АНУ-ын Эрчим Хүчний Яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 10 сарын 10 384

Төлөөлөгчид “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах суурь судалгааны ажлыг хийж байгаа юм. 

Уулзалтаар дэд дарга Ю.Галсан Монгол улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын терроризмын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн тэмцэлд хувь нэмрээ оруулах, цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг хянахад техникийн болон хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүнээ талархаад, цаашид хамтарсан сургалт семинар зохион байгуулах, туршлага судлах, мэргэшүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн тавьсан юм. Төсөл хэрэгжиж буй 60 гаруй улсаас Монгол Улсцацрагийн хяналтын үйл ажиллагааг тогтвортой, мэргэжлийн өндөр түвшинд олон улсад жишиг болохуйц хэмжээнд идэвхи санаачлагатай ажиллаж байгааг төлөөлөгчид дурдаад, чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байв.

Уулзалтааршинэ нисэх буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах, хоёрдогч үзлэгийн гар багаж нийлүүлэх, улсын байцаагч нарыг сургалтанд хамруулахаар тохиролцлоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ