Хоолны хордлогоос сэргийлээрэй

2016 оны 10 сарын 12 561

2016.09.08

Жил бүрийн намар зөвшөөрөлгүй самар, жимсний худалдаа, аялал зугаалга, хурим найр нэмэгддэгтэй холбоотойгоор хоол хүнсээр дамжих халдвар, өвчлөлөөс сэргийлэх зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүргүүлж байна.

Хоол хүнс худалдаж авахдаа юунд анхаарах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг нягтлах,  лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах,  хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
  • Ил задгай худалдаалж байгаа самар жимсийг худалдан авахгүй байх

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ яаж хадгалах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгон даруй хэрэглэх, хоёроос дээшгүй цаг хадгалах.
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг зөв бэлтгэж, хадгалж хэрэглэх

Хоол хүнсийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх вэ?

  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  • Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх
  • Усыг буцалгаж уух
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших
  • Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, хэвлийгээр өвдөх,бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.Хэрэв хоол хүнстэй холбоотой дараах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ