Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй газруудыг шалгав

Ховд аймгийн Засаг даргын А/379 тоот захирамж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 21-02-044-136 тоот удирдамжийн дагуу Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Цэцэг, Дуут суманд үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газруудыг Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай”, ”Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулиудыг мөрдлөг болгон “Хүнсний тухай”, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиуд, “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага”MNS5021:2007, “Хоолны газрын ангилал, зэрэглэл. Ерөнхий шаардлага. MNS4946:2005” стандартын хэрэгжилтийг шалгаж дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоож, таслан зогсоох эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахаар хяналт шалгалтыг 10 сарын-17-ноос 11 сарын 07-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэлээ.

Шалгалтыг аймгийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Гантулгаар ахлуулан аймгийн МХГ-ын Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Т.Отгонжаргал, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч Б.Амаржаргал, сумдын Хүнсний чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч, сумдын хэв журам хариуцсан цагдаа нарын бүрэлдэхүүнтэйгээр явууллаа.

Шалгалтаар Чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлтгүйгээр хүнсийг худалдан борлуулсан, Гар бохирдсон үед болон бие засах газарт орсны дараа гараа угааж ариутгах нөхцлөөр хангагдаагүй, Ажиллагсад нь ариун цэвэр, эрүүл ахуй, худалдааны технологи, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшээгүй, сургалтанд хамрагддаггүй, Бараа бүтээгдэхүүнийг учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж худалааны зориулалтын тоног төхөөрөмж  хөргүүр, хөлдөөгч, лангуу тавиур дээр технологийн дагуу байршуулж худалдаалдаггүй, Хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг тусад нь агуулахад хадгалж, борлуулахыг хориглосон тэмдэглэгээ хийгээгүй /Бүх худалдааны төвүүд/, Хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй, чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх нөхцлийг хангасан битүүмжлэлтэйгээр зөөвөрлөдөггүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамгүй, нэгж байгуулаагүй, ажилтангүй, мэргэжлийн худалдагчгүй, иргэд өөрсдийн олж авсан мэдлэгийн хүрээнд ажилладаг байна.

Хяналт шалгалтаар  нийт 7 суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй 70 аж ахуйн нэгж хамруулан хяналт шалгалт хийснээс 52 хүнсний дэлгүүр, баар, зоогийн газарт тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгуулахаар, 18 цэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал оруулан ажиллаж байна. Шалгалтын явцад хадгалалтын хугацаа дууссан, аюулгүй байдлаа алдсан 24 нэр төрлийн 336140 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч сумдын устгалын комисст шилжүүлж, 6 иргэнд 120.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан ажиллав.

Хангалтгүй дүнтэй шалгагдсан аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл дахин олгохгүй, стандартын шаардлага хангаж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгох нь зүйтэйгээс гадна архи, согтууруулах ундаа зарж буй аж ахуй нэгжүүдэд “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтэнд тогтмол хяналт хийлгэх шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газарт санал хүргүүлэн ажиллаж байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ