Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

2019 оны 9 сарын 16 25

МХЕГ-ын 01/143 тоот удирдамжийн дагуу  Увс аймгийн  инженерийн шугам сүлжээ, худаг тагны бүрэн бүтэн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2019 оны 04  дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар дулаан, цэвэр, бохир, холбооны шугам сүлжээ, худаг траншейн засвар шинэчлэл, тагны бүрэн бүтэн байдлын гүйцэтгэлийг шалгахад Увс дулааны станц ХХК-93,4%, Улаангом дулааны станц 2 ТӨХК -96,5%, Чандмань Увс ХХК 98,5%, МХС ТӨХК-ийн Увс аймгийн холбооны газар 77,9%-тай шалгагдаж өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дутуу байгаа засварын ажлыг гүйцээж хийхийг үүрэг болгов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ