АСЕМ-аар ажиллагсдын хөдөлмөрийг үнэллээ

2016 оны 10 сарын 10 463

Уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулахад Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэж байна. Олон улс, дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад та бүхэн идэвх зүтгэлтэй зарим үед нойр хоолгүй байсан ч нэгэн сэтгэлээр ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн удирдлагууд онцгойлон тэмдэглэж байсныг дурдахад таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Талархал”-ыг нэр бүхий 30 хүнд гардуулсан бол МХЕГ-аас  Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ажилласан ажилтнуудаасаа 35 хүнийг “Улсын хяналтын тэргүүний ажилтан”, 32 ажилтныг “Ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагнав.

Мөн энэ үеэр хамтран ажилладаг төрийн байгууллагууд ч Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж шагнаж урамшуулсан юм. Үүнд: Онцгой байдлын ерөнхий газрын “Хүндэт жуух”–ыг улсын /ахлах/ байцаагч таван хүн гардсан бол Цөмийн энергийн комиссын ажлын албаны “Өргөмжлөл"-ийг гурван ажилтан хүртлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн талархал 

"Улсын Хяналтын Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын "Жуух бичиг" 

ОБЕГ-ын "Жуух бичиг", Цөмийн энергийн комиссын ажлын албаны "Өргөмжлөл"

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ