Хүнсний аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөнө

2016 оны 10 сарын 10 372

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-21-нд болно. Уг уулзалтын бэлтгэл ажил, хэлэлцэх асуудлын талаар Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал М.Цэнгэг, ХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа нар мэдээлэл өглөө. Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болор хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын бусад 11 байгууллагын төлөөлөгч оролцох гэнэ. Сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулах тухай байх аж. Тодруулбал, хүнсний үйлдвэрлэл, аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд болох юм байна. Мөн Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, худалдаа, тээвэр, ложистик, уур амьсгалын өөрчлөлт аюулгүй байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцох юм. Зөвлөлдөх уулзалтаас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн, ирэх сарын 15-16-нд болох дээд түвшний уулзалтын хэлэлцүүлэгт тусгана.

Сүүлд нэмэгдсэн мэдээ