Хот, суурин газрын цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаа, цэвэрлэгээний түвшинд хийсэн хяналт шалгалтын танилцуулга

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Ариун цэврийн тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай”, “Усны тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомж, “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2011” стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлгээ дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилгоор шалгалтыг 3 дугаар улиралд хийж гүйцэтгэлээ. 

Хяналт шалгалтанд аймаг, нийслэлийн ахуйн бохир ус цэвэрлэх 46 байгууламжийн үйл ажиллагаанд “Төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийг тодорхойлсон ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл, реагент бодисын хэрэглээ, ашиглалт, зарцуулалтын тайлан гаргасан байдлыг шалгаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир уснаас нийт 56 сорьц авч шинжлүүлсэн ба 15 аймгийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд УЦОШЛ-ийн хийсэн шинжилгээний дүнг үндэслэн үнэлгээ дүгнэлт өглөө. Мөн бохир ус цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн төлөв байдлыг тодорхойлох зорилгоор судалгаа авч нэгтгэн дүгнэв.

Хяналт шалгалтанд хамрагдсан ахуйн бохир ус цэвэрлэх 36 байгууламжийн 39% нь 1981-1990 онд, 19% нь 2001 оноос хойш, 17% нь 1971-1980 онд, 11% нь 1991-2000 онд, 11% нь 1961-1970 онд ашиглалтанд орсон байна. Цэвэрлэх  байгууламжийг цэвэрлэгээний төрлөөр нь авч үзвэл 47% нь биологи, механик, 42% нь механик, 11% нь биологи, механик болон гуравдагч цэвэрлэгээ /халдваргүйжүүлэлт/ хийдэг байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн  бохир ус цэвэрлэх томоохон 8 байгууламжийн  хүчин чадал, ашиглалтын хугацааг судалж үзэхэд Төв цэвэрлэх байгууламж, Биокомбинат, Багануур-ус цэвэрлэх байгууламж хүчин чадлаас бага, /70- 11000 м3 бага/ Нисэх, Харгиа, Налайх цэвэрлэх байгууламжууд хүчин чадлаасаа их, /850-2000 м3/ Баянгол цэвэрлэх байгууламж хүчин чадалдаа тохирсон бохир усыг хоногт хүлээн авч цэвэрлэж байнаАймгуудын цэвэрлэх байгууламжийн хүчин чадлын хувьд 1000-50000 м.куб.хоног байгаа ба 12 аймгийн цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа илүү бохир усыг авч цэвэрлэж байна.

Химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ /ХХХ/ “Нисэх”-ийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5-4.2 дахин их, Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 9.4-12.6 дахин их,  Баянгол цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 1.1 дахин их, ХӨСҮТөвийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 1.1 дахин их гарсан байна. Ус сувгийн удирдах газрын харъяа цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усны шинжилгээг сүүлийн 3 жилийн шинжилгээний дүнгээр харьцуулахад төв болон нисэхийн цэвэрлэх байгууламжууд дээр стандартад заасан хэмжээнээс өндөр гарч байгаа ба төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд 2013 онд химийн хэрэгцээт хүчилтөрөгч 633.4 мг/л байгаа нь 2011 оноос 55%-иар, 2012 оноос 56%-иар өндөр тодорхойлогдсон байна.

Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ /БХХ/ Нисэх салбар цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.2-4.6 дахин, Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усанд 8.82-9.8 дахин их,  Чандмань-Налайх ТӨҮГ-ын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 3.2 дахин их, ХӨСҮТөвийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 1.6 дахин их гарсан байна. Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээг 3 жилийн шинжилгээний дүнгээр харьцуулахад 2011, 2012 онуудад бүх цэвэрлэх байгууламжуудын цэвэршүүлсэн бохир усанд, 2013 онд “Нисэх”, Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усанд  стандартад заасан хэмжээнээс их гарсан байна. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд БХХ 2013 онд 196.8 мг/л байгаа нь 2011 онтой харьцуулахад 11.2%-иар, 2012 онтой харьцуулахад 10%-иар нэмэгдсэн байна.

Жигнэгдэгч бодисын хэмжээ Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 2.9-6.84 дахин их, Нисэх салбар цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.9-2.3 дахин их, Баянгол цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 3.78 дахин, Чандмань-Налайх ТӨҮГ-ын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 1.2 дахин их, Бөхөг ХХК цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усанд 3.1-3.5 дахин их, ХӨСҮТөвийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 2.8 дахин их гарсан. Сүүлийн 3 жилийн шинжилгээний харьцуулсан  дүнгээр 2011 онд нисэх, төв, 2012 онд био, төв, 2013 онд нисэх, баянгол, төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд стандартад заасан хэмжээнээс их гарсан байна. Төв цэвэрлэх байгууламж дээр жигнэгдэгч бодисын хэмжээ 2013 онд 342 мг/л байгаа нь стандартад заасан хэмжээнээс 6.8 дахин их байгаа ба 2011 онтой харьцуулахад 63.4%-иар багассан, 2012 онтой харьцуулахад 27%-иар нэмэгдсэн байна. 

Аммиак: Нисэх салбар цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.75 дахин, Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд 3.4 дахин, Бөхөг ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин тус тус  их  гарсан тодорхойлогдсон.

“Харгиа” цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд хийсэн шинжилгээний дүнг Дэд бүтцийн хөгжлийн Сайд байгаль орчны Сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалалын Сайдын 1997 оны а/11/05/А/18 тоот тушаалаар баталсан “Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ”-нд заасан үзүүлэлттэй  харьцуулж үзэхэд хромын шугаманд умбуур бодис 15 дахин их, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 1.2 дахин их, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 2.1 дахин их, аммиакийн хэмжээ 2.3 дахин их, сульфидийн шугаманд умбуур бодис 12.8 дахин их, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 8.04 дахин их, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3.6 дахин их, аммиакийн хэмжээ 1.6 дахин их, сульфид 20.4 дахин их, гарах хэсэгт умбуур бодис 1.1 дахин их, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 1.2 дахин их, аммиакийн хэмжээ 1.1 дахин их, сульфид 7.4 дахин их гарсан байна.

15 аймгийн төвийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усанд аймгуудын Ус цаг уур орчны шинжилгээний лабораторид жигнэгдэгч бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар, аммиак зэрэг үзүүлэлтээр сар бүр шинжилгээ хийдэг байна. Энэ шинжилгээний  дүнд үндэслэн үнэлгээ дүгнэлт өглөө.Шинжилгээнд хамрагдсан аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усанд жигнэгдэгч бодис 66.7%-д стандартад заасан норм хэмжээнээс 4.9%-иас 23.5 дахин их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 73.3%-д стандартад заасан хэмжээнээс 12.8%-9.3 дахин их, перманганатын исэлдэх чанар 33.5%-д стандартад заасан хэмжээнээс 7.5%-25.8 дахин их, аммиак 71.4%-д стандартад заасан хэмжээнээс 22%-12.3 дахин их гарсан байна. Цэвэршилтийн зэргээр авч үзвэл: Шинжилгээнд хамрагдсан цэвэрлэх байгууламжуудын 8.3% нь 10-аас бага, 25% нь 11-20, 8.3% нь 21-30, 16.7% нь 31-40, 16.7% нь 41-50, 8.3% нь 61-70, 16.7% нь 81-90 хувьтай цэвэрлэж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал:  Тухайн жилийн байгаль орчны хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй, /Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хэнтий, Эльма хужирт ХХК, Хужирт рашаан сувилал ХХК/Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө байгаа боловч төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь хийгээгүй, /Архангай, Дундговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд/Аймгийн бохир ус цэвэрлэх байгууламж нь газар эзэмших эрхийн гэрээгүй, гэрчилгээгүй, /Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Увс, Хэнтий/Газрын төлөв байдал, чанарын хянан магадлагаа хийлгээгүй, /Архангай, Баянөлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хэнтий, Хужирт рашаан сувилал ХХК/Цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс тогтоогоогүй, /Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Эльма хужирт ХХК, Хужирт рашаан сувилал ХХК /Дотоодын хяналтын лабораторигүй үйл ажиллагаа явуулж байгаа,  /Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хэнтий, Өмнөговь, Сүхбаатар/:Цэвэрлэгээнээс гарсан лаг, хог хаягдлыг төрөлжүүлж, хог хадгалах түр цэгт ангилан хаядаггүй, лаг болон бусад хог хаягдлыг бүртгэл, тайлан мэдээг хөтлөхгүй байгаа, /Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Эльма хужирт ХХК, Хужирт рашаан сувилал ХХК/Дотоодын хяналт шалгалтын журамгүй, нэгж ажилтангүй байгаа, /Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Ховд, “Хужирт рашаан сувилал” ХХК/Эльма хужирт, Хужирт рашаан сувилалууд нь рашааны хамгаалалтын бүсэд бохир ус цэвэрлэх байгууламжийг байршуулсан ба Хужирт рашаан сувилал нь стандартын шаардлага хангахгүй бохир усыг хөрсөөр дамжуулан халуун усны голд хаяж байгаа, нийслэлийн ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд хотын хэмжээний хурын болон  хөрсний усны ихэнхи хэсгийг цэвэрлэлгүйгээр шууд  нийлүүлж  байгаа  нь  төв цэвэрлэх байгууламжид хүчин чадлаас илүү ачааллыг үүсгэж, бохир усыг стандартын түвшинд цэвэрлэж чадахгүй байдалд хүргэж, ус цэвэрлэгээний түвшинг доошлуулах зөрчлийг үүсгэж байгаа зэрэг зөрчлүүд илэрлээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд цэвэршүүлсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг ба “Уу” булангаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл нийт 8 цэгээс авсан шинжилгээгээр цэвэршүүлсэн бохир ус нийлж буй Сонгинын гүүрийн ойролцоо исэлдэх чанар, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, шим бохирдлын үзүүлэлтүүд, гэдэсний бүлгийн савханцрын тоогоор их бохирдолттой ангилалд хамаарч байнаАймгуудад бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн бохир усыг хөрсөнд шингээх байдлаар хаяж байгаа ба 11 аймгийн цэвэрлэх байгууламжийн ойролцоох  хөрсөнд хийсэн нян судлалын шинжилгээгээр 72.7%-д их бохирдолттой, 27.2%-д дунд зэргийн бохирдолттой ангилалд хамаарч байна. Аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлэгийн /халдвартын/ бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шууд нийлүүлж байнаЦэвэрлэх байгууламжуудын үндсэн болон туслах тоног төхөөрөмж, шугам хоолой хаалт арматурууд хуучирч зэвэрч муудсан, тэдгээрийн барилга байгууламжуудын дотор заслал, хаалга, цонх, шал  элэгдэж муудсан, зарим худаг таггүй байгаагаас хог шороо орох, хүн мал унаж гэмтэх нөхцөл бүрдсэн, Цэвэрлэх байгууламжийн барилга тоног төхөөрөмжийн зураг төсөл, техникийн баримт бичгүүдийг бүрдэл болгон хадгалаагүй, Барилга байгууламжуудад хувийн хэрэг хөтөлж паспортжуулаагүй, Цэвэрлэх байгууламж тэдгээрийн  шугам сүлжээнд байнга үзлэг шалгалт явуулж, 3 жил тутам засвар үйлчилгээ хийж, илэрсэн зөрчлийг арилгаж ажиллаагүй зөрчлүүд мөн илэрчээ.

Шинжилгээний дүнд үндэслэн улсын байцаагчийн 12 дүгнэлт гаргаж, улсын байцаагчийн 27 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 9.600.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан байна.

Нийт 36 цэвэрлэх байгууламжийн технологийн үйл ажиллагааг Төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах” хяналтын хуудсаар шалгахад 66.7% нь их, 33.3% нь дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилт 61%, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай” хуулийн хэрэгжилт 41%, “Газрын тухай” хуулийн хэрэгжилт 65%, “Усны тухай” хуулийн хэрэгжилт 48% “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилт 64%, “Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилт 46%, “Барилгын тухай” хуулийн хэрэгжилт-66%, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн хэрэгжилт 60%, “Ариун цэврийн тухай” хуулийн хэрэгжилт 51%-тай тус тус үнэлэгдсэн ба нийт 9 хуулийн дундажаар 58.2%-тай хангалтгүй үнэлэгдлээ. Аймгуудын цэвэрлэх байгууламжуудын 42% нь механик цэвэрлэгээ хийдэг, дотоодын хяналт хангалтгүй, хүчин чадлаас илүү бохир усыг хүлээн авч цэвэрлэдэг, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, техник технологи хоцрогдсон зэргээс болж цэвэрлэгээний үр дүн стандартын шаардлага хангахгүй байна. Нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас нийслэлд Туул голын усны бохирдолын түвшин нэмэгдэж байгаа ба аймгуудын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд хүрсэн байна. Нийслэл хотын  ариутгах татуургын төвлөрсөн  шугам сүлжээнд ахуйн болон үйлдвэрийн бохир уснаас гадна хурын болон хөрсний усыг цэвэрлэлгүйгээр шууд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжид хүчин чадлаас илүү ачааллыг үүсгэж, ус цэвэрлэгээний түвшинд муугаар нөлөөлж, бохир усыг стандартын түвшинд цэвэрлэж чадахгүй байдалд хүргэж байна. Эрүүл мэндийн байгууллагын шингэн хог хаягдлын менежмент, түүнийг зохицуулах хууль тогтоомж, норм, дүрэм, журам хангалтгүй байгаас аймгуудын халдвартын эмнэлэгийн шингэн хаягдал төвлөрсөн бохир усны шугамд шууд нийлүүлэгдэж эмгэгтөрөгч нян, вирусээр орчныг бохирдуулах нөхцлийг бүрдүүлж байнаНийслэлд арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн техник технологийн хүчин чадлаас хамаарч стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэж чадахгүй бохир ус төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинд нөлөөлж байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ