МХЕГ-ын удирдлагууд Буян-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажил байдалтай танилцлаа

2016 оны 10 сарын 10 363

Өчигдөр гэхэд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж тэргүүтэй дэд дарга Ю.Галсан, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын хэлтсийн дарга Д.Баярболд нараар ахлуулсан удирдах  албаныхан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхантай уулзаж, ажил байдалтай нь танилцлаа.

Тэд АСЕМ-ын дээд түвшний 11 дэх чуулга уулзалтад оролцох төлөөлөгчдийг угтах бэлтгэл ажил, шинээр нэмэгдсэн хяналт шалгалтын цэг, хяналт шалгалтын үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг даалгавар, чиглэл өгсөн юм.

Буян-Ухаа боомт дахь ХМХА-ныхан АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан "Гүйцэтгэх ажлын төлөвлөгөө"-ний хүрээнд долоодугаар сарын 12-18-ны  өдрүүдэд  гурван ээлжээр ажиллаж байгаа аж. Харин энэ үеэр  Буян-Ухаа боомт дахь ХМХА-ны дарга У.Сосорбурам нэн тэргүүнд тулгамдаж буй ажил болон албан хаагчдын зэрэг дэв нэмэх, дүрэм хувцсаар жигд хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд  онцгойлон анхаарч ажиллахыг удирдлагуудаас хүссэн юм.

Тус албаны үйл ажиллагаатай танилцах үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж Хил, хяналтын байгууллага болон холбогдох байгууллагуудтай хяналт шалгалтын үйл ажиллагаагаа уялдуулах, бэлэн байдлыг хангаж ажиллах, зорчигчдод үйлчлэх харилцаа, хандлага, ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллахад анхаарах талаар үүрэг даалгавар, чиглэл өгөв. Мөн цаашдын хяналтын шалгалтын үйл ажиллагаагаа АСЕМ-ын үеийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай нэг түвшинд үргэлжлүүлэн хийхийг зөвлөлөө.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба

Сүүлд нэмэгдсэн мэдээ