Хууль бус үйл ажиллагааг албадан буулгалаа.

2019 оны 9 сарын 6 490

Аймгийн Засаг даргын А/556 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг Тариалан сумын нутаг дэвсгэр Бор хавцал хэмээх газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, албадан буулгалаа.  Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу ажлын хэсгийг ахалж, ЗДТГ-ын ХБТХО-ын хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчид, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тариалан сумын сумын Засаг дарга С.Бадамсэрээжид, БОХ-ын улсын байцаагч Ч.Цогоо болон холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан Засаг даргын захирамжийг танилцуулав. Нийт 129 гэр, 1000 гаруй иргэнийг албадан буулгаж, техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлэлээ.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ