Ор дэлгэн ажиллаж буй эмнэлгийн байгууллагуудад дэмжлэгт хяналтыг хийж ажиллалаа

2020 оны 3 сарын 13 748

Коронавируст халдвар /COVID-19/-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ шуурхай авах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлийн 3.1, 2020 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 06 дугаар тэмдэглэлийн 6.1, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэлийн 9.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн бусад тасаг, нэгжийг хааж, ор дэлгэх, зарим хувийн хэвшлийн эмнэлгийн байрыг сэжигтэй тохиолдлыг тусгаарлах зорилгоор зохион байгуулах үед халдвар хамгааллын дэглэм зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг Аймгийн эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийж, зөвлөмж өгч ажиллалаа. Аймгийн хэмжээнд Нэгдсэн эмнэлэгт 27 ор, хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдэд 52 ор дэлгэн ажиллахаар бэлтгэл ажлаа ханган ажллаж байна. Тусгаарлах байруудад нэмэлтээр 46 эмч ажилчдыг ажиллуулахаар судалгаа гарган, сургалтанд хамруулан бэлтгэл хангах ажлууд хийгдэж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ