Төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдан, хяналт шалгалт хийхээр зарлагдсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ хадгалан, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан 2013 оны 01/43 дугаар удирдамжийн дагуу “Ургамал хамгааллын тухай” хууль,  “Хүнсний бүтээгдэхүүний  аюулгүй байдлыг хангах тухай” хууль, “Засгийн газрын 311 тогтоол”, Худалдааны агуулах ЕШ MNS 5364-2011 стандартын холбогдох заалтуудын хүрээнд төмс, хүнсний ногооны чанар, хадгалалтын горимын мөрдөлтийг  шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоож, таслан зогсоох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан зорилгоор Шалгалтыг 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 05, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2013 оны 10 дугаар сарын 02-ноос 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд МХБ-аас 2013 онд шалгахаар зарлагдсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний зоорь агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг нийслэлд 18 аж ахуй нэгж /Сүмбэр групп ХХК, Грийн сити ХХК, Мон таримал ХХК, Эрдэнийн энх ХХК, Нью кроп ХХК, Биг Харвест ХХК, Мандал өргөө ХХК, Жимс трейд ХХК, Арвижих ХХК, Барс импекс ХХК, Шугам замын худалдааны бизнес төв, Материал импекс ХХК, Лмачо ХХК, Туул импекс ХХК, 3 иргэн, /Э.Гэрэлмаа, Болорсүх, Одгэрэл/ Дархан-уул аймагт 5 аж ахуй /Манлай ургац ХХК, Ньюкроп ХХК, Цогт-Ану ХХК, Шинэ орчин трейд ХХК, УГТЭШХ/, Ховд аймагт 2 аж ахуй нэгж / Ажилчин зөгий нөхөрлөл, Зоост нөхөрлөл/, Орхон аймагт 2 аж ахуй нэгж / Тарвазын сайр ХХК, Ар өврийн ундрам ХХК/, хамрагдахаас 100% шалгалтанд хамрагдсан болно. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний зоорь агуулахуудад ургамлын хорио цээрийн дэглэмийн мөрдөлтийг хангасан эсэхийг шалгаж, хадгалагдаж буй түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын эрүүл ахуйн үзлэг хийж, чанар аюулгүй байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хяналтын багаж хэрэгсэл, агуулах, зоорины тоноглол, гадна орчин, хог хаягдалын менежмент, ажиллагсдын эрүүл ахуйн нөхцөл нь холбогдох дүрэм, журам, стандартын шаардлага хангасан эсэх, байгууллагадаа дотоод хяналт шалгалтыг шаардлагын түвшинд зохион байгуулж байгаа эсэх зэрэг асуудлуудыг хамруулан шалгаж “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний агуулах зоорийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийн түвшинг тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөв. Шалгалтын явцад 58 бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар, аюулгүй байдлын талаар улсын байцаагчийн 14 дүгнэлт гаргав.

Шалгалтаар зоорь агуулахад хадгалж буй төмс хүнсний ногоо, жимс жимсгэнээс 58 дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторид 4 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад химийн бодис /нитрат, хлорт болон фосфор органик пестицид/-ын үлдэгдэл, ургамлын өвчин, хортон шавьж илрээгүй болно. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас олгосон “Соекс” нэрийн нитрат тестерээр зооринд хадгалж буй 20 гаруй төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд газар дээр нь нитратын үлдэгдэл тодорхойлоход, нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй дүнтэй гарсан.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, зөрчигдсөн хууль тогтоомж, стандартын хэрэгжилт:

Шалгалтын явцад нийт 231 зөрчил илрүүлэн 151 буюу 65.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авлаа. Үүнд:Шалгалтанд хамрагдсан иргэн ААНБ-уудын 21 буюу 77,8 % нь хадгалж, борлуулж буй бүтээгдэхүүнүүд нь гарал үүслийн бичиг баримтгүй; Нийт зоорь, агуулахын 8 буюу 29,6% нь бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэдэггүй, бүтээгдэхүүний шошгололт хууль, стандартын шаардлага хангахгүй; Шалгалтанд хамрагсадын.12 буюу 44,4 % нь агуулах, зооринд халдваргүйтгэл хийгээгүй, ариутгал хийлгэсэн тухай актгүй, гэрээ байгуулаагүй; Шалгалтанд хамрагдсан зоорь, агуулахын 18 буюу 66.6 % нь Эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах болон угаалгын өрөө, ногоо, жимс савлах өрөөгүй, гал түймрийн хэрэгсэл, аюулгүйн тэмдэг, галын гарц, анхан шатны тусламж үзүүлэх талаарх анхааруулга санамж байрлуулаагүй; Аж ахуй нэгж, иргэдийн 10 буюу 40.5 % нь гадна талбайн хог ургамлыг устгаагүй; Шалгалтанд хамрагдсан  аж ахуй нэгж, иргэдийн 9 буюу 33,3 % нь хог хаягдлыг бүрэн цэвэрлэдэггүй, хог хаягдлын цэггүй, хог хаягдлыг зайлуулах гэрээ байгуулаагүй, хог хаягдлыг тээвэрлэж  зайлуулсан тухай баримтгүй; Шалгалтанд хамрагсадын 14 буюу 51,8 % нь ажилчдын хувцас солих өрөөгүй, ажиллагсад гар угаах болон бие засах нөхцөлөөр хангагдаагүй,  хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангагдсан боловч өмсөж хэвшээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны  зааварчилгаа өгсөнийг баримтжуулдаггүй; 16 буюу 58,5% нь Дотоодын хяналтын ажилтан томилж, журам батлуулсан боловч үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.    

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах зорилгоор 14 аж ахуйн нэгж, иргэнд 101 заалт бүхий 14 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 10 сард гүйцэтгэхэд албан шаардлагын хэрэгжилт 60,3 хувьтай байна. Өгсөн албан шаардлага  бүрэн хэрэгжүүлээгүй нь ажилчдын хувцас солих өрөөгүй, ажиллагсдыг хамгаалалтын хувцас, хэрэгслээр тогтмол хангадаггүй, бүх ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны  зааварчилгаа өгч баримтжуулдаггүй, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах  журам батлуулан мөрдөж, баталсан төлөвлөгөөний дагуу  шалгалтыг шаардлагын түвшинд хийдэггүй зэрэг зөрчлүүд давтагдсаар байна.

Шалгалтанд хамрагдсан нийт 27 ААН, иргэдийн үйл ажиллагааг 1,18 кодтой “Төмс, хүнсний ногоо, жимс,  жимсгэний агуулах, зоорийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ хийхэд 13 буюу 48.1 % нь “бага эрсдэлтэй”, 11 буюу 40.7 % нь “дунд эрсдэлтэй” шалгагдсан ба 2012 оны үзүүлэлттэй харьцуулан үзэхэд их эрсдэлтэй аж ахуй нэгжийн тоо 100% -иар буурч,  бага эрсдэлтэй аж ахуй нэгжийн тоо  56.7%-иар өссөн байна.

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн эрсдэлийн ангиллыг “Төмс, хүнсний ногоо, жимс,  жимсгэний агуулах, зоорийг шалгах хяналтын хуудас”-д заагдсан 12 бүлэг 75 асуумжийн дагуу  үнэлэхэд: Бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалтай холбоотой” шаардлагын хэрэгжилт дундажаар 46%, хорио цээрийн дэглэмийн мөрдөлттэй холбоотой шаардлагын хэрэгжилт 63,9%, Ажиллагсадын эрүүл ахуйн нөхцөлтэй холбоотой” шаардлагын хэрэгжилт 62,5%, “Хог хаягдлын менежементтэй холбоотой” шаардлагын хэрэгжилт 65,3%, “Дотоод хяналттай холбоотой” шаардлагын хэрэгжилт 58,5%  нийт 12 бүлгийн шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 72,1%  байна. Шалгагдсан газруудын түвшинд “Ургамал хамгааллын тухай” хуулийн хэрэгжилт 68%, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт 79%, “Худалдааны агуулах ерөнхий шаардлага 5364-2011” стандартын хэрэгжилт 74,3%-тай байгаа нь өмнөх онтой харьцуулахад хуулийн хэрэгжилт 11,5%, стандарт хангалтын түвшин дунджаар  11,8%- иар дээшилсэн байна.

Шалгалтанд 27 аж ахуй, иргэний нийт 51 зоорь, агуулах хамрагдсанаас 9 зоорь буюу 17,6 % нь ашиглах боломжгүй, барилга байгууламжийн хувьд чанарын шаардлага хангахгүй байгаа нь хадгалалтын явцад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байнаМонгол улсад тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог “Ургамал хамгааллын тухай” хуульд заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох тогтолцоог одоог хүртэл нэвтрүүлээгүй нь бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох боломжгүй болгож байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ