Үзүүлэх сургалт боллоо

2016 оны 10 сарын 10 454

Монгол Улсын Шадар сайд энэ оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулж, Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу МХЕГ-ын БОГУУХГ-аас химийн хорт болон аюултай бодис ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагуудад “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хууль тогтоомжийн хэрэгжилт, болзошгүй осол эрсдлээс урьдчилсан сэргийлэх, химийн бодис алдагдах үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр үзүүлэх сургалтыг зохион байгуулах болсон билээ.

Уг ажлын хүрээнд энэ сарын 23-нд БОНХАЖЯ, ОБЕГ-ын Аврах тусгай ангитай хамтран ээлжит үзүүлэх сургалтыг зохион байгууллаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ