Байгууллан санхүүгийн тайлан

2019 оны 9 сарын 16 665

Мэргэжлийн хяналтын газрын нягтлан бодогч нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон бусад холбогдох хууль, тогтоол, дүрэм, журам, Сангийн сайдын тушаал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаал,  шийдвэрийг удирдлага болгон сар, улирал, жил эцсийн байдлаар тайлан тооцоог гарган ажиллаж байна.

         Байгууллагын ажиллагсдын орон тоо, цалингийн зардалд тавих хяналтыг боловсронгуй болгох, ажил үүргийн давхардлыг арилгах, худалдан авах ажиллагааны мэдээ, хийгдсэн шалгалтын дүгнэлт, төсвийн гүйцэтгэлийн мэдээ түүний зарцуулалт зэргийг иргэд, ажилчдад нээлттэй болгох үүднээс ил тод байдлын самбар болон 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулинд заасан мэдээллүүдийг цахим сайт болон мэдээллийн самбарт сар бүр байршуулан танилцууллаа.

          2019 онд орлогын төлөвлөгөө 11.0 сая төгрөг батлагдсанаас эхний хагас жилийн байдлаар 7.5 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлэн эхний хагас жилийн төлөвлөгөөг 50% -аар давуулан биелүүлэн ажиллаж байна.

          2019 оны 2 дугаар улиралд батлагдсан 401.994,7 мянган төгрөг, ЗДНХ-ийн хувиарлалтаар 2.2 сая төгрөг, ДБХ сангаас 6.4 сая төгрөгийн тус тус санхүүжилт авч тухайн сарын хуваарийн хүрээнд холбогдох хууль дүрмийн дагуу зардлын зүйл ангилалаар нь  хуваарилан зарцуулан ажилласан.

Ард иргэдийн хүнсний аюулгүй байдал хангах зорилгоор Аймгийн ЗДТГазраас 39.8 сая төгрөгийн, МХЕГ-аас 26.6 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, ДБХ сангаас Увс аймгийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий шуурхай баг бүрэлдэхүүнд 23.0 сая төгрөгийн багаж, техник хэрэгсэл, тавилга эд хогшил тус тус хүлээн авч бүртгэлд тусган ажиилласан.

           Мэргэжлийн хяналтын газрын  2020 оны төсвийн төсөл, 2020-2021 оны дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг боловсруулж харъяа дээд газарт хүргүүлсэн. 

           Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд байгууллагын албан хэрэгцээний шатах тослох материалын тендерийг цахимаар зарлан явуулсан. Уг тендерт орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 2 компани оролцсоноос Ундрага-Увс ХХК шалгарч дээрхи компанитай гэрээ байгуулж гэрээнд заасан үнээр шатах тослох материал худалдан авч байна. Зарласан тендертэй холбоотой санал, гомдол гараагүй болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ