МХЕГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ёс зүйн хороо тус газрын даргын 2011 оны 02 сарын 10-ны өдрийн 28 дугаар тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Ёс зүйн хороо нь МХЕГ-ын даргын тушаалаар томилогдсон төрийн захиргааны албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, тэдгээртэй холбоотой ёс зүйн зөрчлийг шалган тогтоох үүрэгтэйгээр ажилладаг. Үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллаж байна.

ЁС ЗҮЙН ХОРОО АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

  • "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм". ЗГ-ын 2010 оны 288-р тогтоол. Татаж авах...
  • "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхжурам". ТАЗ-ын 2010 оны 129-р тогтоол.
  • "МХЕГ-ын Ёс зүйн хорооны ажиллах журам". МХЕГ-ын даргын 2011 оны 64-р тушаал. Татаж авах...
  • “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм”, МХЕГ-ын даргын 2015 оны 253 дугаар тушаал. Татаж авах...

МХЕГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1. Төрийн захиргаа удирдлагын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн улсын ахлах байцаагч ЛХАГВАГИЙН ЭНХБАЯР

1. Төрсөн аймаг, сум

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн.

2. Нас

55

3. Хүйс

Эрэгтэй

4. Мэргэжил

Автотээврийн инженер

5. Төгссөн сургууль

1985 онд Чехословак улсад Техникийн Их Сургууль

2002 онд Төрийн Удирдлагын Академи

6. Ажлын туршлага

1985-1987 онд Геологийн автотээврийн баазад засварчин, механик, хэсгийн дарга

1987-1997 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд зохион бүтээгч инженер

1997-1999 онд “ЭББА” ХХК-д менежер

1999-2002 онд Зам, тээврийн яамны харъяа Дэд бүтцийн хяналтын улсын албанд улсын байцаагч

2002 оноос хойш УМХГ, МХЕГ-т улсын байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байна.

7. Ажилласан хугацаа

Төрийн албанд 28 жил

Тухайн албан тушаалд  13 жил

2. Хил, хорио цээрийн хяналтын газрын Тусгай хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч ЖАМЪЯНЫ ОДХҮҮ

1.Төрсөн аймаг, сум

1959 онд Улаанбаатар хотод төрсөн.

2. Нас

56

3. Хүйс

Эрэгтэй

4. Мэргэжил

Хуульч

5. Төгссөн сургууль

1986 онд НАХЯ-ны харъяа Цагдаагийн дээд сургуулийг хуульч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

6. Ажлын туршлага

1977-1982 онд НАХЯ-НЫ 3-р газарт ахлагч, үйлчлэгч

1986-1988 онд УБ хотын ЦСГ-ын ЭХЭСХэлтэст ахлах төлөөлөгч

1990-1998 онд ХУД-ийн Цагдаагийн хэлтэст орлогч дарга

1998-2000 онд БЗД-ийн Цагдаагийн хэлтэст дэд дарга

2000-2004 онд ЦЕГ-ын ШАХэлтсийн дарга

2004-2006 онд ЦЕГ-ын МСТөвийн дэд дарга

2006-2010 онд НМХГ-т тусгай хяналтын улсын байцаагч

2010-оноос МХЕГ-ын ХХААҮҮХГ-т хэлтсийн дарга, 2012 оноос МХЕГ-ынХМХГ-т тусгай хяналтын улсын ахлах байцаагч, 2015 оноос Тусгай хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байна

7. Ажилласан хугацаа

Төрийн албанд 38 жил

Тухайн албан тушаалд 1 жил

 3.Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга,улсын ахлах байцаагч ЛХААСҮРЭНГИЙН ГЭРЭЛМАА

1.Төрсөн аймаг, сум

Улаанбаатар хотод төрсөн

2. Нас

45

3. Хүйс

Эмэгтэй

4. Мэргэжил

Эрүүл ахуйн халдвар судлаач их эмч

5. Төгссөн сургууль

1993 онд Анагаах ухааны дээд сургууль

6. Ажлын туршлага

1993-2001 онд Улсын эрүүл ахуйн халдвар судлалын хяналтын газарт улсын байцаагч

2001-2003 онд ЭАХНСҮТ-д Нэгдсэн төв лабораторийн эрхлэгч

2003-2005 онд УМХГ-т Нэгдсэн төв лабораторийн ахлах шинжээч

2005-2007 онд УМХГ-ын ЭМХУА-нд улсын байцаагч

2007-2008 онд НМХГ-т улсын байцаагч

2008 оноос МХЕГ-т хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар, 2011 оноос Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байна.

7. Ажилласан хугацаа

Төрийн албанд 22 жил

Тухайн албан тушаалд 4 жил

 4. Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын улсын ахлах байцаагч ЖАМСРАНГИЙН БАЯРМАА

1.Төрсөн аймаг, сум

Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.

2. Нас

52

3. Хүйс

Эмэгтэй

4. Мэргэжил

Физикч, физикийн  багш

5. Төгссөн сургууль

1987 онд МУИСургууль

1998-1999 онд МУИСургууль, магистр,

1999-2004 онд физикийн ухааны доктор

6. Ажлын туршлага

1987-1991 онд НАХЯ-ны 3-р газарт инженер,

1991-2002 онд Эрүүл мэндийн хяналтын газрын Нэгдсэн төв лабораторид физикч инженер

2002 оноос Эрүүл мэндийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.

7. Ажилласан хугацаа

Төрийн албанд 28 жил

Тухайн албан тушаалд 10 жил

 5. Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч ЧУЛУУНЫ НЯМДАВАА

1.Төрсөн аймаг, сум

Увс аймгийн Сагил суманд төрсөн.

2. Нас

53

3. Хүйс

Эрэгтэй

4. Мэргэжил

Ойн аж ахуйн инженер

5. Төгссөн сургууль

1985 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль

6. Ажлын туршлага

1985-1992 онд ОМАҮ Яамны ОХЗБ экспедицэд инженер- таксаторич,

1991 онд Хувьсгалын музейд лектор,

1993-1995 онд Хөвсгөл аймгийн Байгаль хамгаалах газрын дарга,

1996-2000 онд Хөвсгөл аймгийн МХГ-т улсын байцаагч,

2000-2006 онд Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга,

2007-2008 онд МХЕГ-т улсын ахлах байцаагч,

2008-2010 онд НМХГ-ын БОХХ-ийн дарга,

2010 оноос МХЕТ-т улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.

7. Ажилласан хугацаа

Төрийн албанд 30 жил

Тухайн албан тушаалд 30 жил

 6.Дэд бүтцийн хяналтын газрын Эрчим хүч хэмжилзүйн  хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч АЛТАНЦЭЦЭГИЙН БЯМБАДОРЖ

1. Төрсөн аймаг, сум

Улаанбаатар хотод төрсөн.

2. Нас

38

3. Хүйс

Эрэгтэй

4. Мэргэжил

Нефть хийн хадгалалт, тээвэрлэлтийн инженер

5. Төгссөн сургууль

2000 онд ТИС

2008 онд ТИС магистр,

2010 онд Төрийн удирдлагын академи

6. Ажлын туршлага

2003 оноос МХЕГ-т улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар, 2015 оноос Эрчим хүч хэмжилзүйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байна.

7. Ажилласан хугацаа

Төрийн албанд 12 жил

Тухайн албан тушаалд 1 жил

Сүүлд нэмэгдсэн мэдээ