Нийслэл Улаанбаатар хотод шинээр баригдаж буй барилга байгууламжийн гадна ханын дулаалгын материалын чанар байдалд хийгдсэн шалгалтын танилцуулга

Шалгалтыг МХЕГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар, НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Төмөрсүх, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Алтантуяа нар 2013 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтад Нийслэл Улаанбаатар хотод шинээр баригдаж буй 21 барилга, нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол (EPSбүтээгдэхүүний 13,  сендвич хавтангийн 3,нийт 16 үйлдвэр аж ахуйн нэгжүүд хамрагдсан.

Улаанбаатар хотод шинээр баригдаж буй 36 барилга байгууламжийн зураг төсөлд үзлэг шалгалт хийхэдбарилга байгууламжийн гадна ханын дулаалгад ямар марк, шатлалын ямар шинж чанартай хөөсөн полистирол хавтан хэрэглэхийг тодорхой зааж өгөөгүй, “Барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистирол (EPSбүтээгдэхүүн” MNS EN 13163-2011 стандартын техникийн шаардлагыг тусгаагүй байна.  

Барилга байгууламжийн зураг төсөлд барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол (EPS)бүтээгдэхүүний стандартын үзүүлэлтүүд тодорхой тусгагдаагүй, тайлбар бичигдээгүй байгаагаас зарим барилгын захиалагч, гүйцэтгэгчид нь нягт, шахалт гулзайлтын бат бэх багатай,  хямд үнэтэй хөөсөнцөрсонгож  барилга угсралтын ажилд ашиглаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол (EPSбүтээгдэхүүний болон түүгээр сендвич хавтан үйлдвэрлэдэг 16 аж ахуйн нэгжийн технологи, бүтээгдэхүүний чанар байдал, баталгаажуулалт, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлсэн эсэх, мөн үйлдвэрийн байранд суурилуулсан уур хадгалах даралтат савнууд, паспорт бичиг баримт, аюулгүй ажиллагааг шалгасан акт дүгнэлт зэргийг хамруулан шалгалаа.

Пирамид индастри ХХК, “Эрчис тал” ХХК, “Юу Би системс”ХХК зэрэг 3 аж ахуйн нэгж  буюу 18.75нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаар тушаал, Гүйцэтгэлийн бүртгэл зэрэглэлийн журам”-ын 2 дугаар хавсралтын /3.4.2/ дахь ажилбарын дагуу 3 жилийн хугацаатай хөөсөнцөрийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч,  технологийн заавар боловсруулан  мөрдүүлсэн, 5 үйлдвэр буюу 31.25нь технологийн заавар боловсруулаагүй, батлуулаагүй, мөрдөөгүй, 7 үйлдвэр буюу 43.75% нь бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажилтад хамруулаагүй, 13 үйлдвэр буюу 81.25 % нь тусгай зөвшөөрөл аваагүйгээр үйл ажиллагаа эрхлэж байна.

Барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол (EPSхавтан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд үндсэнтүүхий эдийг импортоор оруулж ирсэн, гарал үүслийн баримт бичгүүд байгаа боловч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд  тохирлын гэрчилгээ, чанарын баталгаа дагалдуулаагүй борлуулалт хийж байна.

Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дараах нийтлэг зөрчил дутагдлуудилэрлээ. Үүнд:

1. Барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол (EPSбүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 5 үйлдвэр буюу 31.25нь технологийн заавар боловсруулаагүй, батлуулаагүй, мөрдөөгүй, 7 үйлдвэр буюу 43.75% нь бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажилтад хамруулаагүй, 13 үйлдвэр буюу 81.25 % нь тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа нь ”Аж ахуйн үйл ажилагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15 дүгээр зүйлийн 15.14.6 дахь, “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтуудыг,        

2.Үйлдвэрийн технологийн заавар боловсруулаагүй, батлуулаагүй, бүртгүүлээгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дэх заалт,

3. Барилгын зураг төслийн байгууллагууд нь зураг төсөлд барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол (EPSбүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүд, стандартыг тусгаагүй нь “Барилгын тухай” хуулийн 10дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг,

4. Бүтээгдэхүүний гал тэсвэрлэлтийн ангиллыг 10 үйлдвэр буюу 62.5% нь тогтоолгоогүй байгаа нь “Барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол (EPSбүтээгдэхүүн.Техникийн шаардлага  MNS EN 13163-2011  стандартын 4.2.8 дахь заалтыг,

5.Хөөсөн полистрол (EPSбүтээгдэхүүний үйлдвэрүүдийн 11 буюу 84.61% нь даралтат савыг улсын бүртгэлд хамруулаагүй, техникийн магадлал хийлгээгүй, даралтат савтай харьцаж ажилладаг ажилтнуудыг “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн сургалтад хамруулж үнэмлэхжүүлээгүй, аюулгүй ажиллагааны заавар зааварчилгааг ажлын байранд байрлуулаагүй, даралтад сав суурилуулах схем, зураг төсөлгүй байгаа зэрэг нь “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн заалтуудыг тус тусзөрчсөн байна.

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчсөн  “Нягт хөөс” ХХК, “Эм-Жи-Эл-Би”ХХК” ХХК-ийн үйл ажиллагааг 02-07-80/275, 276 тоот актаар түр зогсоож, ВЦ” ХХК, “Огших Ундрал”ХХК, “Шотой хайрхан” ХХК, “Инуд” ХХК,  “Хөнгөн тавцан” ХХК, “Дулаан хөөс”ХХК,  “Өд тэгш” ХХК зэрэг  10 аж ахуйн нэгжид илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 44 заалт бүхий 11 албан шаардлага хүргүүлэн биелэлтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

“Нягт хөөс” ХХК, “Эм Жи Эл Би” ХХК-иудад “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 26 зүйлийн 26.1.2 дахь заалтыг үндэслэн 8.0 сая төгрөгний торгуулийн арга хэмжээ авч 6.0 сая төгрөгийг барагдуулав.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд нь барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, хөөсөн полистирол хавтангийн үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагууд барилгын салбарт мөрдөж байгаа хуультогтоомж, дүрэм, журам, норм, стандартуудыг хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж гарсан байна.

Барилгын дулаан тусгаарлах материал хөөсөн полистрол (EPSбүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн технологийн дамжлага дундын хяналт гүйцэтгэх журмыг боловсруулаагүй,дотоод хяналтгүй,тэмдэглэл хөтөлдөггүй, бүтээгдэхүүнийг дагалдах чанарын баримт бичиггүй худалдаалдаг, бүтээгдэхүүний 10% -ийн хэв гажилт үзүүлэх шахалтын бат бэх, гулзайлтын бат бэхийн шатлал, гал тэсвэрлэлтийн ангилал, дулаан дамжуулалтын итгэлцүүр, хүйтэн тэсвэрлэлт, усны уур нэвтрүүлэлт, динамик хөшүүн чанарыг тодорхойлуулдаггүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлж байна.

Барилгын угсралт, зураг төслийн болон хөөсөн полистирол хавтан үйлдвэрлэгч байгууллагуудад дотоодын чанарын хяналтын инженер, техникийн ажилтан байхгүй, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг хангалтгүйгээсбарилгын гадна ханын дулаалгад чанар муутай хөөсөн полистирол хавтан хэрэглэх, барилгын чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдэж байгаа тул холбогдох байгууллагууд хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг бүрэн хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ