Улаанбурхан өвчнөөс сэргийлье

2016 оны 10 сарын 12 384

2015.03.31

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм.

Эх уурхай нь:  Халдвар авсан хүн

Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь  хүүхдээ 9 сартай, 2 настайд нь 2 удаа хийгддэг улаанбурханы вакцинд бүрэн хамруулах юм.

Иймд хугацаанд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харъяа өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.

Улаанбурхан өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ.

Урьтал үед:

Халуурах

Нүдны салст үрэвсэх

Хамраас нус гоожих

Ханиалгах

Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Ид үед дээрхи шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай сум, өрхийн эмнэлэгтээ болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах 100 дугаарын утсанд хандана уу.

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ