Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын сургуульд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам болон “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, холбогдох шийдвэр гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдлийг бууруулах зорилгоор шалгалтыг 2013 оны 4, 9, 10 дугаар саруудад хийж гүйцэтгэлээ. Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 342 /давхардсан тоогоор/ ерөнхий боловсролын сургууль, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг 8 үйлдвэр хамрагдсан.

Шалгалтанд хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудын 95.5 хувь нь төвийн дулаан хангамжийн систем эсвэл шаардлага хангасан хэсгийн халаалтанд холбогдсон, 92.05 хувь нь анги танхимын үндсэн өрөөнүүдийн агаарын хэм 18-20, 97.7 хувь нь байгалийн гэрэлтүүлгийн коэффициент 1,5-аас багагүй, 29.2 хувь нь  дуу шуугиан, хөдөлгөөн, утаа, тоос шороо зэрэг  эрүүл ахуйн таагүй орчин, бохирдуулагч эх үүсвэрт ойрхон, 55 хувь нь нэг сурагчид ногдох эдэлбэр газрын хэмжээ нормд хүрэхгүй, 39.2 хувь нь зориулалтын биеийн тамирын гадна талбайгүй байна. Сургуулиудын 67 буюу 47,8 хувь нь хичээлийн анги танхимд нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ багассан, хүчин чадлаасаа 1,3-2 дахин давсан хүүхэдтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын 92 буюу 51,6 хувь нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан, 114 буюу 64,0 хувь ньбагшлах эрхтэй багшаар бүрэн хангагдсан142 буюу 79,7 хувь нь багш бэлтгэх сургууль төгсөөгүй дээд боловсролтой хүнийгхөрвөх сургалтад хамруулсан, 138 буюу 77,5 хувь нь багш нарын ажлын байрандаа бие дааж суралцах хөтөлбөр боловсрууланхэрэгжүүлдэг, 99 буюу 55,6 хувь нь багшийн 7 хоногийн хичээл заах цагийг 19-өөс хэтрүүлээгүй, 102 буюу 57,3 хувь нь мэргэжлийн нийгмийн ажилтантай, 86 буюу 48,3 хувь нь мэргэжлийн номын санчтай байна. Шалгалтанд хамрагдсан ерөнхий боловсролын сурагчдын бие бялдрын өсөлт хөгжилтийн байдалд судалгаа хийж үнэлгээ дүгнэлт өглөө. Судалгаанд 6-12 насны эрэгтэй, эмэгтэй нийт 36044 сурагчид хамрагдсанаас хэт намхан 667, жингийн илүүдэлтэй 770 буюу, жингийн дутагдалтай 695 байна.

Шалгалтанд хамрагдсан 30 сургуулийн 73 анги танхимын 243 цэгт бичил цаг уурын хэмжилт хийж, эрүүл ахуйн төлөв байдлыг үнэлгээ өгөхөд анги танхимын агаарын хэм (Температур 18-20 цельс байх ёстой) шалгалтанд хамрагдсан сургуулиудад дундажаар 19.850С буюу эрүүл ахуйн  зохистой хэмжээг хангаж байгаа ба зохиомол гэрэлтүүлгийн хувьд дундажаар 457.1 люкс байна. Шалгалтанд хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан ариун цэврийн хэрэгслийн тоо (суултуур, босоо шээлтүүр, гар угаагуур)-г гарган эрүүл ахуйн нормтой харьцуулахад 1 суултуур, шээлтүүрт ногдох сурагчийн тоо 2.5-3.5 дахин их, 1 угаагуурт ногдох сурагчийн тоо 2.6 дахин их ногдож байна.

Боловсролын стандартын төвшин тогтоох шалгалтанд 58827 суралцагчийг хамруулав. 5 дугаар ангийн 12515 суралцагчаас монгол хэлний хичээлээр шалгалт авахад стандарт хангалт 74,2%, чанар 38,1% шалгагдсан,  өмнөх онд 13423 сурагч шалгагдсанаас стандарт хангалт 46,1%, чанар нь 20,9%-тай байсан бол энэ оны шалгалтаар сурлагын амжилт нь 28%-иар өссөн үзүүлэлттэй дүгнэгдлээ. Бага боловсролын стандартын хэрэгжилтийг математик, монгол хэлний хичээлээр 27035 суралцагчийг шалгахад 67,9%-ийн стандарт хангалттай, АВ-ийн эзлэх хувь нь 34,5%-тай, суурь боловсролын стандартын хэрэгжилтийг математик, химийн хичээлээр 22374 суралцагчаас шалгахад стандарт хангалт 41,9%, АВ-ийн эзлэх хувь нь 13,1%-тай, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийг математикийн хичээлээр 9418 суралцагчаас шалгахад стандарт хангалт 44,4% АВ-ийн эзлэх хувь нь 18,8%-тай шалгагдсан байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал:   Шалгалтын явцад давхардсан тоогоор 2107 зөрчил дутагдал илэрсэн ба газар дээр нь 842-ийг нь арилгуулсан байна. Шалгалтанд хамрагдсан сургуулийн 55 хувь нь эдэлбэр  газар нь хайс, хамгаалалгүй, ойр  орчмын айлууд эдэлбэр газар луу хашаагаа тулгаж барьсан, тохижилтгүй; 60 хувь нь технологийн кабинетийн зүлгэх, өнгөлөх суурь машины  өрөөнд агаар сэлгэххэсгийн татах системгүй, 47.8 хувь нь анги танхимын нэг хүүхдэд ногдох талбай хүрэлцээгүй, 26.4 хувь нь ширээ, сандал стандартын шаардлага хангахгүй; 34.2 хувь нь эмчгүйгээс хүүхэд өсвөр үеийнхний бие бялдрын хөгжилт, эрүүл мэндэдхяналт тандалт хийдэггүй, хоол тэжээлийн болон шимт бодис, зөв хооллолтын талаар сургалт хийдэггүй; Аймаг, орон нутгийн сургуулиудын 36 хувь нь энгийн бие засах газрын эрүүл ахуйн шаардлага хангахгүйсургуулийн 55 нь буюу 39.2 хувь нь химийн хичээлд хэрэглэж байгаа бодисын хадгалалт, хамгаалалт хангалтгүй, химийн бодис хадгалах татах шүүгээний сорох төхөөрөмж ажилладаггүй, шүүгээний битүүмжлэл хангалтгүй, ашиглаж буй химийн бодис тус бүрийн хор, аюулын шинж чанарыг анхааруулсан анхааруулах тэмдэг, дохио үг, аюулын тухай тэмдэглэгээг байранд харагдахуйц байрлалд тодоор зурж, бичиж байрлуулаагүй; Сургуулиудын 24 буюу 13.7 хувь нь сургалтын зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа, 60 буюу 34.2 хувь хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа явуулах анги танхим, заал, талбай хүрэлцээгүй, 66.7 хувьд нь хими, 58 хувьд нь физик, 47.8 хувьд нь технологи, хөгжим, компьютер, 49.2 хувьд гадаад хэлний хичээлийг дадлагын зориулалтын лаборатори, кабинетад хийдэггүй, 29 хувьд нь биеийн тамирын заал талбай байхгүй, 36.2 хувьд нь номын сан шаардлага хангахгүй, 53.6 хувьд нь хими,  58 хувьд нь физик, 56.5 хувьд нь технологи, 40.6 хувьд нь биеийн тамир, хөгжим, компьютер, 37.7 хувьд нь гадаад хэл, 32 хувьд нь эрүүл мэндийн хичээлийн дадлагын багаж хэрэгсэл, урвалж бодис, тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг, компьютер хэрэглэл материал дутагдалтай хүрэлцээгүй, 88 буюу 37.9 хувьд нь сургуулийн дотоод хяналтын тогтолцоо төлөвшөөгүй зэрэг зөрчил илэрлээ.

Мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй 86 буюу 49.1 хувь, багшлах эрхтэй багшаар бүрэн хангагдаагүй 64 буюу 36.5 хувь байгаа бөгөөд 5-11–р ангийн 58827 суралцагчаас  стандартын түвшин тогтоох шалгалт авахад 27731 сурагч буюу 47.1 хувь нь Fүнэлгээ авч хангалтгүй үнэлгээтэй шалгагдлаа.

Хүнсний үйлдвэрүүдэд:  “Мон сүү” ХХК-ны шалны плита зарим хэсэгт ховхорсон, трап нь шүүрэн хаалтгүй, цонх нь онгойлгодог хэсгээр торон хаалтгүй, бохир, цэвэр бүсийг хооронд нь ялгасан тэмдэггүй, цахилгаан тасарсан үед бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах журам боловсруулаагүй, гар угаах угаалтуурын цорго нь мэдрэгчгүй, түүхий сүүг зөөвөрлөх машины хүрэлцээ хангалтгүйгээс зарим үед сүүг температурын  хяналтгүй зөөвөрлөдөг, “Милко” ХХК нь цонхны онгойлгодог хэсгээр торон хаалт хийгээгүй,  бохирын трап шугам хоолойг графикийн дагуу халдваргүйжүүлээгүй, бүтээгдэхүүн хадгалж буй өрөөний хэмийг тухай бүр шалгаж тэмдэглэл хөтлөөгүй; “Талх чихэр” ХХК нь агааржуулалтын хоолой нь шавж хорхой нэвтрэхээс хамгаалсан хаалтгүй, жигнэлтийн болон чаналгын өрөөнд чийг хэмжигчтэй боловч бүртгэл хөтлөлт хангалтгүй; “Бамбууш” ХХК нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг нь үйлдвэрийн нийт ажлын байр, шат дамжлагад жигд хүрэлцээгүй, гэрлийн шилд хамгаалалтын бүрхүүлгүй, түүхий эд, хүнсний нэмэлт, туслах материал нь дагалдах бичиг баримт дутуу баталгаажилттай, түүхий эд хүнсний нэмэлтийг төрөлжүүлэн хадгалах агуулахыг нөхцөл зааврын дагуу шошгожуулаагүй, дотоодын хяналтын чанар хангалтгүй байна.

Шалгалтанд хамрагдсан сургуулиудын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 621 заалт бүхий 95 албан шаардлага, 8 акт үйлдэж 17 байгууллагад 2.315.0 мянга, 13 албан тушаалтанд 1.426.0 мянга, 7 иргэнд 457.0 мянга нийт 4.198,0 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагчийн 118 дүгнэлт үйлдсэн байна. Мөн шалгагдсан байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор байгууллагын сургалт зохион байгуулсан байна. Боловсролын хяналтын чиглэлээр зөрчил гаргасан 39 албан тушаалтан, 18 иргэнд нийт 2.505.800 төг-ийн шийтгэвэр ногдуулж 100% барагдуулсан байна. Шалгагдсан 130 байгууллагад зөрчил дутагдал арилгуулах чиглэлээр албан шаардлага, 5 дүгнэлт гарган хүргүүлсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цайнд бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрүүдэд “Хүнсний тухай”, ”Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт дунджаар 68.6%-тай, Шалгалтанд хамрагдсан сургуулиудад “Ариун цэврийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн хэрэгжилт 73.5 хувь, Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм-ийн хэрэгжилт 57.9 хувь, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгуууламжийн норм ба дүрэм БНбД /66-88 стандартын хэрэгжилт 52.8 хувь, Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилт 74.5 хувьтай байна. Шалгалтанд хамрагдсан 139 сургуулийг эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар үнэлэхэд 40 хувь нь бага, 51.4 хувь нь дунд, 7.8 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар шалгагдсан үнэлгээгээр 35.3 хувь нь бага, 51.1 хувь нь дунд, 13.4  хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Шалгалтанд хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн 6-12 насны сурагчдын бие бялдрын өсөлт хөгжилтийн байдалд судалгаа хийж монгол хүүхдийн бие өсөлт хөгжилтийн судалгаа, стандарт үзүүлэлттэй харьцуулахад 1.9 хувь нь хэт намхан, 2.1 хувь нь жингийн илүүдэлтэй, 1.93 хувь нь жингийн дутагдалтай байна. Харин дотуур байрны сурагчдын 97.0 хувь нь хэвийн өсөлттэй, 0.22 хувь нь хэт намхан, 0.44 хувь нь жингийн илүүдэлтэй, 1.79 хувь нь жингийн дутагдалтай байна.

Шалгалтанд хамрагдсан сургуулиудын хичээлийн байрны ариун цэврийн тоног төхөөрөмж нь нормоос 2.5-3.5 дахин бага, сургуулиудын 60 хувь нь биеийн тамирын танхимын дэргэд ариун цэврийн өрөөгүй, үдийн цайнд хамрагдаж буй сурагчдын гар угаалгын байдалд үнэлгээ өгөх зорилгоор сурагчийн гарнаас эрүүл зүйн арчдас шинжилгээг авахад 30% нь эерэг үзүүлэлттэй буюу гараа угаагаагүй, бохирдолтой байгаа нь бохир гараар дамжих халдварт өвчин тухайлбал А вируст гепатитын халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна. Шалгалтанд хамрагдсан сургуулийн гал тогооны  тавилга, тоног төхөөрөмж, аяга, таваг, багаж хэрэгслээс арчдас авч шинжлүүлэхэд 25.9 хувь нь эерэг үзүүлэлттэй буюу Е.Coli, Enterobacter илэрсэн нь угаалга, цэвэрлэгээний чанар, үр дүн  хангалтгүй байгааг харуулж байна.

Шалгалтын явцад сургуулийн үдийн цайнд сурагчдад өгсөн, бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн болон хоолноос дээж авч лабораторид шинжлүүлэхэд шалгалтанд хамрагдсан сургуулийн 12 хувь нь тухайн өдрийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалаар баталсан “Сургуулийн хүүхдийн бага үд / үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээг хангаж чадахгүй байна.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын хэмжээнд орчны стандарт хангалт 73 хувь, хүний нөөцийн байдал 70 хувь, сургалтын үйл ажиллагаа, стандарт хангалт 60 хувь, хяналт шинжилгээ, дотоодын хяналт 86 хувь, суралцагчийн хөгжил төлөвшил, хамгаалал оролцоо 80 хувь “хангалттай” түвшинд тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

9 дүгээр ангийн хими, математик, 11 дүгээр ангийн математикийн хичээлийн төвшин тогтоох шалгалтаар улсын хэмжээнд 31792 сурагч шалгагдсанаас 57.9 хувь нь стандарт хангаагүй нь суурь, бүрэн дунд боловсролын математик, химийн боловсролын стандарт шаардлагын төвшинд хүрэхгүй байна.

Сургуульд хичээл практик, багш нарын мэргэжил дээшлүүлэх, хичээлээс гадуур хүүхдийг хөгжүүлэхэд төсөв, зардал хүрэлцээгүй, сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, анги, танхим, заал, талбай, лаборатори, дадлагын газар, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байхгүй, хүрэлцээгүй, хэт хуучирсан зэрэг нь багш үндсэн ажлаа үр бүтээлтэй хийх, сурагчдыг өв тэгш хөгжүүлэх, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх нэг шалтгаан болж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ