Бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүд, хүлээн авах, яаралтай тусламж болон хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн тухай

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу сонгогдсон бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах, яаралтай тусламж болон хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн багц хууль, түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан заавар, журам, стандартын хэрэгжилтийн байдлыг шалгаж, үйл ажиллагаанд нь үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлж эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахад чиглэгдлээ. Шалгалтыг 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын, эм биобэлдмэлийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын  хяналтын 73 улсын /ахлах/ байцаагч хийж гүйцэтгэлээ.

Шалгалтад хамрагдсан байгууллага:

Шалгалтанд нийт 193 байгууллага хамрагдсанаас /Төв эмнэлэг 3, тусгай мэргэжлийн төв 7, Бүсийн оношлогоо эмчилгээний төв 4, Эрүүл мэндийн газар 2, аймгийн Нэгдсэн эмнэлэг 16, Эрүүл мэндийн нэгдэл 3, Яам тусгай газрын төв эмнэлэг 2, НЯТТ-1,  дүүргийн Нэгдсэн эмнэлэг 7, амаржих газар 3, сум, сум дундын эмнэлэг 23, сумын эрүүл мэндийн төв 56, өрхийн эрүүл мэндийн төв 22, тосгоны эмнэлэг 7, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 43/  168 эмнэлэгт хүлээн авах, яаралтай тусламж, түргэн тусламжийн үйл ажиллагааг, 128 эмнэлэгт хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдалд хяналт хийлээ. 

Шалгалтын явц шалгалтанд хамрагдсан асуудал

Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдийн шатлалаас хамаарч 8 хяналтын хуудас, эмийн сан, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, нийт 10 хяналтын хуудасны хүрээнд хяналт шалгалтыг хийж, эрсдэлийг тодорхойлон, хүүхдийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн байдал, эмнэлгүүдийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт хийсэн.

Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдийн талаарх мэдээлэл.

Ерөнхий мэдээлэл

Эмнэлгүүдийн 94.9 хувь нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчинтэй хугацаа бүхий тусгай зөвшөөрөлтэй, 86.2 хувь нь хүн амд тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх, үйлчлүүлэгчийн  эрхийг дээдэлсэн үйл ажиллагааг тусгасан хэтийн төлөвлөгөө болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй, түүнийгээ мөрдөж ажилладаг. Эмнэлгүүдийн 84 хувь нь зориулалтын байртай, төвлөрсөн халаалтад   холбогдсон, 122 эмнэлэг буюу 53 хувь нь эмнэлгийн ээлтэй орчныг бүрдүүлсэн байна. Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдэд нийт 3029их эмч, 4705 эмнэлгийн дунд мэргэжилтэн ажиллаж, хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаагаас 87.1 хувь нь эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчинтэй хугацаа бүхий зөвшөөрөлтэй ажиллаж байна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологийн мөрдөлт 78 хувь, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмж 89 хувьтай байна. 

Хүүхдийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлын талаар

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд жирэмсний эрт илрүүлэлт 90 хувь, эх, нярайг төрсний дараа 72 цагийн дотор хяналтанд авах 97 хувь, 1 хүртэл настай хүүхдийн эргэлт, хяналт 98 хувь, 1-5 настай хүүхдийн хяналт 58.2 хувь, бүртгэгдсэн айл өрхийг эрсдэлээр нь, хүн амыг эрүүл мэндийн бүлгээр нь ангилах нь 94 хувьтай хийгдэж байна. Сумын эрүүл мэндийн төвүүдэд 0-15 насны хүүхдийн эрүүл мэндийн байдлыг стандартад заасан хугацаа, давтамжийн дагуу хяналт хийх ажил 64 хувь, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх,хүүхдийн шүдний гажиг зуултаас сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, шүд цоорохоос урьдчилан сэргийлэх ажлын чанар 50 хувь, стандартад заагдсан эмнэлзүйн лабораторийн шинжилгээг хийх нөхцөл бүрдсэн байдал 33 хувь байна.

Эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж  үйлчилгээний талаар

Эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн нэгжийг 24 цагийн үйл ажиллагаатай байхаар зохион байгуулсан нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, амаржих газруудад 100 хувь, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 38 хувьтай байна. Эмнэлгүүд өөрийн байгууллагын хүлээн авах, яаралтай тусламжийн журмаа боловсруулж мөрдөж байгаа хэдий ч хүлээн авах яаралтай тусламжийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг хүлээн авч бүртгэн, анхны үзлэгээр амин үзүүлэлт, эмгэг шинжүүдийг тодорхойлон, эрэмблэх ялгаж, шаардагдах яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлж,  дэлгэрэнгүй тэмдэглэлийг "Яаралтай тусламж үйлчилгээний хуудас"-нд  хөтлөх ажлын чанар төв эмнэлэг, амаржих газруудад 70 хувь, тусгай мэргэжлийн төв, аймаг, дүүрэг, сумын эмнэлгүүдийн түвшинд 42 хувь, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 27 хувьтай байна.

Эмнэлэг хүртлэх яаралтай тусламж үйлчилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төв халдварт өвчний дуудлаганд, Нийслэлийн Яаралтай тусламжийн төв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх салбарууд, Улсын 2 дугаар төв эмнэлэг, Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгүүд, аймаг,  дүүрэг, сум, сум дундын болон тосгоны эмнэлгүүд нь хүүхдийн ба насанд хүрэгчдийн эмнэлэг хүртлэх яаралтай тусламж үйлчилгээг эмнэлгийн  зориулалтын машин ашиглан  үзүүлж  байна. Эмнэлэг хүртлэх яаралтай тусламж алсын болон ойрын дуудлагаар үйлчлэхэд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангасан, түргэн тусламжийн дуудлагын машинд яаралтай тусламжийн цүнхэнд байх эм, эмнэлгийн хэрэгслийг бэлдэж, зарцуулалтын бүртгэлийг хөтөлж, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалалтын горимын дагуу хадгалж зарцуулсан байна. 

Өмнөх шалгалтын талаар. 

2012 онд эмнэлгүүдэд  хүлээн авах, яаралтай тусламж, хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлаар хяналт шалгалт хийгдэж байгаагүй. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд, Бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Эрүүл мэндийн яаманд 6 удаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 4 удаа албан тоотоор, эмнэлгүүдэд улсын байцаагчдын албан шаардлагаар үүрэг өгч ажилласан. Эрүүл мэндийн яаманд нийт 17 асуудал шийдвэрлүүлэхээр тавьсан хэдий ч  хэрэгжихгүй байна. Тухайлбал: Оношлогоо, эмчилгээндээ шинэ техник, технологийн нэвтрүүлж байгаа  эмнэлгүүдэд тавих  хяналт тавигдаагүй, /үе, элэг, бөөр шилжүүлэн суулгах/ эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчийн орон тоо, цалинг нэмэгдүүлэх, тэдгээрийг мэргэшүүлэх, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэлд тухайлан нэрлэсэн төсөв батлуулж, зарцуулах, Түлэнхийн төвийн барилгыг буулган шинээр барих асуудал шийдвэрлэгдээгүй өнөөг хүрлээ. Өвчний түүх бичих стандартыг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлыг шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Төсөв хөрөнгөтэй холбоотойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бохир ус цэвэрлэх байгууламж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их засварын ажил хийгдээгүй байна. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 2012 онд хийгдсэн шалгалтаар 115 заалт бүхий 15 албан шаардлага өгөгдсөн бөгөөд биелэлт нь 65  хувьтай байна. Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас жил бүр аймгийн нэгдсэн эмнэлэгт бүтэц, үйл ажиллагааны шатлалын стандартын “А” хавсралтанд заасны дагуу эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер орон тоогоор ажиллуулах шаардлага тавьсаны дүнд инженерүүд  2013 онд 15 аймгийн эмнэлэгт ажилладаг болж байгаа боловч дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд инженер, техникч орон тоогоор ажиллахгүй байна. 

Шалгуулагчийн ололттой,дэвшилттэй тал:

Оношлогоо эмчилгээний чанарыг сайжруулахаар Арьсны өвчин судлалын үндэсний төв нөхөн сэргээх  болон арьс гоо сайхны эмчилгээний чиглэлээр, Энэрэл, Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл 4D ЭХО, чих хамар хоолой, нүд, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл зөөврийн рентген аппараттай болсон нь эмчилгээ оношлогооны төрөл нэмэгдсэн. Баянгол” хувийн эмнэлэгт АНУ-ын Женерал электрик компаний 4D дүрс оношлогооны аппарат, биохими, иммунологийн автомат анализатор, ЭХО Томографи,  зүрхний 24, 48 цагийн Холтер Монитор зэрэг оношлогооны аппаратыг ашиглан нарийн оношлогоонууд,  ургийн гажигийн гол шалтгаан болох TORCH халдвар болон витамин Д-гийн оношлогоог Монголд  зөвхөн тус эмнэлэгт хийж байна. Мөн тус эмнэлэгт дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд ашиглагдаж буй Германы “MTG” буюу “Modern Technology Germany“ компанийн “Үр шилжүүлэн суулгах лабораторийг иж бүрнээр нь эмнэлэгтээ суурилуулан “Үр шилжүүлэн суулгах төв”-ийг нээж,  гэр бүлд  аз жаргал бэлэглэх үйлчилгээг бий болгож чадсан байна.

УНТЭ–т мэс заслын хагалгааны аюулгүй байдлыг хянах, Хан-Уул нэгдсэн  эмнэлэг багаж, тоног төхөөрөмж, эм тариа, нэг удаагийн хэрэгслийн бэлэн байдлыг хянах хяналтын хуудсыг тус тус боловсруулан үйл ажиллагаанд хяналт хийж,  ашиглаж, үр дүнг тооцож ажиллаж байна. Орхон аймгийн ЭМГ-ын дэргэд “Чанарын зөвлөл”, Багануур дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд үйл ажиллагаагаа хоршин “Чанарын аюулгүй байдлын салбар зөвлөл” байгуулан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүртгэгдсэн нас баралтын шалтгаан, нөхцөлийн байдлыг судалж үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байгаа шинэлэг ажиллагааг бий болгосон. “Баянзүрх” нэгдсэн эмнэлэгт эмч, сувилагч нарын  хөгжлийн өнөөгийн түвшинг тусгайлан боловсруулсан асуумж, харилцааны чадамж, хувь хүний чадамж, чанартай үйлчилгээ үзүүлэх чадамж, сурах, сургах чадамж, судалгааны чадамж зэрэг асуудлаар үнэлгээ хийж, мэдлэг, ур чадварын түвшинг нь тогтоон ажиллаж, эмчээ сонгон  үйлчлүүлэх системийг нэвтрүүлсэн. Оношлогоо, эмчилгээ, сувилгаанд эмнэлзүйн стандарт удирдамжийн дагуу эмийн зохистой хэрэглээнд үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийг шинээр боловсруулж, өвчний түүхэнд 100 баллын үнэлгээгээр тасгуудад “Ижил мэргэжилтний үзлэгийн зохион байгуулж хэвшсэн.  Чанарын  албад нь  чанар сайжруулах арга хэрэгслийн нэг болох ижил мэргэжилтний үзлэг хийх, чанарын өдөрлөг зохион байгуулах, үйлчлүүлэгч болон ажиллагсдаас асуумж судалгаа авах, чанарын “тэмдэг” олгох журам боловсруулан чанартай тусламж үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулан урамшуулах ажлуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,   нийслэлийн Баянзүрх эмнэлэг, Нийслэлийн 3 дугаар амаржих газар, Энэрэл эмнэлгүүдэд зохион байгуулж хэвшсэн, чанарын албаны  үйл ажиллагаа тогтмолжсон. Хавдар судлалын үндэсний төв мэс заслын нэг удаагийн цомгийг ариутган эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт “3ахиалгат эмчилгээний хоол”-ны цуглуулгыг өвчний төрлөөр ангилан олгох, хоол үйлдвэрлэлийн ажлын байрыг тохижуулан стандартын шаардлага хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. АӨСҮТ, Баянзүрх Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн Номун, Мангут, Баянгол  хувийн хэвшлийн эмнэлгүүд ээлтэй орчин бүрдүүлсэн. Эмнэлгүүдийн гадаад харилцаа өргөжин хөгжиж, эмч, сувилагч нарыг туршлага судлуулах, богино хугацааны сургалтанд хамруулах ажилд ахиц гарсан байна. Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдэд үйл ажиллагааны болон эмнэлзүйн алдаа, эрсдэлийг бүртгэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх  мэдээллийн сан үүсгэсэн, нотлогдсон алдаа түүний шалтгаан нөхцөлийг судалж шийдвэрлэх ажил 2013 оноос  эхлэн нэвтэрч үр дүн өгч байна. 

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, шалтгаан, түүнээс гарч болзошгүй буюу гарсан хохирол, зөрчигдсөн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт

Эмнэлгүүдэд илэрч байгаа  зөрчлүүд:

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа нэг эмнэлэг /Нийслэлийн яаралтай тусламжийн төв/, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан 3 эмнэлэг /Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Клиникийн нэгдүгээр амаржих газар, Дархан аймгийн Экстрапирамид хувийн эмнэлэг/ үйл ажиллагаа явуулж байсан нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 зүйлийн 15.12, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтуудыг;

Сургалт явуулах зөвшөөрөлгүйгээр дурангийн хагалгааны аппаратыг суурилуулан сургалтыг зохион байгуулж ажиллаж байгаа нь  /Номун” эмнэлэгт/, вирус судлаач эмчийн мэргэжил эзэмшүүлэх  6 сарын сургалтыг зөвшөөрөлгүйгээр явуулж байгаа нь /ХӨСҮТ/ Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.2 дахь заалтыг;

Эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн эрхийн тусгай зөвшөөрөлгүй, хүчинтэй хугацаа дууссан мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25,1, 25,3 дахь заалтуудыг /ХӨСҮТ-2 эмч, 1 эм зүйч, Хан-Уул эрүүл мэндийн нэгдэл- 1 эмч, Батсүмбэр СЭМТ- 2 бага эмч,  Сэргэлэн СЭМТ-1 бага эмч, СХД-ийн ”Сорогзон”  хувийн эмнэлэг-1 сувилагч/;

Эмнэлгүүд үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөгүй ажиллаж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг; /Наркологийн эмнэлэг, Жаргалант, Туул тосгоны эмнэлгүүд, Улаанбаатар хотын “Мон мэс”, “Чимэжүд”, “Хоржимиза”, “Болордагина”, “Сорогзон”, ”Чинбаярням” хувийн эмнэлгүүд/;

Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч орон тоогоор ажиллахгүй, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, БОЭТ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн төрөлжсөн тасаг байгуулаагүй байгаа нь  “Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, БОЭТ-ийн бүтэц, үйл ажиллагааны болон эмийн санд тавих нийтлэг шаардлага стандартуудыг;

Гурав дугаар шатлалын эмнэлэг, төвүүдэд нарийн мэргэжлээр мэргэшээгүй эмчийг ажиллуулж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19 3.3 дахь заалт, тусгай  мэргэжлийн төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн  бүтэц, үйл ажиллагааны стандартуудыг; /ХӨСҮТ-н Сүрьеэгийн тандалт судалгааны албанд-8 эмч, ДОХ/БЗХӨ тандалт судалгааны албанд 5 эмч,  ХУД-ийн “Мон мэс” эмнэлэгт  2 эмч, 2 сувилагч/;

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын зөвшөөрөлгүйгээр, биоанагаахын салбар хороогоор хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүйгээр, клиник туршилтын үр дүнг авч хэлэлцүүлэлгүйгээр  оношлогоо, эмчилгээний шинэ техник, технологийн нэвтрүүлж /үр эрхтэн, шилжүүлэн суулгах, хиймэл эрхтэн суулгах  ажилбар гүйцэтгэдэг/  байгаа  нь Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх, 37 дугаар зүйлийг 37.1 дэх заалтыг зөрчиж байна. Тухайлбал, УНТЭ–т үений хагалгааг хийж байгаа нь эмчилгээний технологийн  дэвшил боловч Эрүүл мэндийн сайдын тушаал гараагүй,  тушаалд өөрчлөлт оруулаагүй тохиолдолд мэс заслын тасаг дотор “Үений төв” нэртэй төвийг 4 ортойгоор байгуулан, мэс заслын нэг эмч дагнан  өвдөгний үений  хагалгааг хийж нэг үенээс 4500 ам.доллар бэлнээр авч байна. ГССҮТ-т үе шилжүүлэн суулгах хагалгааны протезийн төлбөр 3500 ам.доллар иргэнээс бэлнээр авч ханган нийлүүлэх байгууллагад шилжүүлдэг, гэтэл Нийгмийн халамжийн сангаас эмчийн тодорхойлолтоор иргэнд 5 сая төррөгийг буцаан олгож байгаа боловч улсын эмнэлгийн дансанд хагалгааны өртөг  зардал ордоггүй байна.  ГССҮТ-т гэмтлийн эмч хүний 50 хувийн хөрөнгө оруулалтын тусламжтайгаар оруулж ирсэн  дурангийн аппаратыг ашиглан  үений  дурангийн хагалгааг хийдэг зарчлүүд оршиж байна. 

Эмгэг судлалын их эмч нарын зүгээс эмч нарт тавьж буй шаардлага сул, оношийн баталгаажилт хийддэггүй, оношийн зөрөө тооцогдохгүй, эмч мэргэжилтний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх эмнэлзүй эмгэг судлалын конференци  чанаргүй хийгддэг, өвчтнийг эмчлэх хугацаанд нь эмнэлзүйн онош тавиагүй, нас барсан хойно нь үндсэн оношийг тавьсан, цогцос хадгалах байргүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг,  Эрүүл мэндийн сайдын 2006 оны 268 дугаар тушаалыг / Баянзүрх эмнэлэг/;

Өвчний түүхэнд бичигдсэн эмийн нэршил, тун хэмжээ, харилцан үйлчлэл нь  эмчилгээний шаардлага хангахгүй байгаа нь Эмийн жорын маягт, жор бичилт” MNS5376:2008 стандартын 6, “Эмнэлэгт эмийн эмчилгээг зохицуулах хороог байгуулах тухай” Эрүүл мэндийн сайдын  2005 оны 71 тоот тушаалын 3.1.5 дахь заалтыг; /ЭХЭМҮТ, БХХСАХНЭ, КНАГ, Багануур, Налайх, Чингэлтэй ЭМН, Хан-Уул, Сүхбаатар НЭ, “Таны төлөө бид” хувийн эмнэлэг/;

 “Өвчтөнд хэрэглэсэн мансууруулах сэтгэц нөлөөт эмийн нэр, цуврал хэрэглэсэн аргыг өвчний түүхэнд бичиж баталгаажуулдаггүй, захиалгыг тусад нь үйлддэггүй нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 400 дугаар тушаалын 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалтыг ( ХӨСҮТ, Нийслэлийн  Мишээл, Дангал, Чимэжүд, Хоржимиза, Идэрмэг хувийн эмнэлгүүд, Архангай аймгийн НЭ, Хангай, Цахир, Хайрхан, Цэцэрлэг, Жаргалант, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Төв аймгийн Баянхангай, Борнуур, Батсүмбэр сумдын эмнэлгүүд);

ГССҮТ–ийн Түлэнхийн төв нь СХД-т “Мөнгөн гүүр” ХХК-ний  ресторан, зочид буудлын зориулалтаар баригдсан зориулалтын бус байранд олон хувийн эмнэлгүүдтэй зэрэгцэн, эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байгаа нь “Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.2 дахь заалтыг; 

УНТЭ-ийн өрөө тасалгааны талбай хүрэлцэхгүй, нэг хэвтэн эмчлүүлэгчид оногдох талбай бага /уушги, мэдрэлийн тасгууд/,  мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тасагт өвчтнийг эр, эмээр нь ялгаагүй, тарианы өрөөгүй, сувилагч нарын болон  амбулаторийн үзлэгийн зарим өрөөнд  гар угаах нөхцөл бүрдүүлээгүй зэргээр халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байхад эмнэлгийн 328кв.м талбайг хувийн 12 байгууллагад түрээслүүлж байгаа  нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  “Олон нийт иргэний барилга БНбД 31-03-03” дүрмийн 2.9 дүгээр заалтыг;

Эмнэлгийн агааржуулалтын систем шаардлагын хэмжээнд ажилладаггүй, Улсын гуравдугаар төв эмнэлгийн шинээр барьж ашиглалтанд оруулсан мэс заслын өрөөний агааржуулалт зориулалтын бус, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатори, эмчилгээний тасгуудын цонхнууд нь салхивчгүй байгаа байгаа нь Олон нийт иргэний барилга БНбД 31-03-03, Амаржих газар, тусгай мэргэжлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартуудыг; /УНТЭ, ГССҮТ, ХӨСҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Клиникийн нэгдүгээр амаржих газар, Төв аймгийн НЭ, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв/;

Эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн газрын барилга нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу зөв зохион байгуулалтаар баригдаагүй нь Хүнсний тухай хуулийн 10.1.3 дахь заалт, Хоолны газрын  ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 стандартын 5.4.5, 5.5.5 дах заалтыг; /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн  3 дугаар амаржих газар, /Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг, Энэрэл эмнэлэг/;

Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмчилгээнд хэрэглэж байсан  нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 11.1.2 дахь  заалтыг (Сүхбаатар дүүргийн Чимэжүд  хувийн эмнэлэг);

Нэг удаагийн хэрэглээний багаж, материалын нөөцийг бүрдүүлээгүй, дахин ашиглаж  байгаа нь Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2010 оны 165 тоот тушаалын 7 дугаар хавсралтыг; /ГССҮТ-ийн гематологийн лаборатори коагуллограммын хундага, хошууг, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн амбулаторийн мэс заслын боолтын кабинет нь мэс заслын утас, зүүг, Багануур эрүүл мэндийн нэгдэл, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын хэсэг амьсгалын болон наркозын гуурсыг/;

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, 2013 онд Монгол улсад ашиглаж болох ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад ороогүй бодисуудыг \алказол, алкасайд, алказим, гексалкан, алка DDH гэх мэт\ хэрэглэж байгаа нь БОНХС, ҮХААС, ЭМС-ын сайдын хамтарсан 2013 оны А-74 / А-37/ 76  тоот тушаалын 4 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2010 оны 165 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын 1.4 дэх заалтыг /ГССҮТ, ХСҮТ, Орхон аймгийн БОЭТ/;

Эмнэлгийн мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллахгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь  хэсгийг /нийтлэг/;  Жишээ нь: ЭХЭМҮТ-ийн лабораторийн лаборант нар 4 ээлжээр, 16 цагаас 08 цаг хүртэл бие даан  лабораторийн эмчгүйгээр төвийн захирлын баталсан журмаар ажиллаж буй нь сайшаалтай боловч ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэх үүргээс хальж, шинжилгээг бие дааж эмчийн хяналтгүйгээр хийсний улмаас оношлогооны алдаа гаргахад  хүргэж, улмаар эмчилгээний тактикт нөлөөлж  өвчтөний  өндөр эрсдлийг  бий болгож буй  байна.

Ёс зүйн салбар хороог хөндлөнгийн  хяналтын нэг хэлбэрээр иргэн үйлчлүүлэгч, эрх зүйчийн төлөөллийг оролцуулан Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харьцаа хандлагыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж байгаа хэдий ч үр дүн муутай, эмнэлгийн мэргэжилтэн  үйлчлүүлэгчийн хоорондын харилцаанаас үүдсэн  зөрчил дутагдлууд буурахгүй  байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1,

Сүүлд нэмэгдсэн мэдээ