Төрийн дээд, одон медалиар энгэрийг нь мялаалаа

2016 оны 10 сарын 10 542

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж шагналын хур буух ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн босгон дээр төрдөө ажлаа үнэлүүлж, төрөөрөө үнсүүлж байгаа та бүхэндээ юуны өмнө баяр хүргэе ээ. Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд Мэргэжлийн хяналтын байгууллагынхан нэр төртэйгөөр зүтгэж ирсэнд талархаж байна. Өнөөдөр 19 хүн төрийн болон салбарын хүндэт шагналаар шагнуулж байгаа нь та бидний ажлыг үнэлж байгаа хэрэг гэж бодож байгаа. Ингээд та бүхэндээ ажлын амжилт хүсээд, өргөн дэлгэр  өнгөтэй сайхан наадахыг хүсье” хэмээсэн юм.

Өнөөдөр МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн  хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Баярмаа, НМХГ-ын улсын байцаагч М.Мөнхгэрэл нарыг “Алтан гадас” одонгоор, Боловсрол хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэчулуун, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батбаатарыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга Н.Гансүх, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч К.Зураш, Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Хорлоог “Төрийн албаны тэргүүний ажилтан”-аар, Стандарт, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Батцэнгэл, НМХГ-ын улсын байцаагч Г.Удвал, улсын байцаагч Х.Оюунцэцэгийг “Улсын хяналтын тэргүүний ажилтан”-аар, Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Буйдан, Хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч  Д.Ургамалыг “Стандарт, хэмжил зүйн тэргүүний ажилтан”-аар, Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганболдыг “Тэргүүний геологич”  цол  тэмдгээр  тус тус энгэрийг нь мялаалаа.

Харин “Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н. Долгорсүрэн, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ганчимэг, Цөмийн цацрагийн хяналтын улсын байцаагч Ч.Намуунтөгс нарыг  салбарын “Хүндэт жуух бичиг”-ээр, Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч, Т.Төмөрбаатарыг ОБЕГ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнав гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ