“Геологи уул уурхайн хяналтын мэдээллийн систем”-ийг зохион бүтээжээ

2016 оны 10 сарын 10 649

Тэрбээр төсөл амжилттай хэрэгжиж, нэг талаас геологи уул уурхайн хяналтыг улам сайжруулах, нөгөө талаас Монгол Улсын геологи уул уурхайг байгаль орчинд ээлтэй байдлаар зөв зохистой хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсныг онцлоод дахин хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс манай улсад 2005-2015 онд хэрэгжүүлсэн энэхүү төслийн тогтворжуулах шатны бичил төсөл үргэлжилж байгаа бөгөөд ирэх жилийн дөрөвдүгээр сард дуусах юм.

“Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн хүрээнд “Геологи уул уурхайн хяналтын мэдээллийн систем”-ийг зохион бүтээжээ. Энэхүү системийг МХЕГ, жишиг гурван аймаг болох Төв, Сэлэнгэ, Өмнөговийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн улсын байцаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм. Уурхай дээр шалгалт хийж байхдаа  ч ашиглаж болох уг хяналтын мэдээллийн системийг МХЕГ-т хэрэгжиж буй шилэн хяналттай холбохоор төлөвлөж байгааг уулзалтын үеэр дуулгав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ