Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Дархан-уул аймгийн нутагт геологи хайгуул, эрдсийн боловсруулалт, уурхайн хаалт, бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Геологи хайгуул, эрдсийн боловсруулалт, уурхайн хаалт, бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Газрын хэвлийн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Газрын тухай”, Усны тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомжууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг 2013 оны 07.17-ноос 08.01-ний хооронд, 09.02-ноос 09.23-ны хооронд тус тус хийж гүйцэтгэв.

2013 онд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр төлөвлөснөөс 4 нь Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын нутагт, 3 нь Өмнөговь аймгийн нутагт, 11 нь Дорнод аймгийн нутагт байв. Зарлагдсан 18 аж ахуйн нэгжээс 3 нь шалгалтад хамрагдсан ба шалгалт эхлэхээс өмнө 5 аж ахуйн нэгж ЭБМЗ-өөр нөөцөө батлуулан ашиглалтын зөвшөөрөл авсан, 5 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт саатсанаас хээрийн судалгаа явуулаагүй зэрэг шалтгаанаар шалгалтад хамрагдаагүй бөгөөд хээрийн судалгаа явуулаагүй дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын тайлан, холбогдох бичиг баримтад тулгуурлан хяналт шалгалт хийсэн болно. Мөн Ашигт малтмалын газраас албан тоотоор хүсэлт ирүүлсэн тул шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 7 аж ахуйн нэгжийг шалгалтанд  хамруулсан.

Геологи, хайгуул, Баяжуулах үйлдвэр, Бичил уурхай болон Уурхайн хаалтын чиглэлээр хяналт шалгалтыг хийсэн. 2013 оны өнөөгийн байдлаар өссөн дүнгээр эвдэрсэн газрын хэмжээ 18125 га, техникийн нөхөн сэргээлт 8496 га, биологийн нөхөн сэргээлт 44308 га болж өссөн байна.

Шалгалтаар илрүүлсэн нийтлэг зөрчил:

Геологи хайгуулын чиглэлээр: “Бест коппер гоулд корпорейшн” ХХК, "Эж балай" ХХК, “Суурь” ХХК, “Сонголон хайрхан” ХХК-иуд тусгай зөвшөөрөлтэй талбайд геологийн судалгааны ажлыг хийхдээ ЭБМЗ-өөр баталсан эрэл, зураглал, хайгуулын ажлын кондицийн /стандартын / шаардлагын дагуу хийдэггүй, “Газрын хэвлий” ХХК, “Эрдэнэжас” ХХК-иуд зардал хэмнэх зорилгоор геологийн судалгааны ажлыг иж бүрэн хийдэггүй, ашигт малтмалын ордын нөөцийг бодитой тогтоодоггүй улмаас ашиглалтын явцад батлагдсан нөөц зөрөх явдал цөөнгүй байгаа, “Шинэ шивээ” ХХК, “Вэнчин” ХХК нь хайгуулын талбайн дээр зохих зөвшөөрөлгүй кемп байгуулсан, “Мандах булаг” ХХК, “Юниверсалкоппер” ХХК, “Сонсголон хайрхан” ХХК, “Хосбогд” ХХК, “Ти Энд Юу” ХХК-иуд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд хамрагдах ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 хүртэл жил байхаар хуульд заасан байтал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-6 жилийн өмнө ашиглалтын өмнөх гэрээ байгуулж, 2-6 дахь жилийн төлбөр төлж  байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.

Баяжуулах үйлдвэрийн чиглэлээр: "Эм Си Ти Ти" ХХК"Кевин инвест" ХХК"Жин тайхэ" ХХК-иуд Баяжуулах үйлдвэр нь бага агуулгатай жоншны хүдрийг ТЭЗҮ тусгагдсан ордуудаас биш хууль бус ашигт малтмал олборлогчдоос худалдан авч байгаа, “Алтайн хүдэр” ХХК, “Эрдэс групп” ХХК, “Лутчулуу” ХХК, "Шанлун" ХХК,"Кевин инвест" ХХК"Жин тайхэ" ХХК-иудын баяжуулах үйлдвэр нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтангүй, “Шанлун" ХХК, "Кевин инвест" ХХК"Жин тайхэ" ХХК-иуд байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, шинжилгээний дүгнэлтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй,  “Шинь Шинь”  ХХК,  "Зүнперу ХХК,  "Жин тайхэ" ХХК, “Тэнхун” ХХК-иуд хаягдал хадгалах байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулаагүй, хаягдлын далангаас ус шүүрч газрын хөрсийг бохирдуулж байгаа, “Монпольфрам” ХХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Шинь Шинь”  ХХК,  "Зүнперу ХХК"Жин тайхэ" ХХК төрийн захиргааны төв байгууллагаар ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, сумын засаг даргатай ус ашиглах гэрээ байгуулж ус ашиглах эрхийн гэрчилгээ авалгүйгээр ус ашиглаж байгаа зэрэг зөрчлүүд илэрсэн.

Уурхайн хаалтын чиглэлээр: “Монполимет” ХХК нь хаалтын төлөвлөгөө батлуулсан боловч Туул голын сав газарт I, II  драгууд олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан, Хаалтын төлөвлөгөөг батлахдаа нөөцийг бүрэн ашигласан эсэхийг магадалдаггүй, ашиглалтын блок хаасан акт гаргадаггүйгээс нөөцийн зөрүүтэй байдал үүссэн зөрчил илэрчээ.

Бичил уурхайн чиглэлээр: Сумдын Засаг дарга нар тухайн суманд байгуулах нөхөрлөлийн дээд хязгаарыг хэтрүүлдэг, орон нутгийн харъялалын бус иргэдтэй нөхөрлөлийн гэрээ байгуулдаг, нөхөн сэргээлт хийлгүй орхиж явсан этгээдүүдтэй хариуцлага тооцдоггүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаггүй, “Их уул”, “Тосон заамар ундрага” нөхөрлөл нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулаагүй, “365 хоног”, “Мөнхсүндэр” ХХК нөхөрлөлүүд бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүд олборлолтын үйл ажиллагаандаа 500см3-ээс дээш багтаамжтай дотоод шаталтын хөдөлгүүр бүхий механизмыг ашиглаж байгаа зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгуулагуудыг хяналтын хуудсуудаар шалгаж эрсдэлийг бууруулах зорилгоор улсын байцаагчийн 12 албан шаардлага, үйл ажиллагааг түр зогсоох 7 акт өгч, 43.1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Геологи хайгуулын чиглэлээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 заалт 85%, Газрын тухай хуулийн 3 заалт 66%, Усны тухай хуулийн  4 заалт 50%, хувь, Баяжуулах үйлдвэрийн чиглэлээр: “Ашигт малтмалын тухай” хуулийн 6 заалт 80.1%, “Газрын хэвлийн тухай” хуулийн 3 заалт 66%, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 8 заалт 63.5%, “Газрын тухай” хуулийн 2 заалт 82.8%, “Усны тухай” хуулийн 2 заалт 86.6%, “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ын 2 заалт 32.3% хувь,            Уурхайн хаалтын чиглэлээр: “Газрын хэвлийн тухай” хуулийн 3 заалт 66%, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 8 заалт 85% хувь, Бичил уурхайн чиглэлээр: Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолын хавсралт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилт 54% хувь тус тус үнэлэгдлээ.

Шалгалтад хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хуульд заасан хугацаанд хянуулж баталгаажуулдаггүй, төлөвлөгөөнд тусгагдсан уул-өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгэдэггүй, тусгай зөвшөөрлийн талбайд археологи, палеонтологийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, ашиглалтын өмнөх гэрээнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулдаг зэрэг зөрчил дутагдал нийтлэг байна. Уурхайн хаалтыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд хаалтын төлөвлөгөөг боловсруулахдаа нөөцийг бүрэн ашигласан эсэхийг магадалдаггүй, нөөцийг бүрэн ашигладаггүй, ашиглалтын блок хаасан акт гаргадаггүй нь нөөцийн зөрүүтэй байдал үүсэх, нөхөн сэргээгдсэн талбайг дахин эвдрэлд оруулах үндэс болж байна.

Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй, тэдгээрийн техник, технологид хийх үнэлгээг үйлдвэр баригдсаны дараа хийдэг, уг үйлдвэрийн төслийг өргөтгөх, технологид шинэчлэл хийхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд дахин тодотгол хийдэггүй  зэргээс шалтгаалж хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл ихтэй хоцрогдсон техник технологитой үйлдвэрүүд олшрох хандлагатай байна. Баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжийг инженер геологийн суурь судалгааны үндсэн дээр боловсруулсан зураг, төслийн дагуу барьж байгуулдаггүйгээс ашиглалтын үед шүүрэлт өгөх, далан сэтрэх тохиолдол гарч ус ба хөрсийг хаягдлаар бохирдуулан хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Илэрч буй зөрчил дутагдлын шалтгаан нь аж ахуйн нэгжүүд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж хэвшээгүй, дотоод хяналтын ажилтанаар мэргэжлийн бус, сургалтанд хамруулаагүй хүнийг томилдог, ажлын үр дүнг тооцож ажилладаггүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаатай холбоотой байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ