Улаангом сумын мод модон материал худалдаалж буй цэгүүд, хөрөө рамын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

2019 оны 9 сарын 17 609

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/26 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Улаангом сумын мод модон материал худалдаалж буй цэгүүд, хөрөө рамын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эрхийн бичиг зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлж мод бэлтгэн тээвэрлэсэн зөрчил илэрлээ. Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээ авч, илүү бэлтгэн тээвэрлэсэн хэрэглээний бөөрөнхий модыг хурааж, улсын орлого болгож ажиллалаа. 

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ахуйн хэрэгцээнд хэрэглээ болон түлшний мод бэлтгэн тээвэрлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг, өөр аймаг сум руу тээвэрлэх бол гарал үүслийн гэрчилгээг хуулийн дагуу авч, мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас, заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр мод бэлтгэн тээвэрлэхийг УВС АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС анхааруулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ