Улаанбаатар хотод шинээр барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын ажлын танилцуулга

МХЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламжийн /түүвэрчлэн/ чанар, өргөх байгууламжийн техник ашиглалт болон хөдөлмөрийн аюулгүй байдалд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.7, Барилгын тухай хуулийн 25-р зүйл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 139-р зүйлийн 139.1.3, салбарын хууль тогтоомжтой нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, холбогдох шийдвэр гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахад энэхүү хяналт шалгалтын ажлын зорилго оршино. 

Мөн МХЕГ болон НМХГ-ын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай“, “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай”, “Нийгмийн даатгалын тухай” хууль түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан тогтоол шийдвэр, дүрэм, журам, стандартын хүрээнд биелэлтийг хангуулах илэрсэн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зөвлөн туслах зорилгоор хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтын бүрэлдэхүүн, хугацаа

Хяналт шалгалтыг МХЕГ, НМХГ-ын барилгын техникийн нийт 15, өргөх механизмын хяналтын 2, МХЕГ, НМХГ-ын дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын /ахлах/ байцаагчид Нийгмийн хамгааллын хяналтын улсын /ахлах/ 31 байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын 3 хэсэг 2013 оны 05 дүгээр сарын 17-ноос 06 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Шалгагдсан байгууллага, обьект

Хяналт шалгалтанд нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 45 цогцолборын  нийт 100 барилга, 92 аж ахуйн нэгж байгууллага, 130 инженер техникийн ажилтан хамрагдлаа. Мөн хяналт шалгалтанд Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьж байгаа “Нийслэл өргөө” ХХК, “Сандэй” ХХК, “Инкон” ХХК, “Дельта констакшн” ХХК, “Баярс констракшн” ХХК зэрэг 51 компанийн 51 объектод түр ашиглаж байгаа 53 кран, 8 өргүүр, цаашид ашиглагдахаар шинээр угсрагдсан 26 лифт, 11 эскалатор, нийт 98ш өргөх байгууламж хамрагдлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх шалгалтанд нийслэлд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа барилгад ерөнхий гүйцэтгэгч 165, туслан гүйцэтгэгч 99, нийт 264 байгууллагын 1126 ажиллагсад, 202 өргөх, зөөх, тээвэрлэх механизм, 351 тоног төхөөрөмж хамрагдсан. 

Шалгалтын явц хамрагдсан асуудал 

Барилгын техникийн хяналтын талаар: Хяналт шалгалтанд хамрагдсан барилгын гүйцэтгэгч байгууллагуудын тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн иж бүрдэлт, барилгын зураг төсөлд магадлал хийсэн байдал, барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан эсэх, барилгын үндсэн хийц бүтээц, угсралтын ажлын төлөв байдал, илд далд ажлын акт, талбайн журналын хөтлөлт, нийтлэг илэрсэн зөрчил дутагдлууд, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний заавар зөвлөмж гэсэн чиглэлээр хийж, тухайн барилгуудад 5.1 кодтой “Барилга байгууламжийн угсралтын ажлын хяналтын хуудас”-аар шалгалт хийж барилга бүрд эрсдлийн үнэлэлт өглөө. Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудад угсралтын ажлыг зогсоох акт, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүллээ.  Мөн барилгын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд барилгын ажил болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар нийтлэг илэрч буй зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх ажлыг хамт зохион байгууллаа.Түүнчлэн барилгын талбай дээр хамгаалалтын хайс, хашлага хийгээгүй аюулгүй ажиллагааны дохио, санамж байрлуулаагүй байгаа барилгуудад заавар зөвлөмж өгч газар дээр зөрчлийг арилгуулах арга хэмжээг авлаа.         

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад Монгол улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоол “Аж ахуйн нэгж,  байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх талаар нийт ажил олгогч ажилтан нарт сурталчилж  ажиллав.“Барилгын салбарын үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад дотоодын хяналтыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг мөн 2013 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж, Сургалтанд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй барилгын угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг 63 аж ахуйн нэгж компанийн 67 инженер, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй 42 аж ахуйн нэгж, компанийн 46 инженер техникийн ажилтнууд буюу нийтдээ 105  компани, аж ахуй нэгжүүдийн удирдлага, менежер, дотоод хяналт хариуцсан инженер техникийн ажилтнууд зэрэг 113  хүнийг хамрууллаа.

Энэхүү сургалтанд зориулж 31 хуудас бүхий “барилгын салбарын хууль тогтоомжийн эмхэтгэл”,  38 хуудас бүхий “зөвлөмж” зэргийн тус бүр боловсруулан хэвлүүлэн гаргаж, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД12-03-04, “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06, “Барилгын материалын үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үйлгэрчилсэн дүрэм” БД12-105-07, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал МNS6058:2009-г тус оролцогчдод үнэгүй тараав. Мөн семинарын үеэр Улаанбаатар хотод “Шангри-ла Улаанбаатар хотел” ХХК-ийн захиалгаар барьж буй 22 давхар зочид буудлын барилгын угсралтын ажилтай газар дээр нь танилцуулснаас гадна “Цонх констракшн” ХХК-ийн хуванцар рамтай хаалга, цонхны үйлдвэрийн үйл ажиллааг газар дээр нь очиж шалгаж стандартын шаардлага хангасан хаалга цонхны бүтээгдэхүүнтэй танилцав. 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа” сэдэвт барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэд, байгууллагад шаардлагатай байгаа барилгын салбарын хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан, холбогдох зөвлөмж мэдээллийг түргэн шуурхай хүргэж, хяналт шалгалтын ажлын үр дүнгийн  талаар тайланг мэдээллээ.

Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын талаар:Барилга угсралтын аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас /№ 4.6/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас /№ 4.1.2/, Хөдөлмөрийн эрүүл ахуйн байдлыг шалгах хяналтын хуудас /№ 4.1.1/, Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг Нийгмийн даатгалыг шалгах хяналтын хуудас /№ 4.2/, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг удирдамжид заасны хүрээнд шалгалаа. Барилгын салбарт нийслэл хотын хэмжээнд 2012 оны эхний 6 сарын байдлаар үйлдвэрлэлийн 15 осол гарч байсан бол 2013 оны эхний 6 сарын байдлаар 9 осол гарсан нь өмнөх оноос 60.0 хувиар буюу 6 ослоор буурсан байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралтаас 51.4 хувь буюу 37, технологийн процесс зөрчсөнөөс 6.9 хувь буюу 5, аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсанаас 12.5 хувь буюу 9, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүйгээс 4.2 хувь буюу 3, өргөх механизмийн эвдрэл гэмтэлээс 11.1 хувь буюу 8, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс 2.7 хувь буюу 2, бусад зөрчлүүдээс 11.1 хувь буюу 8 тус тус гарсан судалгаатай байна.

Д/д

Үзүүлэлт

Онууд

Өсөлтийн хувь /+-/

2010

2011

2012

1

Гарсан ослын тоо

42

65

69

106.2

2

Осолд өртсөн хүний тоо

52

72

72

 

3

Үүнээс

Нас барсан

21

25

28

112.0

Тахир дутуу болсон

2

9

10

111.1

Хөдөлмөрийн чадвар  түр алдсан

29

38

34

89.5

Өөр ажилд шилжүүлсэн

       

4

Ослын шалтгаан

       

Үүнээс

Уналт нуралт

23

36

37

102.8

Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл

2

2

   

Өргөх механизмийн эвдрэл гэмтэл

3

1

8

8 дахин

Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл

 

4

2

50.0

Технологийн процесс зөрчсөн

4

7

5

71.4

Аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан

9

7

9

128.6

Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлийн зөрчлөөс

4

9

3

33.3

Бусад

7

6

8

133.3

Ослын шалтгааны өсөлтын хэмжээг өмнөх онтой харьцуулан авч үзвэл уналт нуралтаас 2.8 хувь буюу 1 ослоор өсөж, аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсанаас 28.6 хувь буюу 2, бусад зөрчлүүдээс 33.3 хувь буюу 3 ослоор тус тус өссөн байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ