Амьтны тухай, байгалийн ургамлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан тухай танилцуулга

Хяналт шалгалтыг МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш ахлаж, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Бадамханд, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Дагиймаа, Архангай, Хэнтий, Говь-Алтай, Завхан аймгийн МХГ-ын болон Тариат, Цахир, Өндөр-Улаан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дүүрэн нуур ХХК, Говь-Алтай аймгийн Цогт, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын байгаль орчны хяналтын байцаагчидтай  хамтран хийж гүйцэтгэлээ.   Хяналт шалгалтыг 2013 оны 8 дугаар 9-нээс эхлэн 20 хоногт багтаан хийж гүйцэтгэлээ.

Хөвсгөл аймгийн Дүүрэн нуур ХХК, Архангай аймгийн Цахир, Өндөр-Улаан, Тариат, Говь-Алтай аймгийн Цогт, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын дэвсгэрт  ан амьтан нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалахталаар тухайн орон нутгийн  ИТХ, Засаг дарга, иргэн, аж ахуйн нэгжид  “Байгаль орчныг хамгаалах тухай”хууль, “Амьтны аймгийн тухай” хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт,  Хөвсгөл-Сэлэнгэ ХХК, Хөвсгөл цай, Завхан баялаг ХХК-иудад “Байгалийн ургамлын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгалаа. Мөн хууль бусаар ан амьтан агнах, барих үйл ажиллагааг газар дээр шалган хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ  авч  ажиллалаа.  Шалгалтанд 5 аймгийн 6 сумын ИТХ, Засаг даргын тамгын газар, 7иргэн, аж ахуйн нэгжийг  хамрууллаа.

Байгалийн ургамал ашиглагч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд батлагдсан хяналтын хуудсаар үнэлэлт, дүгнэлт өгөхөд Завхан аймгийн Баялаг, Хөвсгөл-Сэлэнгэ, Хөвсгөл цай аж ахуйн нэгж 41-48 оноогоор дунд эрсдэлтэй ангилалд хамрагдлаа. Аймаг, сумын Засаг дарга нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг тогтоогоогүй, Дүүрэн нуур ХХК нь хууль бусаар үйлдвэрлэлийн зориулалтаар загас бэлтгэн улмаар Хөвсгөл,  Нийслэлийн хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдан борлуулж байгаа,  Хөвсгөл-Сэлэнгэ,  Хөвсгөл цай, Завхан баялаг нь байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэж байгаа, Аж ахуйн нэгжүүд ургамлыг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан газраа зохих журмын дагуу өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлсний дараа сумын Засаг даргад хүлээлгэнУргамал ашиглагч аж ахуйн нэгжүүд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэж, тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгож, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээний төсөл боловсруулахгүйгээр шууд ургамлыг ашиглаж байгаа зэрэг зөрчлүүд тус тус илэрлээ.

Аймаг, сумын ИТХ-ын “Амьтны тухай” хуулиар хүлээсэн үүргийн 11 заалтын хэрэгжилт 55,0 %, аймаг, сумын Засаг даргын хуулиар хүлээсэн үүргийн 10 заалтын хэрэгжилт 60%, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 3 заалтын хэрэгжилт хангалтгүй  0% хувь байна. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглагч иргэн,  аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн  үүргийн 12 заалтын хэрэгжилт  20.0 % байгаа нь  туйлын хангалтгүй байна. Ургамал  ашиглагч аж ахуйн нэгж  /3/ “Байгалийн ургамлын тухай” хуулиар хүлээсэн үүргийн 5 заалтын хэрэгжилт 50%, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 3 заалтын хэрэгжилт 0% байна.     

Сүүлд нэмэгдсэн мэдээ