Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цехүүдийг шалгав

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт байрлах “Хос бадмаараг”, Бөөргийн шугуй” нөхөрлөлүүдэд 10 сарын 02-оос 07-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ “Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудсаар шалгахад “Хос бадмаараг” нөхөрлөлийнүйлдвэр их эрсдэлтэй шалгагдаж, эрсдлийн түвшинг газар дээр нь танилцуулан, хяналтын хуудсанд заагдсан ажлуудыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар арга зүйн зөвлөгөө өгөв. 

Бөөргийн шугуй” нөхөрлөлийн үйлдвэр бага эрсдэлтэй шалгагдлаа. Шалгалтын явцад цэвэр, бохир усны төвлөрсөн эсхүл хэсгийн шугам сүлжээнд холбогдоогүй, гэрлийн шилүүд нь бүрхүүлгүй, шал, хананы уулзварыг тодорхой налуутайгаар хийгээгүй, ажиллагсад нь усанд орох боломжоор хангагдаагүй, гар угаах цэгийн цорго нь мэдрэгчгүй, үйлдвэрт ариун цэврийн өрөөгүй, ажиллагсдад сургалт зохион байгуулж бүртгэл хөтлөөгүй, хог хаягдлыг зайлуулах графикгүй, хортон шавжийн устгал хийлгэж хэвшсэн боловч бүртгэл хөтлөөгүй, бүтээгдэхүүн хөргөх өрөөнд термометр байрлуулсан боловч хяналт тавьж бүртгэл хөтлөөгүй, Дотоодын хяналтын журамгүй, төлөвлөгөө гаргаагүй, удирдамж боловсруулан батлуулж дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн бөгөөд зөрчлөө засаж залруулахыг үүрэг болгон ажиллав.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ