Өмнөговь аймаг хийгдэж буй авто замуудын ажлыг шалгаж байна

Тус аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын уурхайгаас Шивээ хүрэнгийн хилийн боомт хүртэлх 44.6 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлын байдалд аймгийн Авто замын хяналтын улсын байцаагч Т.Батбаатар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Баттулга нар “Эн Ти Би” ХХК-ний ерөнхий инженер Х.Отгонхүү, “MCPC gr” ХХК-ийн зөвлөх багийн ахлах инженер Ш.Билгээ болон холбогдох инженер техникийн ажилчдыг байлцуулан 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 

Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын зураг төслийг “Аврага зам” ХХК боловсруулан улсын экспертизээр баталгаажуулсан байна. Ерөнхий гүйцэтгэгч “Эн Ти Би” ХХК нь захиалагч болох “Ар Ди Си Си” ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх ТӨ2010/189-50 тоот гэрээг байгуулан 2012 оны 04 сарын 1-ний өдөр барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. “Эн Ти Би” ХХК нь  туслан гүйцэтгэгчээр “Шинжан Шинфан” ХХК-ыг гэрээгээр ажиллуулж байна. Тус чиглэлийн авто замын урт нь 44.6км, зорчих хэсгийн өргөн 12.3м.

Материал бэлтгэлийн үйлдвэр буюу гурван Чулуу бутлуурын үйлдвэр, хоёр Элс угаах үйлдвэр, хоёрхолигчийн үйлдвэр, дөрвөн бетон узель хамрагдаж түүний  хагас бэлэн бүтээгдэхүүний чанарт техникийн шаардлага болон стандартад нийцэж байгаа эсэх, тус чиглэлийн авто замын далан, суурь, хучилтын ажил болон хиймэл байгууламжийн барилга угсралтын ажлын явц болон холбогдох бичиг баримтын бүрдэл, ил далд ажлын акт, материалын лабораторын шинжилгээ зэрэг үе шатны ажлуудыг хяналтын хуудсаар шалгахад8.4 хувь буюу бага эрсдэлтэй байв.

Далан болон хиймэл байгууламжийн ажил 100 хувь, цементээр бэхжүүлсэн суурийн ажил 39 км буюу 87 хувь, цемент бетон хучилт 15 км буюу 33 хувийн гүйцэтгэлтэйгээр ажиллаж байна.

Тус авто зам баригдсанаар аймаг, орон нутаг болон улсын эдийн засгийн эргэлтэд чухал ач холбогдолтой ажил болж байгаа төдийгүй байгаль орчны доройтол, цөлжилт, орон нутгийн иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байгаа юм.

Харин Даланзадгад-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг “ЯлгуусанХХК 43 км“Мадимос” ХХК 25 км“Эсто” ХХК 25 км“Шинжан констракшн инженеренг групп” ХХК нь Зам тээврийн яамтай 2010 оны 9 дүгээр сард Өмнөговь, Дундговь аймгийн зааг буюу хоёр аймгийн нутгийг хамруулсан 163 км авто замын ажил гүйцэтгэх гэрээг хийсэн бөгөөд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 18 км нь хамрагдаж байна. 

Дээрх аж ахуйн нэгжүүдэд барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, түүний бүрдэл, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ААН-ийн хүлээсэн үүрэг, БОНБНҮнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилт, кемпийн газар болон ус, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт түүний төлбөр төлөлт, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хадгалалт хамгаалалт зарцуулалт, аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг хийхэд:

Авто замын хяналтын чиглэлээр:

1. Тус чиглэлийн хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ нарийвчилсан зураг төсөл, бичиг баримтын бүрдэлгүй, холбогдох байгууллагаас ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа нь Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дахь /Иргэн,хуулийн этгээд авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалахдаа хууль тогтоомж, эрх зүйн акт, стандарт техник технологи, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ заалтыг,

Байгаль орчны хяналтын чиглэлээр:

2. Тухайн хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, олон салаа зам үүсгэж газрын төлөв байдлыг алдагдуулсан, ус болон түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа тухайн орон нутгийн засаг захиргаатай гэрээ байгуулаагүй байгаа зэрэг нь Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дахь /байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх;/, 31 дүгээр зүйлийн31.2 дахь /эрх бүхий байгууллагаас баталсан байгаль орчны холбогдолтой стандарт, хэм хэмжээ, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх;/, Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх /газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хариуцах/, 50.1.2. /ашигт малтмал олборлох, барилгын материал бэлтгэх, төмөр зам, авто зам тавих, эрэл хайгуул, сорилт туршилт,  шинжилгээний ажил хийх болон  бусад хэрэгцээнд зориулан ухаж ашигласнаас эвдэрч гэмтсэн газрыг тухай бүр өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж, засаж тохижуулж байх;/, 50.1.3. газар, түүний баялаг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх заалтуудыг тус тус зөрчсөн тул улсын байцаагчийн хамтарсан зөвлөмжийг хүргүүлж ажиллав.

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд баригдаж буй Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам баригдаж байгаа нь аймаг, орон нутгийн эдийн засгийн эргэлтэд чухал ач холбогдолтой ажил болж байгаа бөгөөд байгаль орчны доройтол, цөлжилт, орон нутгийн иргэдийн аваар, осолгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэж байна. Мөн малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой том хэмжээний бүтээн байгуулалт болж байна.

Цаашид тус чиглэлийн авто замын нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулан баталгаажуулж  тогтоогдсон чиглэл, маршрут, зураг төсөл, техникийн шаардлагын дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, холбогдох байгууллагаас ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авах, авто замын барилгын ажлыг техникийн шаардлагын дагуу чанартай хийж техникийн комисс ажиллахаас өмнө Авто замын газрын техник ашиглалтын түвшин тогтоох багийг ажиллуулах шаардлагатай байна.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ