Бичигт боомтод сургалт боллоо

2016 оны 10 сарын 10 377

Тухайлбал, “Хяналт шалгалтын баримт бичиг, түүнд тавигдах ерөнхий шаардлага”, “Импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох журам”, “Цацрагийн тухай ерөнхий ойлголт”, “Хувийн цацраг илрүүлэгч”, “Байршил тогтоох, хайх багаж”, “Цацраг идэвхит изотопыг илрүүлэгч”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенци түүний гадаад худалдаанд гүйцэтгэх үүрэг”, “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх хангах журам”, “Бүтээгдэхүүнээс дээж авах, хадгалах, тээвэрлэх заавар” зэрэг сэдвүүдээр улсын байцаагч нарт мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн хилийн боомтоор экспорт, импортын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжих, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд зориулсан сургалт, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уг зөвлдөлдөх уулзалтад таван байгууллага, 11 аж ахуй нэгж, иргэд оролцов.

Энэ үеэр “Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаарх танилцуулга”, “Газрын тосны бүтээгдэхүүн экспортлох, импортлоход тавигдах шаардлага”, “Ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үед тавигдах шаардлага”, “Төмс, хүнсний ногоо болон жимс, жимсгэнэ импортлоход тавигдах шаардлага, цаашид авах арга хэмжээ”, “Боловсруулсан хүнс экспортлох, импортлох үеийн шаардлага, цаашид авах арга хэмжээ” сэдвээр  мэдээлэл  хийлээ. Харин боомтын хамгаалалтын заставын дарга “Хил хамгаалах байгууллагын талаар”, цагдаагийн эдийн засгийн төлөөлөгч “Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлье” сэдвээр мэдээлэл хийсэн гэж Сүхбаатар аймгийн МХГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсээс мэдээллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ