Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын баталсан 01/16 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу Увс аймгийн Баруунтуруун сумын гал түймэр унтраах аврах 60 дугаар ангийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа Ньюсувагт констракшн ХХК-д хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахын тулд зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлэн барилгын суурийн буулгалтын ажил хийлгэж байна.
Цагаанхайрхан сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа Турлиахт ХХК-д хяналт шалгалт хийхэд 1-р давхарын арматурчлал зураг төслийн дагуу хийгдээгүй, 0.00 түвшний хучилт болон дамнурууны чихэнд хөлдөлт ажиглагдсан тул албан шаардлага хүргүүлэн барилгын оношилгоо хийлгүүлж буулгалтын ажил эхлээд байна.
Улаангом сумын 3 дугаар багийн 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа Зоос-импекс ХХК-д хяналт шалгалт хийхэд өрлөгийн хэвтээ, босоо заадас, өрлөгийн систем алдагдсан тул албан шаардлага хүргүүлэн барилгын оношилгоо хийлгүүлж, зураг төсөл зохиогчоор хүчитгэлийн зургийг боловсруулахаар боллоо.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ