Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглагч аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт шалгалт хийлээ.

2019 оны 9 сарын 20 889

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл бүхий Нэтэнт ХХК-нд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Газрын тухай", “Газрын хэвлийн тухай” хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, холбогдох норм, стандарт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд “Төрийн хяналт шалгалтын тухай" хуульд заасан нийтлэг эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтад аймгийн БОАЖ-ын газрын ахлах мэргэжилтэн Б.Буянцог, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Цэрэннадмид нар хамтран оролцлоо. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд "Зөрчлийн тухай" хуульд заасны дагуу арга хэмжээ ноогдууллаа. 2014 онд техникийн нөхөн сэргээлт хийсэн 8.2 га талбайд биологи, 2017, 2019 онд техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсгийг аймгаас томилогдсон  комисст хүлээлгэн өгөх зэрэг дутагдалд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өглөө.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ