Санхүүгийн тайлан-2019

Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн үйл ажиллагааны талаар

2019.07.16                                                                                                                                                                                                                                                                                                                          Улаангом.
Мэргэжлийн хяналтын газрын нягтлан бодогч нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль,Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон бусад холбогдох хууль,тогтоол, тушаал шийдвэрийг удирдлага болгон сар, улирал, жил эцсийн байдлаар тайлан тооцоог гарган ажиллаж байна.
         Байгууллагын ажиллагсдын орон тоо, цалингийн зардалд тавих хяналтыг боловсронгуй болгох, ажил үүргийн давхардлыг арилгах, худалдан авах ажиллагааны мэдээ, хийгдсэн шалгалтын дүгнэлт, төсвийн гүйцэтгэлийн мэдээ түүний зарцуулалт зэргийг иргэд, ажилчдад нээлттэй болгох үүднээс ил тод байдлын самбар болон 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулинд заасан мэдээллүүдийг цахим сайтболон мэдээллийн самбарт сар бүр байршуулан танилцууллаа.
          2019 онд орлогын төлөвлөгөө11.0 сая төгрөг батлагдсанаас эхний хагас жилийн байдлаар 7.5 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлэн эхний хагас жилийн төлөвлөгөөг 50% -аар давуулан биелүүлэн ажиллаж байна.
2019 оны 2-р улиралд батлагдсан 401.994,7 мянган төгрөг, ЗДНХ-ийн хуваарилалтаар 2.2 сая төгрөг, ДБХсангаас 6.4 сая төгрөгийн авч тухайн сарын хүрээнд холбогдох хууль,дүрмийн дагуу зардлын үйл ангиллаар нь хуваарилан зарцуулан ажиллалаа.
Ард иргэдийн хүнсний аюулгүй байдал хангах зорилгоор Аймгийн ЗДТГазраас 39.8 сая төгрөгийн, МХЕГ-аас 26.6 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, ДБХ сангаас Увс аймгийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий шуурхай баг бүрэлдэхүүнд 23.0 сая төгрөгийн багаж, техник хэрэгсэл, тавилга эд хогшил тус тус хүлээн авч бүртгэлд тусган ажиилласан.
Мэргэжлийн хяналтын газрын  2020 оны төсвийн төсөл, 2020-2021 оны дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг боловсруулж харъяа дээд газарт хүргүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд байгууллагын албан хэрэгцээний шатахтослох материалын тендерийг цахимаар зарлан явуулсан. Уг тендерт орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 2 компани оролцсоноос Ундрага-Увс ХХК шалгарч дээрхи компанитай гэрээ байгуулж гэрээнд заасан үнээр шатах тослох материал худалдан авч байна. Зарласан тендертэй холбоотой санал, гомдол гараагүй болно.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ