Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг үнэлэх боломжтой боллоо

2016 оны 10 сарын 10 351

Уг арга хэмжээг нээж МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “Иргэд хэрэглэгч хэн бүхэн хяналтын хуудсыг ашигласнаар худалдан авах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эсрдэлийг тооцон, сонголтоо зөв хийгээд зогсохгүй, үнэлгээ өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой боллоо. МХЕГ-ын хувьд 14 чиглэлээр боловсруулсан “Хэрэглэгчийн хуудас”-нэвтрүүлснээр иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлахад шинэ алхам боллоо” гэдгийг онцолсон юм.

Энэхүү хуудсыг иргэд маань тус байгууллагын вебсайтаас татан авч цаасаар хэвлэн ашиглах, онлайнаар бөглөх боломжтой бөгөөд хэрэглэгчийн өгсөн үнэлгээтэй Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч болон, бизнес эрхлэгчид тогтмол танилцан, дүн шинжилгээ хийж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээн авч ажиллах юм гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ