чанарын хяналт

  • Эрүүл мэндийн тухай хууль болон  холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
  • Эмчлэх, оношлох,  нөхөн сэргээх  тусламж  үйлчилгээний   стандарт, технологийн  хэрэгжилтэд хяналт тавьж,  дүгнэлт гаргах;
  • Эмнэлгийн мэргэжилтний  эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөгдөх   журмын  биелэлтэд   хяналт тавих;
  • Эмч   эмнэлгийн ажилтны  мэргэжлийн   ёс зүйн  хэм  хэмжээнд  хяналт тавьж  дүгнэлт  гаргах ;
  • Эмч ,  эмнэлгийн  ажилтны   мэргэжлийн  алдаа, түүний улмаас хүний  амь нас  , эрүүл мэнд хохирсонтой    холбоотой   гомдолд  дүгнэлт гаргах ;
  • Сэтгэцийн  эрүүл  мэндийн   тусламж ,  үйлчилгээ   болон   сэтгэцийн өвчтэй   хүнийг  албадан эмчлэх ,  аюулгүй байдлыг  хангах   талаарх  эмнэлгийн   мэргэжилтний   үүргийн хэрэгжилтэд  хяналт тавьж дүгнэлт гаргах ;
  • Эмнэлгийн  чанарын алба , чанарын менежерийн үйл ажиллагааны   талаар гарсан  тушаал шийдвэрийн  биелэлтэд хяналт тавих;
  • Эмнэлгийн оношлогч рентген болон бусад техник тоног төхөөрөмжид чанарын хяналт тавих;

Эм биобэлдмэлийн чанарын хяналт

  • Эмийн тухай хууль, эм биобэлдмэлийн хэрэглээ, хадгалалтын талаар гаргасан Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
  • Эм хангамжийн байгууллага дахь эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, хадгалалт, зарцуулалт, технологийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцлийг шалгаж, дүгнэлт гаргах;
  • Импортоор авах эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанарт хяналт тавих;
  • Эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэх талаархи заавар, журмын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Эмийн сангийн үйл ажиллагаанд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр  шалгалт хийж, дүгнэлт гаргах,
  • Эмийн сурталчилгааны талаар хуулиар хориглосон заалтын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслэлийн чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт, технологийн мөрдөлтөд хяналт тавих;

Эрүүл ахуйн хяналт

  • Нийтийн хоолны газруудын байр, орчин тойрон, технологийн үйл ажиллагаа болон дээж авалт, хоолны технологийн карт /БСТ/-ын мөрдөлт, түүнийг хөтөлж байгаа байдал, ариун цэвэр, бараа материал, түүхий эдийн хадгалалтад хяналт тавих;
  • Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээтэй холбогдон гарсан хууль тогтоомж болон бусад  стандарт, дүрэм, журмыг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллага, иргэд хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ,  худалдааны зохион байгуулалт, соёл, технологийн горимд тогтоосон нийтлэг шаардлагыг хангасан байдалд хяналт тавих;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ худалдаа эрхлэгчдэд эрх бүхий байгууллагаас  олгож байгаа зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах,  зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
  • Насанд хүрээгүй, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй этгээдээр худалдаа, үйлчилгээ явуулж буй эсэхэд хяналт тавих;
  • Бүтээгдэхүүний сав баглаа, боодол, шошгонд олон улс болон Монгол Улсын хэмжээнд нийтлэг хэрэглэдэг барааны таних тэмдэг, анхааруулга, бичээс, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг ил тод тавьсан байдалд хяналт тавих;

Орчны эрүүл ахуйн хяналт

  • Эрүүл мэндийн тухай хууль, Ариун цэврийн тухай хууль болон  холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
  • Хот, суурин, барилга, байгууламжийн газрыг сонгох, зураг төсөл зохиох, барилгыг ашиглалтад оруулахад эрүүл ахуй, халдвар судлалын дүгнэлт гаргах;
  • Хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоолт, усны чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангуулж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
  • Ус, хөрс, агаарт байгаа химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлан тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан эсэхэд хяналт тавьж , дүгнэлт гаргах,

        Хүүхдийн эрүүл ахуйн хяналт

  • Хүүхдийн эрүүл ахуйн чиглэлээр гарсан хууль тогтоомж , дүрэм журам,  эрүүл ахуйн норм, норматив, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж түүний хэрэгжилтийг хангуулах замаар хүүхдийн суралцах хүмүүжих нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлийг арилгуулах, тэдний , тэднийг өвчлөл хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршино.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналт

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль  тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавишинжлэх ухаан, технологийн санг хянаж шалгах;
  • Бага, дунд мэргэжлийн боловсролын стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалт болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол,  сургалт үйлдвэрлэлийн төвийн элсэлтийн үйл ажиллагаа, үр дүнд хөндлөнгийн шалгалт хийж, дүгнэлт гаргах;
  • Бага, дунд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын ажлын түвшинд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
  • Төрөөс боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
  • Боловсролын баримт бичиг /үнэмлэх, гэрчилгээ, диплом/-ийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын улсын бүртгэл, тусгай зөвшөөрөл, статистик мэдээ гаргалтын байдалд хяналт тавих;

Ургамал хамгаалал, хорио цээр, чанарын хяналт

  • Иргэн, хуулийн этгээд нь эзэмшиж, ашиглаж байгаа газар, зоорь, үтрэм, агуулахдаа  ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авсан эсэхэд хяналт тавих;
  • Ургамлын онц аюулт өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд тухайн шатны  Засаг дарга мэргэжлийн байгууллагад мэдээлсэн, дүгнэлт гаргуулсан эсэх, ургамлын хорио цээр, хязгаарлалт тогтоосон,
  • Таримал ургамлын үр, сортын тухай  хууль  болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн биелэлтэнд хяналт тавих;
  • Үрийн чанарын улсын стандарт хангасан, гарал  үүсэл, үйлдвэрлэсэн технологи нь тодорхой, баталгаат сортын болон эрлийз үр борлуулах, бусдад шилжүүлэх, сорт солих, шинэчилсэн эсэхэд хяналт тавих ;
  • Үрийн тариалангийн талбайд сортын хянан баталгаа хийлгэсэн эсэхэд хяналт тавих ;
  • Улсын үрийн нөөцөд чанарын стандарт хангасан үр бэлтгэх,  нийлүүлсэн эсэхэд хяналт тавих ;
  • Тарих үрийн дээжид чанарын шинжилгээ хийлгэж, баталгаажуулсан эсэхэд хяналт тавих ;

Мал эмнэлгийн хяналт

  • Мал эмнэлгийн хорио цээр, хязгаарлалт тогтоох, мал, амьтны    өвчинтэй тэмцэх, малын сэг зэмийг устгах талаар Засаг даргын гаргасан шийдвэр, түүний биелэлтэнд хяналт тавих ;
  • Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг  биелүүлэх,  өвчилсөн мал, амьтныг  зохих журмын дагуу  устгасан эсэхэд  хяналт тавих ;
  • Өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавих ; 
  • Мал, амьтныг арчлах, маллах, тэжээх, үржүүлэх үеийн эрүүл ахуй, бэлчээр, хашаа, бууц, уст цэгийн орчны ариун цэврийн талаар гарсан дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих ;
  • Мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, тэжээл бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, боловсруулах худалдаалахад мал эмнэлэг, ариун цэвэр хорио цээрийн талаарх дүрэм, журмыг сахих, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний олголтод хяналт тавих:
  • Мал, амьтан нядлах болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулахад хяналт тавих     

  Мал  аж ахуй, үржлийн хяналт

  • Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж , гэрээ, хэлэлцээр, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
  • Мал сүрэгт явуулсан үржил селекцийн үр дүнг хянан магадлаж холбогдох байгууллагад уламжлах, малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг зохион байгуулахад оролцож хяналт тавих.
  • Хувийн  хэвшлийн мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааны түвшинг тогтоож үнэлэлт, дүгнэлт өгөх.
  • Сумын засаг даргатай мал, амьтны эрүүл мэнд удмын санг хамгаалах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах талаар байгуулсан гэрээний хэрэгжилт явц үр дүнд хяналт тавих
  • Мал сүргийн өсөлт, сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо, цэвэр эрлийз малын өсөлтөд гарсан өөрчлөлтийн талаар объектын судалгаатай болох, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байдалд хяналт тавих
  • Цөм сүрэг, гойд ашиг шимт малын үржлийн ажилтай холбогдолтой зардлыг хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж буй байдалд хяналт тавих

Дэд бүтэц, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс

Байгаль орчны хяналт

  • Газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой хээрийг түймрээс хамгаалахтай   холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдээс байгаль орчныг хамгаалах, сэргээн сайжруулах, засаж тохижуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Хайгуул судалгаа, шинжилгээний ажлын болон байгалийн, аялал жуулчлалын явцад байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;
  • Байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл, хөтөлбөр, гэрээний байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр заасан байгаль орчныг нөхөн сэргээх, засаж тохижуулах арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;

Геологи,  уул уурхайн хяналт

  • Геологийн судалгаа, ашигт матмалын хайгуул , ашиглалт боловсруулалтын үйл ажиллагааны талаархи хууль тогтоомж, болон эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, стандарт, аргачлал, технологийн шаардлагыг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих
  • Ашигт малтмалын хайгууль ашиглалтын лиценз эзэмшигчдийн хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, ослын үед ажиллах төлөвлөгөө, орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлт, улсын болон орон нутгийн төсөвт оруулах төлбөр, хураамжийн төлөлтийн байдалд хяналт тавих
  • Ашигт малтмалын хаягдал, бохирдолтын хэмжээ, ашигт малтмалын ордыг сорчлох, гэмтээх зэрэг нөөцийн ашиглалтад  хяналт тавих
  • Уурхай шинээр нээх болон тоног төхөөрөмж шинээр ашиглалтанд авах, уурхайг түр болон бүрмөсөн хаахад мэргэжлийн дүгнэлт гаргах
  • Геологи уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай энгийн тэсрэх материал үйлдвэрлэх, ашиглах, хадгалах, тээвэрлэх тэсэлгээний ажлын үед аюулгүй ажиллагааны шаардлагыг хянаж зөвшөөрөл олгоход хяналт тавих

Геодези зураг зүй, газрын харилцааны хяналт

  • Геодези, зураг зүйн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Геодези, зураг зүйн хэмжлийн багаж, хэрэгслийн баталгаажуулалтад хяналт тавих;
  • Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байдалд хяналт тавих;
  • Улсын геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалтад хяналт тавих;
  • Газрын зураг, атлас зохиож хэвлэх талаар тогтоосон журмын хэрэгжилт, хэвлэн гаргаж байгаа газрын зураг, атласт улс, аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгж, тэдгээрийн хил, хот суурин газар болон газар зүйн обьектын байрлал, нэр, галиглалыг зөв тусгасан байдалд хяналт тавих;

Хэмжил зүйн хяналт

  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, худалдаа, үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэд  хяналт тавих;
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан улсын баталгаажуулалтад заавал хамрагдвал зохих хэмжих хэрэгслийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйлдвэрлэсэн буюу импортолсон нөхцөлд тэдгээрийг загварын туршилтад хамруулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, загварын баталгаа олгосон эсэхэд хяналт тавих;
  • Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэл, засвараас гарсны дараа болон тэдгээрийг ашиглах, хадгалах явцад баталгаажуулалтад хамруулсан эсэхэд хяналт тавих;
  • Улсын баталгаагүй хэмжүүр, хэмжих хэрэгслийг худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээнд ашигласан, бусдад хэрэглүүлсэн болон худалдсан эсэхэд хяналт тавих;

Эрчим хүчний  хяналт

  • Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаа, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар, зураг төсөл, ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын  хэрэгжилтэд хяналт тавих;
  • Эрчим хүч хэрэглэх, хэмнэх үйл ажиллагаа шугам сүлжээний хамгаалах зурвасын мөрдүүлэлтэд хяналт тавих;
  • Зуух даралтат сав, шугам хоолойг улсын бүртгэлд хамруулан холбогдох дүрэм, журамд заасан хугацаанд нь техникийн туршилт магадлалт хийлгэн  баталгаажуулж,  ашиглах зөвшөөрөл олгоход хяналт тавих;
  • Зуух, даралтат сав, шугам хоолойн үйлдвэрлэлт, угсралт, засварын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаажилтыг хангуулахад хяналт тавих
  • Эрчим хүчний хяналтад хамаардаг тоног төхөөрөмж дээр ажилладаг инженер техникийн ажилтан, ажиллагсадын сургалт болон хууль тогтоомж, дүрэм, журмын мэдлэгийн түвшинд хяналт тавьж, зуухны машинч, даралтат сав, цахилгаан, дулааны тоног төхөөрөмж  ажиллуулагч, гагнуурчин болон үл эвдэх аргаар шалгалт хийдэг мэргэжилтний мэдлэг чадварыг шалгаж, эрх олгоход хяналт тавих;

Барилга техникийн хяналт

  • Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих
  • Барилгын материал, түүхий эд, хийц, эдлэхүүний чанарт хяналт  тавих
  • Барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж  нуралт, эвдрэл гарсан ослын шалтгаанд  хяналт тавих
  • Барилга байгууламжийн зураг, төсөл инженер, геологийн хайгуулын ажлын чанарт хяналт тавих.
  • Шинээр барьж байгаа барилга байгууламж тэдгээрийн өргөтгөл шинэчлэл, их засварын ажлын чанарт хяналт тавих
  • Гол зам, инженерийн  шугам сүлжээ, инженерийн байгууламжийн ашиглалт, барилга байгууламжийн гадна тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэнд хяналт тавих.
  • Барилга байгууламжийн төсвийн өртөгт хяналт тавих чиг үүрэгтэй
  • Цахилгаан шат, өргөх краны улсын бүртгэлд хяналт тавих, гарсан ослын шалтгааныг тогтоох

 Мэдээлэл холбооны хяналт

  • Мэдээлэл холбооны салбарт мөрдөж буй хууль тогтоомжийн  хэрэгжилтэд хяналт тавих;
  • Мэдээлэл холбооны ашиглалт, үйлчилгээний болон радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл олголт, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
  • Мэдээлэл холбооны ашиглалт, үйлчилгээнд мөрдөж буй улсын стандартын боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Мэдээлэл холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техникийн нөхцөл, технологийн горим, үйлчилгээний үнэ тариф, чанар, хүртээмжид хяналт тавих;харилцаа холбооны хамгаалалтын зурвас газрын талаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэр, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

Авто тээврийн хяналт

  • Авто тээврийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн   хэрэгжилтэд хяналт тавих;
  • Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлтийг хангах;
  • Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үүргийн биелэлтийг хангуулах;
  • Нийтийн тээврийн чиглэл, техникийн хяналтын үзлэгийн төвийн цагийн хуваарь, үйлчилгээний журмыг мөрдүүлэх,
  • Автотээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангуулах, тээвэрлэлтийн болон техникийн хяналтын үзлэгийн баримт бичгийн бүрдүүлэлтийг зохих шаардлагын дагуу гүйцэтгүүлэх,

Хилийн хяналтын хэлтэс

Хилийн эрүүл ахуй, халдвар хамгааллын  хяналт

  • Эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай, Эмийн тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, экспорт, импортын бүтээгдэхүүнд эрүүл ахуйн халдвар судлалын хяналт тавих.
  • Бодис бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах.
  • Хилээр нэвтэрч буй зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж шаардлагатай тохиолдолд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх.
  • Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх.

Хилийн мал, амьтан, хорио цээр, чанарын хяналт

  • Мал, амьтанд зориулсан эм, биобэлдмэл, мал эмнэлгийн багаж, хэрэгслийг үйлдвэрлэх, хилээр нэвтрүүлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, бүртгэхтэй холбоотой дүрэм, журам, заавар, стандартын хэрэгжилтэд хяналт тавих    
  • Улсын нөөцөд байгаа малын эм, биобэлдмэлийг хадгалах, нөхөн бүрдүүлэх, ашиглах, зарцуулахад хяналт тавих        
  • Малын эмийн сан ажиллуулах талаарх дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих
  • Малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, малын өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх, улсын хилээр мал амьтан, үр хөврөл үрийг нэвтрүүлэх зөвшөөрөл олголтод хяналт тавих

Хилийн ургамал хорио цээрийн хяналт  

  • Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалтгалтын тухай, Ургамал  хамгааллын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих;     
  • Бүх төрлийн ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын өвс, тэжээл, таримлын суулгац, мод, модон материалын хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, худалдаалалтын үеийн ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ургамал хамгаалах бодис, бордоог улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, үйлдвэрлэх, худалдаалахад баримтлах хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт тавих;