вто замын хяналтын чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудсын дагуу Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Ховд, Увс, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Төв аймгууд болон Нийслэлд Монгол Улсын төсөв, Хөгжлийн банкны болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын зураг төслийн боловсруулалт, барилга угсралтын ажил, геодезийн гүйцэтгэлийн ажил, авто замын ашиглалтын байдал болон АЗХЭШСТ-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын “Авто замын тухай”, ”Барилгын тухай”, “Геодези, зураг зүйн тухай” хуулийн болон бусад холбогдох хууль, норм дүрэм, журам, стандартын шаардлагын хэрэгжилтийг хангуулах, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Хяналт шалгалтыг 2013 оны 06-р сарын 01-ний өдрөөс 10-р сарын 11-ний өдрүүдэд 5.15, 5.16, 5.17, 5.18.2, 5.18.3, 2.17 кодтой хяналтын хуудсаар хийж гүйцэтгэлээ.
Улсын хэмжээнд 2013 онд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 335,8 сая ам.долларын өртөгтэй 641,45 км 12 авто зам, Хөгжлийн банкны хөрөнгөөр 991.237,5 сая төгрөгийн өртөгтэй 1800,7 км 29 авто зам, Улсын төсвийн хөрөнгөөр 261.641,7 сая төгрөгийн өртөгтэй 467,3 км зам, 175,1 км замын засвар шинэчлэлтийн ажил, 2407.94 у/м гүүрийн барилга засварын нийт 42барилгын ажил, нийт 74 төслийн 3321,2 км авто замын барилга, ажил,175.1 км замын засвар шинэчлэлтийн ажил, 2984,27у/м гүүрийн барилга, засварын ажил хийгдэж байна. Хяналт шалгалтанд хамрагдсан объектоос ИНЕГ-ын захиалгаар шинээр баригдаж буй Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасыг барихаар 2008 онд гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг сунгасан боловч байнгын ашиглалтанд ороогүй байна.
Шалгалтын явцад шинээр баригдаж байгаа авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын зураг төсөл, лабораторийн баримт бичиг, холбогдох материалуудтай танилцаж, газар дээр нь тухайн объектын хээрийн лабораторийн багаж хэрэгсэл дээр тулгуурлан замын далан, асфальтбетон хучилтын нягтралыг элсэн конусын болон цөмийн үүсгэвэртэй багажаар, асфальтбетон хучилтыг өрөмдөн дээж авч зузаан, лабораторийн сорилт туршилтаар хучилтын нягтрал, битумын агуулга, даланд дэвсэгдсэн материалын ширхэглэлийн бүрэлдэхүүнийг тухайн объектуудын хээрийн лабораторид тодорхойлуулж, шалгалтын дүнг баталгаажуулж ажиллалаа. Хяналт шалгалтаар нийт 95 лабораторийн туршилт шинжилгээ хийж үр дүнг, гаргасан техникийн баримт бичигт хавсаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн болно. Үүнд 41 цэгийн асфальтбетон хучилтын кор, 5 далангийн материал, 21 буталсан чулуун суурь, дүүргэгч материал, 3 битумын, 12 бетон шооны нийт 82 дээжийг АЗХЭШСТ-ийн төв лабораторт шинжлүүлсэн, 13 объектод газар дээр нь сорилт туршилтанд хамруулсан.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд:
Улсын хэмжээнд шалгалтанд хамрагдсан нийт 52 авто зам, замын байгууламжийн техникийн бичиг баримтын бүрдэлт, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажил, материалын чанар байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгахад нийт 88 зөрчил илэрснээс хамгийн их зөрчил нь угсралтын ажилд 34 зөрчил буюу 38,64 хувь, барилгын материалын чанар байдалд 22 зөрчил буюу 25,0 хувийг эзэлж байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг өгсөнөөс 77 зөрчлийг буюу 87,5 хувийг арилгуулсан, үлдсэн 12,5 хувь буюу 11 зөрчлийг арилгах хугацаа болоогүй байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 109 зөрчил илрүүлсэн. Зөрчлийн 12 хувь зураг төслийн, 38 хувь барилга угсралтын, материалын чанар байдалтай 14 хувь, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 12 хувь болон бусад 24 хувийг тус тус эзэлж байна.
|
Зөрчлийн төрөл |
Улсад |
Нийслэлд |
Нийт |
|||
|
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
|
|
Зураг төслийн боловсруулалтад |
18 |
20,45 |
13 |
12 |
30 |
15,22 |
|
Угсралтын ажилд |
34 |
38,64 |
41 |
38 |
72 |
36,55 |
|
Барилгын материалын чанар байдалд |
22 |
25,0 |
15 |
14 |
36 |
18,27 |
|
Хөдөлмөрийн аюулгүй байдалд |
5 |
5,68 |
13 |
12 |
17 |
8,63 |
|
Бусад |
9 |
10,27 |
26 |
24 |
33 |
16,75 |
|
Нийт |
88 |
109 |
197 |
|||
Зураг төслийн боловсруулалтанд:
Орон нутгийн хэмжээнд: Яармагийн гүүрээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17,1 км авто замын шинэчилсэн зураг төсөл,Мандалговь-Даланзадгад чиглэлийн нийт 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг магадлал хийлгээгүй зураг төслөөр гүйцэтгэж байгаа,
Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай авто замын “МонАЗ” ХХК-ийн боловсруулсан зураг төсөлд 3,3 км замын нийт уртад ус зайлуулах байгууламж төлөвлөгдөөгүйн улмаас зарим хэсэг үерийн усанд далан эвдэрч урссан,
Улиастай-Донойн нисэх буудал чиглэлийн хатуу хучилттай 29,5 км авто замд Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Жамц хошуу орчмын булаг таарсанаас болж замын трассыг баруун тийш шилжүүлж өгөх гүйцэтгэгчийн хүсэлтийг зургийн автор “МонАЗ” ХХК нь 2012 оны 6-р сарын 14-ний өдрийн 2/44 дугаартай албан бичгээр зөвшөөрсөн боловч өөрчлөлт орсонтой холбоотой шинэчлэгдсэн зураг төсөл боловсруулаагүй,
“Гарьд зам” ХХК-ийн боловсруулсан Ховд аймгийн төвийн авто замын засвар, шинэчлэлтийн зураг төсөл нь хуучин зам дээр техник-ашиглалтын түвшингийн судалгаа хийгээгүйгээр техникийн шийдлийг гаргасан, гадаргуун ус зайлуулах байгууламжийг зураг төсөлд тусгаагүй нь авто зам эвдэрч, чанаргүй зам болох нөхцлийг бүрдүүлсэн,
“Гео зураглал” ХХК-ийн боловсруулсан Тээлийн голын гүүрийн уулзварын 300 м замын дагуу огтлолын налуу нь 6,9374% байсан нь холбогдох дүрмийн заалтууд зөрчиж, аваарь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн,
“МонАЗ“ХХК-ийн боловсруулсан Арвайхээр-Нарийнтээл чиглэлийн 50 км авто замын зарим хэсэгт хиймэл байгууламжуудыгтөлөвлөөгүйн улмаас үерийн усанд далангийн хөвөө эвдэрсэн зэрэг зөрчлүүд илэрлээ.
Нийслэлийн хэмжээнд: Геологийн хайгуулын судалгааг “Эко гео” ХХК, зураг төслийг ЭШЗТХүрээлэн хийсэн Сэлхийн зуслан чиглэлийн 4,5 км авто замын барилгын ажлын үед трассын дагуу хөрсний ус гарсан нь тус замын зураг төслийн инженер-геологийн судалгаанаас гаргасан “Тухайн талбайд 4,0-7,0 гүн 12 цооног өрөмдөхөд хөрсний ус илрээгүй” дүгнэлт нь бодит байдлаас зөрж, авто замын чанарт сөргөөр нөлөөлсөн,
“Танил санаа” ХХК боловсруулсан Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0.5 авто замын зураг төсөлд газар доорхи инженерийн байгууламжийн шугамууд бүрэн тусгагдаагүй байгаа барилга угсралтын ажилд сөргөөр нөлөөлж хугацаа сунгахад хүргэсэн,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай Олимпийн гудамжны 1.1 км авто замын шинэчлэлт засварын ажлын зураг төслийг боловсруулахдаа авто замын гадаргуугийн ус зайлуулах техникийн шийдэл гаргаагүй боловсруулсанаас замын гадаргуу дээр борооны ус их хэмжээгээр хуримтлагдсан нь авто зам эвдрэх нөхцөл бүрдүүлсэн,
”МСРС” ХХК боловсруулсан Нисэхийн товчоо–Биокомбинат–Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын шинэчлэлтийн ажлын зураг төслийг цементбетон хучилттай зам байхаар төлөвлөсөн боловч асфальтбетон хучилттай болгон хурлын протоколоор өөрчилж, өөрчлөлтийн зургийг экспертизээр баталгаажуулаагүй,
Мон-Аз” ХХК боловсруулсан Бэлхийн зуслан чиглэлийн 5,0 км авто замын анхны зураг төслөөр суурь, өнгө асфальтбетон хучилтын зузаан нийт 9 см байхаар тусгагдсаныг хурлын протоколоор өөрчилж, хучилтын зузааныг 5 см болгосон, өөрчлөлтийг экспертизээр баталгаажуулалгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж, чанарын түвшинг доошлуулж өөрчлөлт хийсэн зэрэг зөрчлүүд илэрсэн.
“Гудамж” төслийн хувьд: “Ростов” ХХК-ийн боловсруулсан Хүй долоон худаг дахь морь барианы газрын авто машины Ү зогсоолоос Төмөр замын 361 дүгээр гарам хүртэлх 8,5 км хатуу хучилттай авто зам, “Наадмын цогцолбор”-ын авто машины зогсоол, худалдаа үйлчилгээний цэг ажиллах талбайн зураг төслийг улсын магадлалд хамруулаагүй, замын барилга угсралтын ажилтай зэрэгцүүлэн боловсруулан гүйцэтгэхдээ уулзварын эргэлтийг бага радиустай огцом эргэлтээр төлөвлөсөн, инженер геологи, геодезийн судалгаа хийгдээгүй, улсын магадлалд хамруулаагүй, талбайн зарим хэсгүүдэд ус хуримтлагдахаар болсон бөгөөд талбайн гадаргуугийн болон уулын ус зайлуулах арга хэмжээ авагдаагүй байгаа нь холбогдох хууль, дүрмийн заалтуудыг зөрчсөн.
Барилга угсралтын ажил, технологийн горимд:
Орон нутгийн хэмжээнд: “Монголын хурдны зам“ ХХК-ийн гүйцэтгэж байгаа Улаанбаатар–Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай авто замын даланд дэвссэн материалын нягтрал 91,5%-97,65 %, асфальтбетон хучилтын зузаан 1,05-3,8 см, нягтрал 94,15%, 95,38% байсан.
“Хотгор зам” ХХК–ийн гүйцэтгэж байгаа Улиастай-Донойн чиглэлийн хатуу хучилттай 29,5 км км авто замын Нисэхийн буудал талаас гүүр хүртэл 2012 онд хийсэн асфальтбетон хучилтын гадаргуу тэгш бус, сүвэгшил ихтэй, замын даланд дэвсэгдсэн материалын нягт нь 95,27-97,06% б
Tweet