Нийтийн хоолны газруудад 2013 онд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай

Улсын хэмжээнд шалгалтад хамруулахаар зарлагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч газруудын үйл ажиллагаанд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай”, “Ариун цэврийн тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиудын холбогдох заалт“Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC/RCP 39:2011, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага” MNS 4946:2005, “Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчмын дадлын олон улсын зөвлөмжийн дүрэм” MNSCAC 1:2003 стандартын хэрэгжилтийг 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж эрсдлийн үнэлгээ хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдлийг бууруулах,  эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт  боловсруулан шийдвэрлүүлэхэд энэхүү шалгалт чиглэгдлээ.

Шалгалтыг 2013 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын 01-ний хооронд 2 үе шаттай  хийж гүйцэтгэлээ.

Улсын хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нийт 8700 гаруй хоолны газраас энэ удаагийн шалгалтад хамрагдвал зохих 516 объектоос 472 буюу 91,4 хувь нь хамрагдсан байна. 2013 онд шалгахаар төлөвлөсөн /нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч/ объектийн хамрагдалтын байдлыг авч үзэхэд нийт хамрагдвал зохих газраас Баян-Өлгий,  Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд аймаг, нийслэлийн МХГ-ууд 70-88,6 хувийг, бусад аймаг 100 хувийг шалгасан байна. 

Шалгалтанд хамрагдсан газруудын 80 хувь нь барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын  батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй, агааржуулалтын системтэй боловч эдгээрийн 70 гаруй хувь нь бүрэн ажиллагаагүй, 60 хувь нь бохир усны төвлөрсөн системд холбогдсон, 80 хувь нь гэрлийн шил хагарч бүтээгдэхүүн бохирдохоос хамгаалсан бүрхүүлтэй, 90 хувь нь агааржуулалтын хоолойд шавьж, хорхой, ялаанаас хамгаалсан торон хаалттай, 60 хувь нь хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир ус зайлуулах шугам  хоолой бүрэн битүүмжлэгдсэн байна.  Шалгалтад хамрагдсан их эрсдэл бүхий хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч газруудад “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдлийн үнэлгээ хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө, албан шаардлагаар зөрчил арилгуулах үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласнаар 315 хоолны газрын эрсдлийг бууруулан бага, дунд эрсдэлтэй ангилалд оруулсан байна. Хоол үйлдвэрлэлийн өрөөг технологийн урсгалын дагуузөв зохион байгуулах шаардлагын дагуу нийт газруудын 70 хувьд засвар өргөтгөл хийлгэсэн байна. Шалгалтын явцад хоолны газруудад тамхи татахыг хориглосон тэмдэглэгээ байрлуулан, утаат тамхи татахгүй болсноор “Тамхины хяналтын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 6.7.15 9.1.5 дахь заалтууд 100 хувь  хэрэгжиж байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, шалтгаан:

Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад давхардсан тоогоор 2451 зөрчил дутагдал нийтлэг илэрсэн байна. Үүнд:

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 30 хувь нь зориулалтын ажлын байргүйтэй холбоотой технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулан дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлж байгаа,

-Шалгагдсан газруудын 40 хувь нь цэвэр, бохир усны системд холбогдоогүй, хоол үйлдвэрлэлийн байр нь халуун боловсруулалтын, бэлтгэлийн, угаалгын хэсгийг тус, тусад нь зохион байгуулаагүй, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор хамт хадгалж байгаа,

-Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж буй газруудын 70,0 хувьд агааржуулалтын систем шаардлага хангаагүй, зөрчил буураагүй байгаа,

-Хоолны дээж хадгалж буй хөргөх төхөөрөмжийн хадгалах нөхцлийг температур хэмжигчээр хэмжиж үзэхэд 147 газар хоолны дээжийг шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж байсан,

-Үзлэг шалгалтын явцад гал тогооны сав, багаж хэрэгсэл, ажиллагсадын гар, ажлын хувцас, хүнстэй харьцагч гадаргуу зэргээс авсан нийт 1164 арчдасын 300 сорьц буюу 25,7 хувьд нянгийн бохирдол илэрсэн, шинжилгээнд хамруулсан 238 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 21 буюу 0,8 хувь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй дүн гарч байгаа, Тухайлбал: Орхон аймаг 31 арчдас авч шинжлүүлэхэд 16 буюу 51,6 хувь, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, хоолноос 62 дээж авч шинжлүүлсний 13 буюу 20,9 хувь эерэг дүн гарсан байна.

оол үйлдвэрлэлийн газар нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, эмх цэгцгүй, их цэвэрлэгээ, өдөр тутмын цэвэрлэгээг шаардлагын хэмжээнд хийж тогтмолжоогүй, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүй,

- Халдварт өвчнөөр өвдсөн, өвчтэй хүн асарсан ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт  хамруулж магадлагаа дүгнэлт гаргуулаагүй, бүртгэлжүүлээгүй нь хүнсээр дамжих халдвар, хордлогот өвчин тархах нөхцөл бүрдүүлж байгаа,

- Шалгагдсан байгууллагын 32 хувь нь хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Хяналт шалгалтаар үүрэг, даалгавар, мэргэжлийн зөвлөгөө өгдөг, зөрчил дутагдлыг арилгуулдаг хэдий ч хоолны технологийн карт мөрдөж ажиллаагүй, ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, хоол хүнсэнд хэрэглэж буй түүхий эдийн хадгалалт, чанар, аюулгүй байдал хангагдаагүй зэрэг өдөр тутмын үйл ажиллагааннаас шалтгаалсан зөрчил дутагдлууд дотоод хяналт, эрүүл ахуйн зохистой дадал мөрдөх асуудал тогтмолжоогүйтэй холбоотой, харин ажлын байрны нөхцөл, шаардлага хангаагүй зөрчилд аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын зүгээс хөрөнгө зарцуулахгүй, хариуцлагагүй хандаж зөвхөн ашгийн төлөө ажиллаж байгаагаас дээрхи зөрчлүүд давтагдан гарсаар байна. Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч газрууд нь 100 хувь дотоодын хяналтын журам, дотоод хяналтын нэгж, ажилтантай боловч үйл ажиллагаа нь тогтмолжоогүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулах асуудал зөвхөн МХГ-ын асуудал мэт ойлголт нийгэмд бий болсон, орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудын хууль, тогтоомжоор хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажил хангалтгүй  байгаа нь дээрхи зөрчлүүд давтагдан гарахад нөлөөлж байна.

Шалгалтад хамргадсан хоолны газруудын үйл ажиллагааг “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 33,2хувь нь бага, 45.5 хувь нь дунд, 21.1 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн байна.

Нийт 1627 заалт бүхий 220 албан шаардлага өгч, заалтын 73,6 хувийн хэрэгжилтийг хангуулан, 2451 зөрчил илрүүлсэний 1912 буюу 78 хувийг шалгалтын явцад бүрэн арилгуулсан, зөрчил бүхий 32 аж ахуйн нэгж, иргэнд 6510,6 төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулсан байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ