Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Шуурхай баг” Түргэн, Сагил, Бөхмөрөн сумдын нутгаар ажиллалаа.

2019 оны 9 сарын 5 57

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн А/24 тоот тогтоолоор батлагдсан Шуурхай багийн бүрэлдэхүүн 2019 оны 08 дугаар сарын 29, 30 –ны өдрүүдэд Түргэн, Сагил, Бөхмөрөн сумдын нутагт ажиллалаа.  Шуурхай багийн бүрэлдэхүүнийг  Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга ахалж, бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Увс нуурын ай сав, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа гэсэн 6 байгууллагын 8 албан хаагч ажиллалаа.

Дээрх ажлын гол зорилго нь Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай, Ойн тухай, Ургамлын тухай хууль,  тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд,  аж ахуй нэгж, байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд хууль эрх зүйн заавар, зөвлөмж өгөх, иргэдийг соён гэгээрүүлэхэд оршилоо.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ