ХЭРЭГЛЭЭНИЙ ХУГАЦАА ДУУССАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАЛАА

2019 оны 12 сарын 7 902

Xяргас сумын худалдаа, хоол үйлдвэрлэлийн газруудад шинэ жилийн баярын өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтыг явуулын лабораторитой хийж гүйцэтгэж, хүнсний бүтээгдэхүүний 12 нэр төрлийн дээжийг газар дээр нь шинжлэн дүнг мэдээллээ. Хадгалалт хэрэглээний хугацаа дууссан, чанарын баталгаагүй шошгын зөрчилтэй  23л, 91 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус комисст шилжүүлэн устгуулах арга хэмжээг авч учирч болох эрсдэлээс сэргийллээ. 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ