Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

2019 оны 9 сарын 17 820

 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/76 тоот удирдамжийн хүрээнд аймгийн зүүн сумдын нутаг дэвсгэрт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч иргэн, аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтаар илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж, зарим зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлж ажиллав. Мөн сумдын удирдлага, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуй нэгжид хууль эрх зүйн заавар зөвлөмж өгч зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх ажил хийлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ