МХЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн баталсан 2013 оны 09 дүгээр 13-ны өдрийн 01/178 тоот удирдамжийн дагуууул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж байгууллагад /түүвэрчлэн/ хөдөлдмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн актын хэрэгжилтийг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.7, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 139-р зүйлийн 139.1.3, заалтад заасан эрхийн хүрээнд хянаж, холбогдох шийдвэр гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн зөвлөн туслах, сургалт хийх зорилгоор шалгалтыг 2013 оны 09 дүгээр сарын 18-наас 10дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтанд Төв аймгийн Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Анхай интернэшнл” ХХК-ийн төмрийн хүдэр баяжуулах, Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Ариун - Өрнөх” ХХК, “Цаглашгүй гоулд” ХХК, ”Гурван дөхөм” ХХК-ийн алтны шороон орд ашиглах, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй “Жинтайхэ” ХХК, “Жинхуа Орд” ХХК, “Лутчулуу” ХХК-ийн төмрийн хүдэр баяжуулах, Сүхбаатар аймагт цайрын хүдэр олборлож буй “Хун Ша И Жан” ХХК, “Цайртминерал” ХХК-ийн цайрын хүдэр баяжуулах үйлдвэр, Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа“Эрдэнийн олз” ХХК, “Андын илч” ХХК, “Бадмаараг хаш” ХХК-ийн нүүрсний уурхай, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Даваамандал” ХХК-ийн тэсрэх материалын үйлдвэр, Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Болдтөмөр ерөө гол” ХХК, Хүдэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэс Холдинг” ХХК-ийн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Эрэл” ХХК-ийн цементийн үйлдвэр, Шарын гол сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Шарын гол” ХК-ийн нүүрсний уурхай зэрэг нийт 21 ахуйн нэгж байгууллага, 4375 ажилтан, 119 ажлын байр, 323 тоног төхөөрөмж хамрагдлаа.
Уул уурхайн ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн талаар нийтлэг илэрч буй зөрчил дутагдалыг арилгах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгууллаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж хэрэгжүүлэх, холбогдох стандартыг мөрдөхөд илэрч буй зөрчил дутагдлыг арилгах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, ажилтай холбоотой болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх ажлыгзохион байгууллаа. 14 байгууллагын 45 удирдах албан тушаалтанд хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр байгууллагад хийж гүйцэтгэх ажил, илэрсэн зөрчлөө хэрхэн арилгах талаар 8 цагийн сургалтыг зохион байгуулж, гарын авлага материалаар хангаж ажиллаа. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалтыг хийж уул уурхайн салбарын 7 байгууллагын 29 ажил олгогч, удирдах ажилтан, инженер нароролцуулав.
Илэрсэн зөрчил дутагдал, шалтгаан
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын талаар: Уул уурхайн талбай дээр ажиллагсдын ариун цэвэр, ахуйн үйлчилгээний байр \өлгүүр, гутал хувцас солих, гар нүүр угаах, хооллох, амрах, дулаацах, бие засах болон бусад\, үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж, дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангадагүй, ажилтанд хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас олгодогүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдаагүй зэрэг зөрчлүүд түгээмэл байна.
Ажилтны хөдөлмөрийн харилцааны талаар: Дээрх аж ахуйн нэгж, байгууллагад 4375 ажилтан ажиллаж байгаагаас 4348 ажилтантай хөдөлмөрийн гэрээ, 27 ажилтантай хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Гэрээгээр ажиллаж байгаа зарим ажилтан нарт тухайлбал туслах ажилтан нарт цалин хөлсийг нь уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур олгосон: Ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөхдөө ажлаас халагдсан хугацааг заагааггүй, хуулийн үндэслэлийг тусгаагүй: Улирлын шинжтэй ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтан нарт илүү цагийн хөлсийг тооцохдоо ажлын цагийг нэгтгэн бодох журмыг буруу хэрэглэж цалин хөлс олгосон зэрэг зөрчлүүд илэрлээ.
Ажилтны ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын талаар: Байгууллагын зүгээс осолд дөхсөн тохиолдлыг судалдаггүй, эрсдлийн үнэлгээг бүрэн хийгээгүй, аюулыг мэдээлэх, тайлагнах журамгүй: Даралтат сав, шугам хоолойг ашиглах зөвшөөрөлгүй ажиллуулсан, аюулгүй ажиллагааны зааврыг бүрэн хийж мөрдөөгүй, таних тэмдэг, өнгөөр тэмдэглэл хийгээгүй: Ашиглаж байгаа өргөх механизмын дэгээний түгжээ байхгүй баталгаажилт хийгдээгүй: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд дотоодын хяналт хийх журмыг баталж мөрдөөгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Ажилтан болон түүний ажиллаж буй ажлын байрны орчны аюулгүй байдлын талаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт төмрийн хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулж буй “Жинтайхэ” ХХК, “Жинхуа Орд” ХХК, “Лутчулуу” ХХК,Сүхбаатар аймгийн “Хун Ша И Жан” ХХК, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Болдтөмөр ерөөгол” ХХК, Хүдэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэс Холдинг” ХХК ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд оруулаагүй, үзлэгээр рентген шинжилгээний дүгнэлт гаргуулаагүй, ажлын тусгай хувцас, амьсгалын эрхтнийг хамгаалах хошуувч, амны хаалт нь стандарт шаардлагыг хангахгүй байгаа, “Жинхуа Орд” ХХК, “Хун Ша И Жан” ХХК, “Эрдэнэнийн олз” ХХК, ”Чайлдсан” ХХК ажилчдын хувцсыг ажлын байранд угааж цэвэрлэх угаалгын газаргүй, ундны усыг шинжлүүлээгүй, ажилтанд зориулсан ариун цэвэр, ахуйн үйлчилгээний байр (өлгүүр, гутал хувцас солих, гар нүүр угаах, хооллох, амрах, дулаацах, бие засах болон бусад) нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагтүйл ажиллагаа явуулж буй “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн хүдэр баяжуулах үйлдвэрийн туслах ажилтны түр амрах байрны талбай хэмжээ хүрэлцээгүй, тоос, шуугианаас хамгаалагдаагүй, шуугианы түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-5,5 дБА-ээр их байна.
Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, инженер техник, үйлдвэрийн аваарын болон бага эмч, ажилтан нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж зохих мэдлэг эзэмшээгүй, ажилтан нартаа сургалт зохион байгуулаагүй, “Эрдэс Холдинг” ХХК, “Шарын гол” ХК-ийн ажил олгогч, инженер техник, үйлдвэрийн аваарын болон бага эмч, ажилтан нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж зохих мэдлэг эзэмшээгүй, ажилтан нартаа сургалт зохион байгуулаагүй байна.
Ажилтны нийгмийн хамгааллын талаар: “Даваамандал” ХХК нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоод ажиллаж буй нэг ажилтнаа нийгмийн даатгалд хамруулаагүй, НД-ын шимтгэл төлөөгүй, “Цаглашгүй гоулд” ХХК нь 6 ажилтны ажиллаагүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчын төлөх хувиар төлөөгүй, “Жинхуа орд” ХХК нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан жолоочид 2013 онд олгосон 1302,7 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцоогүй, “Эрдэс холдинг” ХХК нь нийгмийн дааталын шимтгэлийг цаг хугцаанд нь төлдөггүй, шимтгэлийг өртэйгээс /2013 оны 10 дугаар сарын эцсээр зарим ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрүүдийг 2008 оноос 2013 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд баталгаажуулаагүй, Шалгалтад хамрагдсан бүх аж ахуйн нэгжүүд нь ахмадын сан байгуулаагүй байна.
Ажилтан нарыг аюулгүй ажиллах арга барилд сургасан талаар:Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, инженер техникийн ажилтан нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж зохих мэдлэгэзэмшээгүй, ажилтан нартаа сургалт зохион байгуулаагүй байна.
Шалгалт хийсэн аж ахуйн нэгж байгууллагаас 248 зөрчил илрүүлж газар дээр 129 зөрчлийг арилгуулж, аюулгүй ажиллагааны шаардлага бүрэн хангаагүй 11 нэгж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчын албан шаардлагыг өглөө. Шалгалтаар илэрсэн аюулгүй ажиллагааны зөрчилд 12536.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 79 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслан, 4 удаагийн сургалтанд 87 ажил олгогч, инженер техникийн ажилтан, ажиллагсдад аюулгүй ажиллагааны талаар сургалтыг зохион байгуулж, сурталчилж ажиллав.
“Хуншайжань” ХХК-д “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” хуулийн хэрэгжилтэнд шалгалт хийн илэрсэн зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтыг үндэслэнтогтоосон хэмжээнээс илүү авч ажиллуулсан гадаадын иргэдэд ногдох ажлын байрны төлбөрт 108108000 төгрөгийг нөхөнтөлүүлэхээр акт тогтоолоо.
Аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж буй тоног төхөөрөмж, өргөх зөөх механизм, даралтад сав, шугам хоолойн аюулгүй байдлыг хянаж тэдгээрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулж ажилласнаар 25 байгууллагын 75 өргөх механизм, 21 даралтад савны аюулгүй ажиллагааны баталгаажилтыг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулж, 34 цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулгыг хийлгүүлж ажилласнаар тэдгээр ажлын байранд ажиллаж байгаа 4375 иргэнийг осолд орох, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлоос урьдчилан сэргийлж ажиллав.
56 ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт судалгаа хийснээр агаарт байх тоосжилт, химийн бодисын ууршилт, агаарын урсгалын хурд, дуу шуугиан доргионы хэм хэмжээг байвал зохих дээд хэмжээнээсээ хэтэрсэн байсныг засуулж хэвийн хэмжээнд хүргүүлж ажилласнаар тэдгээр ажлын байранд ажилладаг 758 ажилтанд учирч болох уушги тоосжих, мэдрэлийн гаралтай өвчин, мэргэжлээс шалтгаалсан өвчин тусахаас сэргийлж ажиллав.
21 байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийх аргыг зааж өгсөнөөр тухайн байгууллагууд өөрийн онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөр, төлөвлөгөөтэй болгож, мөн ослоос урьдчилан сэргийлэх санхүүжилтийн зардлыг зөв тогтоолгон, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, удирдлагын тогтолцоотой болгосноор эрсдэлтэй ажлын байрыг урьдчилан тогтоох чадварыг эзэмшүүлж, ажилтан нарыг аюулгүй эрүүл орчинд ажиллах нөхцөлийг дээрх байгууллагуудад бүрдүүлж өглөө.
Шалгалтаар 789 ажилтны хөдөлмөрийн гэрээг хууль эрх зүйн дагуу зөв хийлгүүлснээр иргэдэд учирч болох хөдөлмөрийн маргаан гарах, цалин хөлсөө зөв тогтоолгож нэмэгдэл, нэмэгдэл хөлсөө бүрэн авах боломжийг бий болгосон. Уул уурхайн салбарт ажиллаж байсан насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд хяналт тавьсанаар 8 хүүхдийг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргиилэв. Түүнчлэн 18 байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчоос гаргаж буй тушаал, шийдвэрийг хянаснаар 99 ажилтныг үндэслэлгүй ажлаас халагдахаас, 44 ажилтныг хууль эрх зүйн үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авагдахаас сэргийлэв.
Нэр бүхий 3 уурхайтай холбоотой 10374.3 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэмж илрүүлж, нийгмийн даатгалын санд 2270,2 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн 10 заалт бүхий 3 акт тогтоосон байна.
Шалгалтын явцад 2270 нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, хөтлөлт, баталгаажуулалтын 1590 зөрчил илрүүлэн 46,8 хувийг газар дээр нь арилгуулан, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажуулалт, олголт, хөтлөлтийн талаар тухайн байгууллагуудын дарга, нягтлан бодогч, хүний нөөцийн ажилтнуудад тухайн зөрчлийг цаашид гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын талаар:
Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн талаар 3,6 хувь нь бага эрсдэлтэй, 35,1 хувь нь дунд эрсдэлтэй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг 61,3 хувь буюу их эрсдэлтэй, 38,7 хувь нь дунд эрсдэлтэй гэж дүгнэгдлээ.
Уул уурхайн салбарт мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлж хэвшүүлэх арга хэмжээ ажил олгогч нар авдаггүйгээс, улирлын шинжтэй үйлдвэрлэл эрхэлж буй нөхцөлд ажиллаагүй хугацааны /сул зогсолт/ цалин хөлс, нийгмийн даатгалын асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж чадахгүй байна.
Эрсдэлийн үнэлгээг хийгээгүй нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажлын онцлог, шаардлагад нийцсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг боловсруулж мөрдөн ажилладаггүй, учирч болзошгүй эрсдлээ судлаагүйгээс аль нэг байгууллагын санхүүжилт, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг хуулбарлан тавих, өөрийн байгууллагад учирч буй эрсдлээ зөв тогтоож түүнийг арилгах арга хэмжээг зөв зохион байгуулаагүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд зарцуулах хөрөнгө дутагдах асуудал нь зөв төлөвлөөгүйгээс ямар асуудалд хир хэмжээний хөрөнгө зарцуулахыг бүрэн судалж гаргаагүйтэй холбоотой байна.
Дотоодын хяналт шалгалтыг 3 шатны үзлэг хийж, илэрсэн зөрчлийг журнал дээр тэмдэглэл хийж бичсэнээр хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл шалгалтаар илрүүлсэн зөрчил нь зөвхөн тухайн цех тасгийн хэмжээнд хийгдэж удирдлагад бүрэн мэдэгддэггүй түүний мөрөөр зохиох ажлыг аль түвшинд тавьж шийдвэрлүүлэх нь тодорхой бус байгаа нь дотоодын хяналт шалгалтыг холбогдох журамын дагуу хийдэггүй, шалгалтын дүнг аль ч түвшинд хэлэлцдэггүй орхидог зэргээс шалтгаалж зөрчил дутагдал давтан гарах нөхцөлийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн онд судлагдсан үйлдвэрлэлийн 6 ослыг түүвэрчлэн авч шалтгааныг судлахад ослыг судлахдаа зөвхөн ажилтны үйл ажиллагааг дүгнэснээс бус осолтой зайлшгүй холбогдох осолдогчийн ажиллаж байсан тоног төхөөрөмж, түүхий эд материал, ажлын орчин, аюулгүй ажиллагааны удирдлагын асуудлыг дүгнэж харьцуулаагүй нэг талыг баримталсан дүгнэлт, шийдвэр гаргаж байгаа нь байгууллагын ослыг судлах комиссын ажилтнуудын мэдлэг чадвар муугаас болж ослыг бүрэн судалдаггүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулдаггүй, ажил олгогч нарын энэ талын мэдлэг сул байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментын систем уул уурхайн салбарт бүрэн тогтоогүй, удирдлага зохион байгуулалт сул байгааг харуулж байна.
Ашигт малтмал олборлох уурхай, хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрлэлийн явцад ажлын байрны агаар дахь тоосны шалтгаант мэргэжлийн өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд амьсгалын эрхтэний онош зүйн уушигны флюрограмм/ шинжилгээ хийлгэдэггүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген зураг авах явуулын шинжилгээний багаж байхгүйгээс ажилтай холбоотой болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэж чадахгүй байна.
Ажилтнуудын хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийн судалгааг нарийвчлан хийгддэггүйгээс эрүүл мэндэд гарах эрсдлийг үнэлэх, мэргэжлээс шалтгаалсан болон ердийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд зарцуулах санхүүжилтыг зөв төлөвлөж чадахгүй байна.
Tweet