Төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.

2019 оны 10 сарын 13 738

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт алтны шороон орд ашиглах тусгай зөвшөөрөл бүхий Нэтэнт ХХК-нд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, "Хөдөлмөрийн тухай", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай", “Газрын тухай", “Газрын хэвлийн тухай” хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, холбогдох норм, стандарт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд “Төрийн хяналт шалгалтын тухай" хуульд заасан нийтлэг эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг хийлээ. 2019 онд техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсгийг аймгаас томилогдсон  комисст хүлээлгэн өгөх зэрэг зэрэг асуудлуудад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ