ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДСЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДСЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах замаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор хэрэглэгчийн хяналтын хуудсыг боловсруулан нэвтрүүлж эхэллээ.

Хэрэглэгчийн хяналтын хуудсыг хэрэглэх зааврын хамт МХЕГ-ын даргын 2016 оны 04-р сарын 21-ний өдрийн А/49 тоот тушаалаар баталлаа.

Хэрэглэгчийн хяналтын хуудас баталсан тушаал, хяналтын хуудас хэрэглэх заавар             ТАТАХ

Хэрэглэгчийн хяналтын хуудсыг хэрэглэгч, үйлчлүүлэгч онлайнаар бөглөх:

Хэрэглэгч, үйлчлүүлэгч ньүүсч болох аливаа эрсдэлийг тооцон сонголтоо зөв хийх, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд үнэлгээөгөх зорилгоор тус хяналтын хуудсыг хэрэглэнэ.  

Мэргэжлийн хяналтын байгууллагаас батлагдсан хэрэглэгчийн хяналтын хуудсыг байгууллагынwww.inspection.gov.mn цахим хуудасны “Хяналт шалгалт” цэсний “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-нд байршуулсан.

Хэрэглэгч нь онлайнаар хяналтын хуудсыг бөглөхдөө доорх хүснэгтэнд байгаа холбогдох хяналтын хуудасны арын линк дээр дарж нээнэ. Хяналтын хуудсын бөглөсөний дараа “Илгээх” товчийг дарахад “Үр дүн харах” товч идэвхжинэ. Хяналтын хуудас бөглөсөн нийт хэрэглэгчдийн үнэлгээний нэгдсэн дүнтэй “Үр дүн харах” товч дарж танилцах боломжтой.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч онлайнаархяналтын хуудсыг бөглөхдээ үнэлгээ өгч буй үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр, байршил, үнэлгээ өгсөн хэрэглэгчийн нэр, холбогдох утсыг бичнэ.

Хэрэглэгч, үйлчлүүлэгчид хяналтын хуудасны асуулт бүрд шаардлага хангасан бол “тийм”, шаардлага хангаагүй бол “үгүй” үнэлгээ өгнө.

Аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор батлагдсан хэрэглэгчийн хяналтын хуудсаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдээр үнэлгээ хийлгэн, дотоод хяналтад ашиглаж болно. Аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь хэрэглэгчийн хяналтын хуудсыг татан авч цаасаар хэвлэн ашиглана.

            Хэрэглэгчийн хяналтын хуудас                           ТАТАХ

 

 

 

 

 

ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДАСНЫ КОД, НЭР

Чиглэл

Хяналтын хуудасны код,

Хяналтын хуудасны нэр

Онлайнаар бөглөхдөө дараах линк дээр дарна

1

Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ

1.10

Хоол үйлдвэрлэлийн газрыгхэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/WUyWnJU3SE

2

1.11

Худалдаалах үйл ажиллагааг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/afsbaVDxNR

3

Эрүүл мэнд

3.1

Эмнэлгийн үйл ажиллагааг хэрэглэгч /хэвтэн эмчлүүлэгч/үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/O1tqLWn1Je

4

3.3

Эмийн сангийн үйл ажиллагааг хэрэглэгчүнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/6ITgGWdI8d

5

3.12

Сауны эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/m95CIOo9VE

6

3.13

Усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангийн эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/liat6Mmv1x

7

3.14

Халуун усны газрын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/RYFks3m5RG

8

3.16

Гоёлын гоо заслын газрын эрүүл ахуйн шаардлага, халдвар хамгааллын дэглэмийг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/1H6jlXz15D

9

3.17

Үсчний газрын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/krO3HwEzOx

10

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал

4.1,

4.2

Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэглэгч /ажилтан/ үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/Qqkwz3vXx9

11

4.8

Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээг хэрэглэгч /даатгуулагч/ үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/dbO9jwJa1u

12

Барилга, хэмжил зүй

5.28.3

Сав, баглаа боодолтой савласан бүтээгдэхүүн /хүнсний, хүнсний бус/-ий тоон хэмжээг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/udvCQFkIHV

13

5.2

Орон сууцны барилгыг худалдан авагч,

хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/NIn6QkBJFG

14

5.3

Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас

http://goo.gl/forms/2oRpf0UO9S

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ