ОУХБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 10 сарын 10 372

Уулзалтын эхэнд тэрбээр, ОУХБ-ын төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсээд “Хамтын ажиллагааны хүрээнд өчигдөр ажил хэрэгч, үр дүнтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэ үеэр ОУХБ-ын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох боломжийн талаар ярилцлаа. Мөн дээрх конвенцуудад нэгдэн орох хууль эрх зүйн дүн шинжилгээний зөвлөмжийг хэрэгжүүлэхэд МХЕГ, ОУХБ-ын хамтын ажиллагааны чиглэл, мэргэжлийн хяналтын байцаагчдыг сургалтад хамруулах асуудлаар санал солилцов.

МХЕГ-аас хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенцод нэгдэн орох боломжийн тухай дүн шинжилгээ хийсэнд талархал илэрхийлээд цаашид конвенцыг соёрхон баталснаар гарах эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлын талаарх мэдээлэл, бусад нэгдсэн орнуудын өөрчлөлт, дэвшлийн харьцуулсан дүн судалгааг ирүүлэхээр төлөвлөж буйгаа ноён Рене Реберт дуулгалаа.

Уулзалтад, МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Эрдэнэсүх нар байлцлаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ