2016 оны 10 сарын 12 412
2015.06.03
Зах зээлд худалдаалж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, сэрэмжлүүлэх, иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт хийж байна.
Энэ оны эхний хяналтыг дөрөвдүгээр сард 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 43 байгууллага, дөрвөн эмнэлэг, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг хоёр байгууллага, 266 эмийн сан, нийт 315 байгууллагад хийлээ.
Ингэхэд хаяг, шошгын зөрчилтэй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж, улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зарим эмийн савлагаан дээр бүртгэлийн дугаар бичигдээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 30 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгснөөс гадна зөвлөмж хүргүүлэн, байгууллага, албан тушаалтан, иргэдэд шийтгэвэр ногдууллаа.
Тодруулбал стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 97 нэрийн, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй давхардсан тоогоор 25 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 74 нэрийн, хадгалалтын дэглэм алдагдсан 13 нэрийн, нийт 209 нэрийн 6 562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлсэн байна. 31 нэрийн эмийг зах зээлээс буцаан татах үүрэг өгч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хураалаа.
Цаашид аюулгүй, чанарын баталгаатай, эм, эмнэлгийн хэрэгслээр иргэддээ үйлчлэхийг эм хангамжийн байгууллагуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.
Зөвлөмж
Эмийн сав, баглаа боодол дээрх хаяглалт, тэмдэглэгээ нь
дараах мэдэээллийг агуулсан байна. Үүнд:
Эмийг хадгалах горим
Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн ач холбогдолтой.
Tweet