Ёс зүй

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ёс зүйн хороо тус газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дүгээр тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Ёс зүйн хороо нь МХГ-ын даргын тушаалаар томилогдсон төрийн захиргааны албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, тэдгээртэй холбоотой ёс зүйн зөрчлийг шалган тогтоох үүрэгтэйгээр ажилладаг. Үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллаж байна.

ЁС ЗҮЙН ХОРОО АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

·         "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм". ЗГ-ын 2010 оны 288-р тогтоол. Татаж авах...

·         "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхжурам". ТАЗ-ын 2010 оны 129-р тогтоол.

·         "МХЕГ-ын Ёс зүйн хорооны ажиллах журам". МХЕГ-ын даргын 2011 оны 64-р тушаал. Татаж авах...

·         “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм”, МХЕГ-ын даргын 2015 оны 253 дугаар тушаал. Татаж авах...

УВС АЙМГИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1. Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч ЦЭДЭВИЙН  НЯМЖАРГАЛ

1. Төрсөн аймаг, сум

Ховд  аймгийн Буянт суманд төрсөн.

2. Хүйс

Эмэгтэй

3. Мэргэжил

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи

4. Ажилласан хугацаа

Төрийн албанд 18 жил

Тухайн албан тушаалд  15 жил

2. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч ТӨРБАТЫН ЦЭЦЭГМАА

1.Төрсөн аймаг, сум

Увс аймгийн Улаангом суманд төрсөн.

2. Хүйс

Эмэгтэй

3. Мэргэжил

Автомаажуулалтын инженер

4. Ажилласан хугацаа

Төрийн албанд 23 жил

Тухайн албан тушаалд 12жил

 3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч РАГЧААСҮРЭНГИЙН ХАЛХ-ОЧИР

1.Төрсөн аймаг, сум

Увс аймгийн Давст суманд төрсөн.

2. Хүйс

Эрэгтэй

3. Мэргэжил

Эрүүл ахуйн халдвар судлаач их эмч

4. Ажилласан хугацаа

Төрийн албанд 14 жил

Тухайн албан тушаалд 12 жил

 4. Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн АВИРМЭДИЙН ТӨГСӨӨ

 

1.Төрсөн аймаг, сум

Увс аймгийн Улаангом суманд төрсөн.

2. Хүйс

Эмэгтэй

3. Мэргэжил

Эрх зүйч

4. Ажилласан хугацаа

Төрийн албанд 8 жил

Тухайн албан тушаалд 6 жил

 5. Барилгын техникийн хяналтын улсын байцаагч ЖАМБАЛСҮРЭНГИЙН ЖИГЖИДСҮРЭН

1.Төрсөн аймаг, сум

Увс аймгийн Улаангом суманд төрсөн.

2. Хүйс

Эрэгтэй

3. Мэргэжил

Барилгын  инженер

4. Ажилласан хугацаа

Төрийн албанд 3 жил

Тухайн албан тушаалд 3 жил

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ