Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Хяналт шалгалтын ажлыг МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын байгаль орчны хэлтсийн дарга Д.Цэрэндаш ахалж, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Бадамханд, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэлээ. Шалгалтыг Говийн их дархан газрын “А, Б” хэсэгт 2013 оны 08 дугаар сарын 16-21-нд, Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар, Мянган угалзатын байгалийн цогцолборт газар, Мөнххайрханы байгалийн цогцолборт газруудын  хамгаалалтын захиргаадад  08 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд  хийж  гүйцэтгэв.

Говийн их дархан газрын “А, Б” хэсэг, Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар, Мянган угалзатын байгалийн цогцолборт газар, Мөнххайрханы байгалийн цогцолборт газруудын хамгаалалтын захиргаад нь судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавьж ажиллаагүй,  Мянган Угалзатын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтах Цэцэг сумын “Цагаан эрэг” нэртэй газар хууль бусаар вольфром олборлох  үйл ажиллагаанд  хяналт тавьж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлүүд шалгалтын явцад илэрлээ. Говийн их дархан газрын “А, Б” хэсэг, Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар, Мянган угалзатын байгалийн цогцолборт газар, Мөнххайрханы байгалийн цогцолборт газруудын  хамгаалалтын захиргаадад тус тус  хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 25 заалт бүхий улсын ахлах байцаагчийн 5 албан шаардлагыг хамгаалалтын захиргаа тус бүрт хүргүүлсэн бөгөөд албан шаардлагын хариуг ирүүлэх хугацаа болоогүй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ