Хууль бусаар мод бэлтгэж, тарвага агнасан зөрчил илрүүллээ.

2019 оны 9 сарын 6 958

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн A/24 тоот тогтоолоор батлагдсан "Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шуурхай баг"-ийн бүрэлдэхүүн Түргэн, Сагил, Бөхмөрөн сумдын агнуурын бүс нутаг, хууль бус ан агнуур, мод бэлтгэл  явагдаж болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийх үед Түргэн сумын нутаг Эмч гэх газар иргэн Х, А нар нь хууль бусаар нойтон мод тайрч ачсан болон агнахыг хориглосон тарвага агнасан зөрчил илэрлээ. Дээрх зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчлийг шалгаж байна. 

Мөн эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр түлшний мод бэлтгэхээр завдсан иргэнд хууль эрх зүйн заавар зөвлөмж өгч, зөрчил үйлдэхээс нь урьдчилан сэргийллээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ