“Хязгаарлагдмал орчинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах тухай” сэдэвт сургалт зохион байгууллаа.

2019 оны 9 сарын 6 794

МХГ-н хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д. Дашдаваа, Хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын байцаагч Р. Халх-Очир нар хамтран 2019.09.04-ний өдөр  Аймгийн МХГ-ынн даргаар 6 сэдэв бүхий сургалтын хөтөлбөр батлуулан  “Чандмань Увс” ХХК-ийн инженер техникийн нийт 34 ажилтныг хамруулан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг:

  1. Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарах асуудал, түүнтэй холбоотой эрхзүйн актууд,
  2. Дотоод хяналт шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах асуудал,
  3. Хязгаарлагдмал орчинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах тухай
  4. Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн стандарт, хэрэглээ
  5. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, түүнийг мөрдөх,
  6. Ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон, хугацаат үзлэгт хамруулах нь, ЭМС-ын 340 тоот тушаалын хэрэгжилт зэрэг сэдвүүдийн хүрээнд хийлээ.

Мөн МХЕГ-аас ирүүлсэн  “Хязгаарлагдмал орчинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах тухай” зөвлөмжийг “Чандмань Увс” ХХК-ийн  захирал, ХАБЭА-н хариуцсан ажилтанд өгч, анхаарах асуудлаар зөвлөгөө өглөө.

            Тус компанийн бохирын слесарь, шугамын слесарь, засварын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, хор саармагжуулах бүтээгдэхүүний олголт, хувийн хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээний байдлыг шалгаж стандартын шаардлага хангасан хамгаалах хэрэгсэл олгоход анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ