Зочид буудал, дэн буудлуудад шалгалт хийлээ

Ховд аймгийн МХГ-ын даргын баталсан нэг сарын ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Ховд аймгийн зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ариун цэврийн тухай тухай”, “Хүнсний тухай” хуулиуд, холбогдох дүрэм журмын дагуу аймгийн МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Б.Эрдэнэцэцэг, Хүнсний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Т.Отгонжаргал нар хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд  “Боорж”, “Тэнгис”, “Grand”, “Royа”, “Цамбагарав”, “Түшиг”, “Буянт” гэсэн таван зочид буудал, 2 дэн буудал хамрагдлаа.

Шалгалтаар зочид буудлуудын үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага, нийтийн ариун цэврийн өрөөнд тавигдах шаардлага, зочны өрөөнд тавигдах шаардлага, буудлын хоол үйлдвэрлэх хэсэгт тавигдах шаардлагуудыг ханган ажиллаж байгаа эсэх, угаалга цэвэрлэгээ, ундны усаа шинжилгээнд хамруулсан эсэх, ажилчидаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулсан эсэх зэргийг шалгаж, хоол, гал тогооны өрөөнөөс арчдас авч, лабораторийн шинжилгээнд хамруулав.

 

Хоол үйлдвэрлэл шалгах хяналтын хуудсаар эдгээр буудлуудын эрсдэлийн үнэлэхэд “Цамбагарав” зочид буудал их эрсдэлтэй, “Боорж”, “Royal” зочид буудлууд дунд эрсдэлтэй, “Тэнгис”,  “Буянт” зочид буудлууд бага эрсдэлтэй шалгагдлаа.

Зочид буудалд тавигдах ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтээр шалгахад “Grand” дэн буудал 92, “Түшиг” дэн буудал 53, зочид буудлуудаас “Цамбагарав” 56, “Боорж” 79, “Тэнгис” 76, “Royаl 71, “Буянт” 86 хувьтай шалгагдаж, шаардлага хангаагүй буудлуудад акт хүргүүлэн ажиллаж байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ