Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглагч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт шалгалт хийлээ.

2019 оны 9 сарын 23 1365

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл бүхий Тоосгон уул ХХК-нд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Газрын тухай", “Газрын хэвлийн тухай” хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, холбогдох норм, стандарт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд “Төрийн хяналт шалгалтын тухай" хуульд заасан нийтлэг эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд "Зөрчлийн тухай" хуульд заасны дагуу арга хэмжээ ноогдууллаа. 2017, 2019 онд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн хэсгийг аймгаас томилогдсон  комисст хүлээлгэн өгөх зэрэг дутагдалд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ